Pages

Wednesday, July 29, 2020

Бүр нэг л бишээ


Би том болсон бололтой.
Яаж мэдсэн гээч хэхэ. Дарга нарын гаргаж буй шийдвэр, авч буй арга хэмжээ, хэрэгжүүлж буй байдал зэргийг хараад уур хүрээд, болдог бол өмнөөс нь ороод хийчихмээр байна. Хүн ажил хийнэ гэдэг чинь ганцхан өөрийнхөө зөв гэсэн зүйлээ хийж байхад болох юм биш шүү дээ эрхэм хүндэт Монголын маань дарга нар аа. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, бусад орны хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүнд хүрсэн арга, дэлхийн чиг хандлагаа харж, буруу зүйл хийсэн бол уучлал гуйж алдаагаа засаж залруулж байж жинхэнэ ажил болно шүү дээ. Дээрээс нь төрийн албанд огт байж болохгүй ашиг сонирхолын зөрчил нь дээд цэгтээ хүрчихсэн, ингэж ажил хийхгүй ээ. Дотооддоо халдвар алдаагүй байгаа тохиолдолд, дээрээс нь хаана ч байхгүй асар удаан олон шат дараалалтай хорионд гадаадаас татаж авсан иргэдээ байлгаж байгаа цагт улс дотрох бүх л үйл ажиллагааг хэвийн болгох хэрэгтэй. ДЭМБ ч санал болгоогүй 21 хоногийн хорионыхоо шалтгааныг ард түмэндээ нотолгоон дээр суурилж тайлбар хийгээч. Тэртэй тэргүй очоод олон шат дараалал дамжаад шинжилгээнд хамрагдахаас хойш буцах хүмүүсээс байгаа газраа шинжилгээнд ор гэж шаардахаа болих хэрэгтэй. Сүүлд Германаас ниссэн тусгай үүргийн онгоцонд шинжилгээ өгөөд илрээгүй хүмүүсийг шинжилгээ өгөөгүй ямар нь мэдэгдэхгүй хүмүүстэй хамт суулгаад 8-9 цаг нэг агаараар амьсгалуулаад л аваад явсан байгаа юм. 
Бүх насны хүүхэд, сурагчид, оюутнууд тэр байтугай насанд хүрэгсэд бүгд сэтгэл санааны өөрчлөлтөнд орж дууслаа. Ард түмэн нь хүртэл арай байнаа. Өнөөдөр л гэхэд 9 сарын нэгнээс хичээл эхлүүлэхээр шийдвэр гаргангуут эцэг эхүүд нь эсэргүүцээд эхэлсэн байх юм (мэдээний доорхи сэтгэгдлүүд ихэнх нь). Хүний тархийг байнга ажиллуулж байхгүй бол амьтнаас ялгаагүй болно шүү дээ. Гэртээ байгаад үр бүтээлтэй хичээллэж чадаж байгаа ч сургууль дээрээ хичээлд сууна гэдэг чинь дан ганц хичээл хийгээд зогсохгүй нийгмийн харилцаа гэж чухал харилцаанд орж байдаг гэдгийг битгий орхигдуулаачээ. Хагас жил завсардчихаад байхад чинь хичээл оруулах гэлээ гээд уурлаад байх юм. Дуртай байгаа эцэг эхүүд олон байгаа гэж найдаж байна.

11 цагийн мэдээлэл дээрээ илүү хэрэгтэй зүйл ард түмэндээ хэлж өгөөчээ. 

Одоогийн байдлаар титэм вирус маань анх гарсан үеэсээ хэд дахин хувираад анхны хувилбар бол байхгүй болсон. Анх хоруу чанар ихтэй байсан болохоор туслаа л бол ихэнх хувь нь хүндрээд байсан бол одоо хоруу чанар нь буураад барагтай л бол хүндрэхгүй байгаа. Тиймээс Токиод сүүлийн үед өдөрт 300 орчим шинэ халдвартай хүмүүс оношлогдоод байгаа боловч өмнөх 4, 5 сарыг бодвол хүнд хүн цөөн бөгөөд (Токиод сүүлийн 7 хоногт 2000 орчим хүн шинээр оношлогдосноос 20 хүн л хүнд байгаа) ихэнх нь хөнгөн байгаа. Мэдээж бэлтгэлээ хангаад бэлэн байдалд байх нь зүй хэрэг. Дэлхийн ихэнх улс орнууд манайх шиг вакцин гартал, эмчилгээ нээгдтэл хилээ хаана, аж ахуйн нэгж болон сургууль цэцэрлэг хаана гэсэн бүдүүлэг шийдвэр гаргаж байгаа улс бараг байхгүй болсон. Угаасаа хэдэн жилийн дараа ханиадны нэг төрөл болоод л үлдэх тул алга болтол нь биш вирустэйгээ хамт ажиллаж амьдрах аргаа бодож эхлэх хэрэгтэй юм болов уу. Тэгэхгүй бол Хойд Солонгос шиг боллоо. Энд гэхэд л сургуулийн хүүхэд халдвар авлаа гэхэд тэр сургуулийг түр хаагаад халвартай хүүхэд, гэр бүл, ойрын харьцсан хүмүүсийг олж тогтоож тэд нарыг шинжилгээнд хамруулж хянаж байх хооронд сургуулиа ариутгаад буцаагаад ажиллуулж эхэлж байна. 
Хэлэх юм зөндөө байна. Эхэндээ бол хүлээцтэй, зөв шийдвэр гэж харж улсаараа бахархаж байсан. Харин одоо хагас жилийн өмнөхтэйгөө бараг ялгаагүй ерөөсөө сайжрахгүй байгааг хараад гайхаж ичиж байна. 

3 comments:

  1. Уншаад л яваа шүү. Би бас уур хүрээд, гайхаад, одоо ичээд л сууж байна.

    Хичээл эхлэх болсон нь аштайв дээ, тэгсэн эсэргүүцээд бгаа ээж аавыг гайхаад байх юм. Хүүхдүүдээ Тарзан болгох гээд байхад хаха.

    ReplyDelete
  2. Mun adil unshaad l baigaa. Harin tiimee, gaihaad l baina. Yag yu gehee medehgui baisan, icheed baisan baina. Surguuli ehluuleh heregtei, ehelj baigaa bol full time baih heregtei baidag. Ter televizeer hicheel zaaj baigaa yed, hichneen huuhed teriig ni uzej harah bolomjgui baih ve, tegsh bus baidliig ulam l nemeh bolno. Etseg ehchuud durguitsej baigaag medeegui yum, endees unshaad heleh ug oldohgui baina.

    ReplyDelete
  3. хэй хэл ам ойлголцох хүн энд байсан байшдээ.
    хэцүү байнаа монголд, арай гэж хичээлээ нээхээр болсон чинь цэцэрлэг нь асуудалтай. 3 хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулчаад нэг хэвийн сайхан амьдрах юм саан. Гадуур хоолонд орж, дэлгүүр дагуулж явж ч болохгүй болсон. Хүүхдийг хамгаалж байгаа нэрийдлээр гадуурхаад, хавчаад шийтгээд байх юмаа.

    Би бол ерөөсөө зөв шийдвэр гэж хараагүй л дээ эхнээсээ муулсан хагас жил мууллаа, даанч тэгээд өөрчлөгдөхгүй юм дөө.

    ReplyDelete