Pages

Wednesday, August 19, 2020

Уншиж байгаа шүү

Энэ гарчигийг saruul-uhaan2, soulmate, quietwater нартаа хэлж байгаа юм шүү хэхэ. Сэтгэгдэл бичих гэхээр болж өгөхгүй (би л чадахгүй байгаа) тэгээд чадахгүй юмаа хийх гэж цаг үрэхээ байсан хэхэ. Өглөө болгон шалгаад шинэ бичлэг байвал орж уншчихаад ажлаа эхлүүлдэг. Өглөө бүр хамт байдаг saruul-uhaan2-даа баярлалаа. Сардаа нэг уулздаг soulmate, quietwater 2-тоо бас. Өөр энд нэр дурьдаагүй ч шинэ бичлэгийг нь алгасалгүй уншдаг олон хүмүүс байгаа. 

Өнөөдөр үндсэн ажлаас гадуур нэг ажил хийхээр явна. Дуу оруулна, тэгээд миний дуу хоолой нэгэн бичлэг дээр үүрд мөнх үлдэнэ гэж бодохоор инээд хүрээд хихи. Өөрийн дуу хоолойндоо мэргэжлийн хүн биш л бол сэтгэл хангалуун байдаг хүн байдаггүй гэсэн. Би ч бас би ийм хоолойтой бил үү гэж санаагаар унадаг шд. 

Vandebo-ийн (ft. Сэрчмаа) Аялгууг ойрд loop-дэж өгч байна. Зүгээр аялгуу нь таалагдаад ажлаа хийнгээ сонсоод л...

Халуун байна, хайлж урсах нь халаг. 20 метр зайтай 2 байшингийн хооронд л халууцаж байна шд. Огцом гэнэт халсан учир air-con байнга ажиллаж байгаа. Халдвар гадуур байсаар, манай ажил (хар мянган ажилтантай) дээр туссан хүн одоогоор байхгүй болохоор анхдагч нь болохгүйн тулд халуун ч байгааг хэлэх үү амралтын өдөр бол таг гэртээ. 


2 comments:

  1. Уншаад л байгаад баяртай байна аа, анхдагч болохгүйн төлөө хичээгээрэй, хэхэ.

    ReplyDelete
  2. ккк ингээд ч болсон коммент бичсэнд баярлалаа.
    Саруул-ухаанаа хай! :)

    Хоолойг нь хаанаас сонсохын кк

    ReplyDelete