Pages

Wednesday, March 29, 2023

Талархал

 Энэ 7 хоногт хайртай багштайгаа хамт ажиллах сүүлийн 7 хоног. Бүх хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хэнийг ч хэнээс нь ялгаж илүү харж дутуу үнэлж байгаагүй, хэзээний байгаагаараа л байдаг эрхэм хүн. 

Monday, March 27, 2023

Санаж явах үгс ба амлалт

 Нүцгэн үнэн, бодит байдал бол дандаа л гашуун байдаг. Гэхдээ л хүн зүтгэсээр, бууж өгдөггүй. Үргэлж дэмжиж, тулж, татаж, чирж, санаа тавьдаг эрхэм хүмсүүдийн хэлсэн үгсийг санаж явахын тулд эндээ бичиж үлдээлээ. 

Monday, March 20, 2023

Бодлоо цэгцлэх

 Хүн бүрт зовлон бэрхшээл тулгардаг, гол нь тэр бүхэнтэйгээ хэрхэн нүүр тулж, хэрхэн шийдэж байгаагаас хамаарч асуудал шийдэгдэх үү, улам хүндрэх үү гэдэг нь хамаарнаа. Тиймээс зөв шийдвэр гаргахын тулд тал талаас нь сайтар бодож байж хариу үйлдэл хийх хэрэгтэй

Monday, March 13, 2023

Ядраад

 Бие минь, сэтгэл минь ядраад зүтгэл, тэмүүлэл, унасан ч дахиад босох хүсэл гээд цөм байхгүй хоосон болсон. 

Саруул ухаан шиг гүйгээд л байсан, гүйгээд л. Тэгсэн нэг л өдөр ядарсанаа мэдээд таг зогсчихсон. 

Бүхнийг болгодог, чаддаг, даваад гараад ирдэг тэр их хүч надад байгаагүй мэт болсон. 

Дотоод эрч хүчний эх үүсвэр, ундрага гэж байдаг бол тэр нь ширгэчихсэн мэт.