Pages

Thursday, December 24, 2020

Хүсэл

 минь биелжээ. Би ер нь мэргэн түргэн юм биш үү хэхэ. Жоохон зав гаргаад жилийн өмнө бичиж байсан зүйлээ ухаж олж уншлаа.

Wednesday, December 16, 2020

Friday, December 11, 2020

Пиглет байх нь

Энэ бичлэгийн утга нь ХҮН БАЙХ гэдэг нь хичнээн хэцүү байдаг болоод хичнээн сайхан зүйл гэдгийг л хэлэх гэсэн юм хэхэ. Алхам бүр сонголт. Дээрээс нь чиний амьдрал чиний гарт, чи ямар шийдвэр гаргана тэр чиний ирээдүй болно. 

Wednesday, December 9, 2020

Уур амьсгал

 Шинэ жилийн уур амьсгал ороод гоё байнаа гадуур. Хэдий халдварт өвчинтэй, хамаагүй дураараа гадуур явж болохгүй ч гэлээ (болно л доо, нээх шаардлагагүй тул) тэрийг нээх дарамт болгож хүлээж авахгүй байж сурлаа даа энэ 2020 онд хэхэ. Минийхээр бол 2020 их зүйлийг ойлгуулсан жил байсан. Энэ их хямралын жилд эв эрүүл сав саруул ажил төрөлтэйгөө элэг бүтэн байгаадаа хамгийн их талархаж байна. Яг л хулгана жилдээ таарсан үүрэндээ буюу ихэнх цагийг гэртээ хоол унд мэрсэн шигээ өнгөрүүллээ хихи. Гэртээ гэдэг нь шаардлагагүй бол гарахгүй, ажил гэрийн хооронд, ажлын хувьд томилолтууд бүгд цуцлагдаад онлайн хэлбэрээр ажлуудаа хийсэн болохоор тэр. Ирэх жил хаврын шинэхэн цэцэг шиг дэлбээлээд сэтгэл санаа, ажил төрөл, амьдрал ахуй минь арай илүү хөгжилтэй сэргэг байх болов уу гэж найдаж байна. 




Wednesday, November 25, 2020

Нялцайсан юм болж дууслаа

 Сэтгэлийн хатгүй, эргэн тойрон болж буй зүйлсэд хэт их анхаарч, хэт их ач холбогдол өгөөд байх шиг санагдах болж. Нэг ёсондоо хачин балай нялцайсан юм болж дууслаа. Хүнийг хүн гэдгээр нь хандаад байх бас нэг бодлын дэмий ч юм шиг, ганц 2 хатуухан хандсан зүйл дээр хямарч үхчих гээд байх шинжтэй. Монголд байхад үл тоодог, хямрах ч үгүй даваад гардаг, нэг нэгэндээ муухай үгийг хайр найргүй хэлнэ, энэ яах бол гэж бодохгүйгээр уур хилэнгээ гаргахыг бишгүйдээ харж амсаж хүртэж явсан. Энд ирээд эхэндээ намайг тоож харьцах бүрт нь баярлаж хөөрдөг байж, яваандаа хүнтэй чинь ингэж харьцдаг байх нь гэж суралцаж өөрөө ч их хичээх болсон. Сүүлдээ хачин хэврэг амьтан болчихсоноо мэдрэв. 

Энгийн жишээгээр тайлбарлах гээд үзье. Намайг монголд байхад нэг нэгэндээ цахим захидал илгээхэд хүлээж авлаа баярлалаа гэсэн хариу барагтай бол буцааж илгээдэггүй байж. Хүрэх ёстой хүндээ хүрсэн үгүйд санаа зовох ч үгүй болоод л байдаг байсан. Энд ирээд хэн нэгэнд захидал илгээхэд заавал хүлээж авсанаа мэдэгдээд талархал илэрхийлдэг. Хариу ирэхгүй бол очих ёстой эзэндээ очоогүй байх вий гэж санаа зовоод 2-3 хоног хариу хүлээгээд таг бол дахин илгээх нь элбэг. За 100% хариу ирнэ дээ ер нь бол. Одоо харин хариу ирэхгүйд нь яагаад гээд хямраад байнаа л гэсэн үг. Захидал биш бүх юман дээр ийм хандлагатай болчихоод байнаа. 

Ерөөсөө хийх ёстой юмаа хийвэл зохих хэмжээнд нь хийгээд л хажуугаар нь өөрийгөө цэнгэн хөгжилдүүлэх юмаа л бодох хэрэгтэй гэдгийг мэдлээ. Энэ бодвол зарим зүйлийг хаяж сур гэдгийг л би сурах гээд байх шиг байна даа хэхэ. Хэдий хугацаагаар гэдгийг хэлж мэдэхгүй ч байгаа үгүй нь мэдэгдэхгүй статустаа нэг хэсэгтээ орох минь. 

Friday, November 13, 2020

Баярлав

 Энэ оны сүүлийн хагас жилд 4 хүнийг баярлуулсан гэх үү үр дүнд нь өөрөө хамгийн их баярласан хэхэ. Хүнээс хариу харалгүй туслахыг боддог болохоор аль болох намайг гээд зориод ирэхээр нь туслахыг хичээдэг юм. 

Friday, October 30, 2020

Өгөөмөр

 Гэв гэнэт аягүй өгөөмөр сэтгэл надаас өөрийн мэдэлгүй гарсан. Өөрийгөө гайхах ч шиг хэхэ. Өчигдөр 2 жилийн өмнөөс надтай асуудал үүсгээд байдаг хүүхэнтэй өрөөнийхөө гадаа тааралдсан юм. Гэнэт аягүй өрөвдөлтэй харагдаад, нэгэнт өөрийх нь төлөө хийж ирсэн зүйлс маань тэр хүнд хүрээгүй болохоор байгаа чигээр нь орхихоор шийдсэн. 

Thursday, October 22, 2020

7 муухай амт

Хүн бүрт байдаг ба хааяа нэг өөрийгөө хурцлахад хэрэглэвэл хэрэглэх муухай 7 амт байдаг гэнэ. Амт гэдгээр зан чанарыг илэрхийлээд байгаа. Хүнд аль нэг нь илүү тод харагддаг байх нь. Амьдралын 7 амт гэдэг нь

Monday, October 12, 2020

Нойтон хамуу эсвэл өс санасан байх нь

Өмнө нь эндээ л бичиж үлдээн сэтгэлээ тайвшруулдаг байсан асуудал дуусаагүй байж. Товчхон дурьдвал анх ажилд ороход хичнээн энэ тасагтаа үндсэн ажилтнаар орсон ч гэлээ өөр нэг тасгийн өрөөг ашиглах эрх өгсөн юм. Тэр өрөөнд нэг хүүхэн байсан.

Monday, October 5, 2020

Гэнэт

намар болчихсон. Уг нь 10 сарын эхээр халуун хэвээрээ л байдагсан. Хүүхдүүдийн биеийн тамирын өдөрлөг болдог үеэр халууцсаар байдаг байсан болохоор энэ жил арай л эрт санагдаад байна. 

За ингээд ажил гэрийн хооронд сүүлийн хагас жилийг үдсэн би нь дүүгийнхээ ачаар нэг өдрийг нүдээ баясгаж өнгөрүүлсэн. Араши (嵐) хамтлагийн ахлагч Оно Сатоши-н 3 дахь бие даасан үзэсгэлэнг үзсэн. Таалагдсан. Цагийг үр дүн багатай өнгөрүүлж байна, илүү хичээх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг өөртөө өгсөн. Араши бол маш завгүй хамтлаг шүү дээ, тоглолтууд, нэвтрүүлгүүд, бас бүгд кинонд дүр бүтээнэ гээд. Гэтэл тэр их ажлын хажуугаар бие даасан үзэсгэлэн гаргатлаа бүтээл туурвисан байна шүү дээ гэдэг үүднээс өөртөө илүү шүүмжлэлтэй хандсан. 

Томын тамирын өдөрлөг болоод өнгөрсөн. Энэ жил коронагаас болоод эцэг эх очихыг хориглосон. Ангиуд нь ч гэсэн бөөндөө биш, дан ахлахын 1-р анги байхаар төлөвлөсөн тул дээд ангийхантайгаа ч таарахгүй. Хуучин шиг 1-р ангиуд дотроо өрсөлдөхөөс гадна дээшээ 2, 3-р ангитайгаа бас өрсөлддөг байсныг болиулсан гэсэн үг. Ахлах сургууль гэхээр том стадион түрээсэлдэг юм байна лээ. Сургуулийн талбай багаддаг бололтой. Багых энэ хагас сайнд болно. Бас л бөөн хязгаарлалт. Зөвхөн хүүхдийнхээ ангийн үзүүлбэрийн үед л үзэхээр очно. Хуучин шиг бүх ангиуд нийлээд хөтөлбөрүүд нь сөөлжөөд явагддаг байсан бол энэ жил анги ангиараа тогтсон цагт болно. Бас эцэг эхийг оролцуулахгүй, хуучин хамтдаа гүйж харайдаг байсан юм. Олон хүн бөөгнөрөхгүй байхаар сайхан зохион байгуулж байгаа юм шүү.

Энэ жил бага маань цэцэрлэгээ төгсөнө. Төгсөх анги болохоор хүссэн хүсээгүй ээж аав нар нь (за ээжүүд нь, аав нар барагтай бол харагдахгүй) элдэв ажил ихтэй байдаг юм. Төгсөлтөнд зориулсан бөөн арга хэмжээтэй. Энэ жил тэр арга хэмжээнүүд харьцангуй багассан. Би ч бөөн баяр зүгээр. Томын эцэг эхийн зөвлөлийн гишүүн болсон. Сайндаа ч биш ажил ихтэй ирүүлсэн захидлыг дутуу уншсанаас болсон хэрэг. Дунд сургуульд байхад нь эцэг эх багш нарын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөвшөөрлөө гэсэн цаас байнга ирээд гарын үсгээ  зураад явуулдаг байсан. Тэрэнтэй андуураад үнэндээ уншилгүй гарын үсгээ зураад явуулсан чинь яасан гээч зөвлөлийн гишүүн болох хүн нэрээ бичиж явуулах ёстой байсан байжээ. Хөөрхий тэгээд одоо тэр ажлыг хийх гэж бас үйлээ үзэж байна шд. Гэхдээ бага, дунд сургуульд байхад зөвлөлийн гишүүн больё гэсэн ч гадаад хүн гээд болгодоггүй байсан юм. Ахлах сургууль болдог бололтой. Бас ч гэж энэ жил ажил багатай байгаа, коронад талархаж байна хэхэ. 

За нэг иймэрхүү. 


Wednesday, September 23, 2020

1-н даваа

Сайхан сэрүүхэн болоод амьсгаа авахтайгаа болж байна. Наддаа л маш том зүйлийг амлан авсан би нь эхний алхамаа хийсэн. Үр дүн нь 2 сарын дараа гарна. Тэгээд л цаашлах нь уу байрандаа гацах уу гэдэг нь шийдэгдэнэ дээ. Асуудалгүй гээд ам бардам хэлчих итгэл алга, бүтсэнгүй ээ гээд хэлчихэж бас арай болохгүй болохоор үр дүнгээ л хүлээнэ дээ. 

Wednesday, September 9, 2020

Цагариг

Халуун байнаа. Өөр юу байхав хэхэ. Хавар онц байдал зарласан үед гэртээ суухдаа уг нь жингээ бариад хүн шиг байсан байхгүй юу. Тэр үед гол нь хөдөлгөөн сайн хийж байсан. Өдөрт бүр заавал нэг цаг дасгал хөдөлгөөн хийж байсан. 

Monday, August 24, 2020

2 өөр ертөнц


Манай 2 гэж тэс өөр 2 шүү. Ер нь хүүхдүүдийг мэргэжил сонгоход нь (бидний үед ч байсан) нийгмийн ухаанаар явах, эсвэл шинжлэх ухаанаар явах (дотор нь тоо, физик, хими, биологи) гэж хуваагаад аль амжилттай явах чиглэлээр нь ахлах сургууль болон их сургуульд оруулдаг. Аль чиглэлээр явах нь угаасаа хүүхдийн суурьд нь байдаг байх шиг байгаа юм.

Wednesday, August 19, 2020

Уншиж байгаа шүү

Энэ гарчигийг saruul-uhaan2, soulmate, quietwater нартаа хэлж байгаа юм шүү хэхэ. Сэтгэгдэл бичих гэхээр болж өгөхгүй (би л чадахгүй байгаа) тэгээд чадахгүй юмаа хийх гэж цаг үрэхээ байсан хэхэ. Өглөө болгон шалгаад шинэ бичлэг байвал орж уншчихаад ажлаа эхлүүлдэг. Өглөө бүр хамт байдаг saruul-uhaan2-даа баярлалаа. Сардаа нэг уулздаг soulmate, quietwater 2-тоо бас. Өөр энд нэр дурьдаагүй ч шинэ бичлэгийг нь алгасалгүй уншдаг олон хүмүүс байгаа. 

Өнөөдөр үндсэн ажлаас гадуур нэг ажил хийхээр явна. Дуу оруулна, тэгээд миний дуу хоолой нэгэн бичлэг дээр үүрд мөнх үлдэнэ гэж бодохоор инээд хүрээд хихи. Өөрийн дуу хоолойндоо мэргэжлийн хүн биш л бол сэтгэл хангалуун байдаг хүн байдаггүй гэсэн. Би ч бас би ийм хоолойтой бил үү гэж санаагаар унадаг шд. 

Vandebo-ийн (ft. Сэрчмаа) Аялгууг ойрд loop-дэж өгч байна. Зүгээр аялгуу нь таалагдаад ажлаа хийнгээ сонсоод л...

Халуун байна, хайлж урсах нь халаг. 20 метр зайтай 2 байшингийн хооронд л халууцаж байна шд. Огцом гэнэт халсан учир air-con байнга ажиллаж байгаа. Халдвар гадуур байсаар, манай ажил (хар мянган ажилтантай) дээр туссан хүн одоогоор байхгүй болохоор анхдагч нь болохгүйн тулд халуун ч байгааг хэлэх үү амралтын өдөр бол таг гэртээ. 


Wednesday, July 22, 2020

Бүр нээх сонин


За өмнөх бичлэг дээр гадаад гэж гадуурхалгүйгээр хүсэлтийг минь хүлээн авч зохих арга хэмжээ авч өгсөн эндхийн төрийн албыг магтсан билээ. Энэ удаад бүхэл бүтэн улсыг минь төлөөлөн суугаа элчин сайдын яам минь арай ч дээ гэмээр байгаа болохоор хэлэх үг олдохгүй чаддагаараа эндээ л бухимдлаа тайлахаар орж ирлээ. 

Friday, July 10, 2020

Бүр нээх гоё

Би нь энд маш чухал ажил хөөцөлдөөд бүрдүүлэх материалуудын жагсаалтыг нь хариуцсан албан газрын (за манай салбарын яам нь юм) цахим хуудаснаас татаж аваад бэлдэж байгаа юм.

Wednesday, July 8, 2020

Миний бодол

2020 оны тал нь дууссан. Өнгөрсөн хагас жилд их л олон юм өрнөж, болж өнгөрч байх шиг байна. Коронатай холбоотойгоор хүн байтугай улс үндэстний мөс чанар танигдаж байх шиг. Зөвхөн миний л бодол тул санаа оноо нийлэхгүй бол алгасна буй заа.

Титмийн тухай

Monday, June 15, 2020

Хамтдаа


Ажилдаа орчихсон. Нөхөр аль 5 сард орсон, том охин 7 хоногт 2 удаа сургууль дээрээ хичээллээд бусад өдрүүдэд гэрээр, бага маань албандаа хэвийн хуучнаараа яваад эхэлсэн.

Wednesday, June 3, 2020

Ялгаа


Сүүлийн хагас жил дэлхийг хамарсан корона вирусын халдварын тархалт, өвчлөлийн байдал, нас баралтын эзлэх хувь зэрэг нь барууны орнууд болон азийн орнуудын хооронд их ялгаатай байгаа талаар тоо баримт дээр тулгуурлан харахад ойлгомжтой байгаа. Улс үндэстнүүдийн онцлог ялгаа гээд маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ ялгаа гарч байгаа гэх тайлбар яваад байгаа. Тэдгээрээс үнэхээр нөлөөлж байгаа болов уу гэсэн 2 зүйлийг онцлон сонирхуулж бичье. 

Friday, May 29, 2020

Бага багаар


хэвэндээ орох л юм шиг байна. Ямар ч байсан энэ дуусч буй 7 хоногт ажлаас дуудагдаад хуралд суув, бүгд нээх хол хол зайтай суугаад маскаа зүүгээд, жаал нүдээрээ хуралдлаа гэхгүй юу хэхэ.

Friday, May 1, 2020

Сунгагдах


нь ойлгомжтой. Уг нь бол ирэх 7 хоногийн Пүрэв гарагаас бүх юм хэвэндээ орох төлөвлөгөөтэй байсан боловч хүссэн хэмжээнд өвчлөлийн тоо буурсангүй тул дахиад бараг сараар онц байдлаа үргэлжлүүлж таарах байх. Мэдээж гэртээ сууцгаасны үр дүн байлгүй яахав. Өдрийн өвчлөл 100-с доош орсон гэж бодохоор. Албан ёсоор шийдээгүй ч ер нь бол онц байдлаа сунгах нь ойлгомжтой. Том охины сургууль аль өнгөрсөн 7 хоногт 5 сарыг дуустал хичээл эхлэхгүйгээ мэдэгдээд онлайн хичээлүүдээ улам эрчимтэй үргэлжлүүлж байгаа. Багын цэцэрлэгээс яриад ямар ч байсан 5 сарын 7,8-нд цэцэрлэг ажиллахгүй тул тэр өдрүүдэд аргалахыг бодоорой гэсэн хэхэ. Тэр ч асуудалгүй болж байх шиг байна. 

Thursday, April 23, 2020

Дасан зохицол

Гэрээсээ гарахгүй, гэртээ ажиллаад сурчих юмаа хэхэ. Хүн гэж нээрээ дасан зохицох чадвар сайтай амьтан шүү. Бүтээмж хүртэл сайжраад байгаа. 

Thursday, April 16, 2020

14 хоног


Гэрээр ажиллаж эхлээд 14 хоножээ. Энд ирсэнээс хойш анх удаа ингэж их удаан гэр зуур байж үзлээ. Ажлын явц удаан, үр бүтээл хэвийн үеэс даруй 3 дахин муу байна. Өөрөө бол уг нь хичээж л байна хэхэ. 

Wednesday, April 8, 2020

Хүний эрх


Амьдран суугаа хотод маань онц байдал зарлав, өнөөдрөөс. Нийт 7 муж, хотыг хамарсан. Бид өнөөдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ гэртээ сууцгааж байна. Том охин аль сарын өмнөөс таг гэртээ суусан туршлагатай нэгэн хэхэ. Би өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс тал өдрөөр сууж эхэлсэн хальт туршлагатай. Нөхөр бага охин 2 шинэковууд. Багын цэцэрлэг ажиллах боловч гэрт нь том хүн байвал өгөхгүй байх хүсэлт дүүргээс гарсан.

Wednesday, April 1, 2020

Амны хаалттай төгсөлт


Халдварт өвчнөөс болоод төгсөлтийн арга хэмжээнүүд болох үгүй нь тодорхойгүй байсан юм. Цэцэрлэгийн төгсөлт бол эцэг эхгүйгээр зөвхөн хүүхдүүд оролцоод болсон. Том охины төгсөлт харин эцэг эх нь оролцож болохоор шийд гараад гэхдээ маш товчхон болохоор (дор хаяж 3 цаг зарцуулдаг бөгөөд дуусаад бас багш нартай нь хамт арга хэмжээ байдаг байсан) болов. Багш нар, сурагчид, эцэг эхчүүд гээд бүгд масктай гэхдээ ёслолын хувцастайгаа хэхэ. Төгсөж буй сурагчид маань масктайгаа найрал дуу дуулав.

Friday, March 13, 2020

Зав чөлөө


Сүүлийн хэдэн жил өөрийгөө хөгжүүлэх цаг зав гараагүй (гаргаагүй?) байсан байна шд. Шинэ халдвартай холбоотой төлөвлөсөн олон ажлууд, хурал, зөвлөгөөн, томилолт гээд ихэнх нь хугацаа тодорхойгүй хойшлогдох эсвэл цуцлагдаж байгаа.

Wednesday, March 4, 2020

Цукарета (ядрав, цөхрөв) гэхдээ талархахаа мартахгүй ээ


  • Хааяа өөртөө гутрах, уур хүрэх үе гарах юм. Тийм үед учиргүй их ядарсанаа мэдрэх юм. Нураад уначихмаар, өөрийгөө болдог бол баллуурдаад шинээр зурчихмаар санагдахыг яаана. Даанч бүтэхгүй нь сайхан даа. Дэмий л энэ үеийг л давчихвал илүү сайхан үе хүлээж байгаа гэж өөрийгөө хууран зүтгэх. 
  • Хүн л болсон хойно өөрийгөө өөр хүнтэй харьцуулах үе гарах юм. Харьцуулж байгаа хүн надад харагдаж байгаагаас цаана юу туулж юу бодож яасан ийснийг нь мэдэхгүй байж л би ингэж их хичээж байж арай гэж нэг юм жоохон үр дүнд хүрч байхад, тэр нөхөр зүгээр сууж байгаад л надаас хэд дахин илүү юм амжуулж чадаж байна гээд. Хамгийн дэмий зүйл ч хар аяндаа харьцуулах үе байх. 
  • Бурхан хүн бүрт цэс зохиосон байдаг. Тэр цэсний дагуу л хүн амьдрана гэнэм. Амт чанарыг нь өөрчлөе гэхээр аяндаа зохиогдсон цэс рүү хөтөлдөг гэнэ. Цэсээ өөрчилмөөр үед асуудал үүсдэг болтой. Яаж ч хичээсэн зохиосон цэс рүүгээ л эцсийн дүнд ордог гэнэм. Ийм үед түр хүлээх аваас аяндаа явах зам нь нээгдэнэ гэнэ. Би гэхдээ хүний хувь заяа хүний өөрийх нь гарт байдаг, өөрөө шийддэг гэж итгэдэг хүн билээ. Гэвч сүүлийн үед дээр бичсэнчлэн цэс байдаг ч юм шиг бодох. 
Зүгээр л бие ч тэр, сэтгэл ч тэр ядарчээ.

Гэхдээ л энэ бүхнийг мэдэрч байгаадаа, мэдрүүлж байгаад нь, хайртай бүхэн минь хажууд минь байгаад, эрүүл саруул байгаадаа үргэлж талархаж явдаг. Амьдралд минь, зохиогдсон цэсэнд минь өнгө үзэмж, амт нэмж өгч байгаа юм шүү л гэж бодоод байгаа. 

Monday, February 10, 2020

Надаар


сонирхуулах зүйл бараг шахуу алга даа. Өдөр тутмын амьдралын сонин сайхан бичих санаатай. 

Wednesday, January 29, 2020

Нэг хэсэгтээ тайван

Оны эхний сар адал явдал арвин ихтэй байна. Өдөр болгон сонирхолтой хэхэ. Ямар ч байсан он дамжсан эргэлзээ, хямрал, тайван бус байдал маань ерөнхийдөө дууссан. Төсөөлсөнөөр болоогүй ч гол нь хаппи болсон. 

Thursday, January 2, 2020

2 хоног

Шинэ он гараад 2 хоночихож. 
Шинэ жилийн амралт гээд олон хоног амардаг болохоор хоол унд эргүүлсээр байтал амралтын тал нь дуусчихсан байх юм. Үлдсэн хэд хоногтоо заавал хийж дуусгах хэдэн ажлаа гэр зуураа хийж дуусгана даа. Учиргүй шинэ ондоо ингэнэ тэгнэ гэсэн зорилт тавьсангүй, бие сэтгэл эрүүл саруул байхад бусад нь бол болно гэж бодоод. 2020 оны эхний 3 сард энэ жил тохиолдож болох магадлалтай их өөрчлөлтүүд болоод дуусчихна. Үлдсэн 9 сард нь өөрчлөлтөндөө дасах, баясах, таашаал эдлэх л үлдэх байх хэхэ. 
20 жилийн өмнө хамгийн ойр дотно хэдэн найзуудтайгаа хамт он гаргаж байж билээ. Бас анх найз залуутай болсон жил. 2 оны зааг дээр эхэлсэн үерхэл байж билээ. Шинэ мянган эхэлж байсан болохоор сайн санаж байна хэхэ. Ийм хурдан 20 жил өнгөрөөд ингээд дурсаад сууна гэж таамаглаж байгаагүй. 
Та бүхэндээ энэ хорвоод хүн болж төрсөнөө мэдэрсэн, амьдралын сайхныг ухаарсан нэгэн жилийг өнгөрүүлэх болтугай гэж хүсэн ерөөе.