Pages

Monday, March 20, 2023

Бодлоо цэгцлэх

 Хүн бүрт зовлон бэрхшээл тулгардаг, гол нь тэр бүхэнтэйгээ хэрхэн нүүр тулж, хэрхэн шийдэж байгаагаас хамаарч асуудал шийдэгдэх үү, улам хүндрэх үү гэдэг нь хамаарнаа. Тиймээс зөв шийдвэр гаргахын тулд тал талаас нь сайтар бодож байж хариу үйлдэл хийх хэрэгтэй

хэмээн зүтгэсээр ирсэн би гэдэг хүн нэг л өдөр өөрийгөө өдий болтол зөв зүйл хийж ирсэн хүн үү үгүй юу гэдэгтээ эргэлзэх болсон. Мэдээж ямар ч шалтгаангүйгээр биш шүү. 

Би өөрөө бүтэлгүйтвэл хэсэг санаагаар унаад юу нь болохгүй байсан гэдгийг үнэлж дүгнээд яамаар байгаагаа шийддэг. Найздаа бүхнээ дэлгэж сэтгэл санаагаа онгойлгохоо ч бас мартахгүй, гэхдээ намайг ингэ тэг гэж зөвлөгөө өгөөсэй гэсэндээ биш харин миний бухимдлыг сонсоод ойлгоод өгөөсэй л гэж ярьдаг. Барагтай л бол хүний үг авдаггүй зөрүүд талын толгой. 

Энэ удаад харин өөрийн толгойноос хальсан асуудал тулгараад, надаас л болж энэ бүхэн болсон гэж бодогдоод хальт ч юм уу, тур зуур ч юм уу эсвэл бүр ч юм уу сэтгэл санаагаар унасан байгаа. Ингэж л хүмүүс гутрал гээчтэй учирдаг байх нь гэж бодох болов. Зарим хүмүүс бие эрүүл саруул бол бусад нь болно шүү дээ ч гэж бодох байх. Зарим нэгний хувьд миний энэ бол үнэндээ л зовлон биш байх.

Гэхдээ л миний хувьд бол энэ надад тохирсон зовлон бэрхшээл байх гэж бодож байгаа. Давж гарч чадах болохоор л надад тохиолдож байгаа. Чадна гэдгээ мэдэж байгаа ч өмнөх бэрхшээл, тохиолдлууд шиг шууд л ханцуй шамлаад орчихож чадахгүй, зүрхшээгээд, айгаад, шантраад, хойш суугаад, эсвэл бүр хаяад зугатаад явчихмаар санагдаад. 

Soulmate-н бичсэнээр надад ч гэсэн good girl syndrome байгаа байх, гэхдээ л би тэрнээсээ эрт салаад өөрийнхөөрөө амьдраад эхэлсэн гэж уг нь бодож байсан. Үлдэгдэл байгаа болтой. 

No comments:

Post a Comment