Pages

Friday, September 17, 2021

Уйлах хүүхдийн ....

 Ойрд нээх завтай ч юм шиг, гэхдээ үнэндээ бол 5 минут ч суух завгүй байгаа шд. Гол нь сэтгэл санаа хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу зүйлээс болоод тайван биш байна. Нэг сайн зүйл нь бол унтаж чадаад байгаа болохоор эрхбиш цэнэглэгдчихээд байгаа. Хааяа ингээд өөрийнхөө яах гээд байгааг ойлгохоо байчих юм. Яавал санаа минь амарч тайвшрахаа ч мэдэхгүй ингээд хайран цагаа үрээд байгаа юм шиг санагдаад тэрэндээ эргээд тэвдээд байх юм. Цаг хугацаа л асуудлыг шийднэ л дээ, туулж байж л ард нь гарна л даа. Сэтгэл санаагаа тогтоож чадахгүй байснаас болж цаг хугацаа алдсаныхаа горыг амсах л байх даа хөөрхий.