Pages

Friday, October 30, 2020

Өгөөмөр

 Гэв гэнэт аягүй өгөөмөр сэтгэл надаас өөрийн мэдэлгүй гарсан. Өөрийгөө гайхах ч шиг хэхэ. Өчигдөр 2 жилийн өмнөөс надтай асуудал үүсгээд байдаг хүүхэнтэй өрөөнийхөө гадаа тааралдсан юм. Гэнэт аягүй өрөвдөлтэй харагдаад, нэгэнт өөрийх нь төлөө хийж ирсэн зүйлс маань тэр хүнд хүрээгүй болохоор байгаа чигээр нь орхихоор шийдсэн. 

Thursday, October 22, 2020

7 муухай амт

Хүн бүрт байдаг ба хааяа нэг өөрийгөө хурцлахад хэрэглэвэл хэрэглэх муухай 7 амт байдаг гэнэ. Амт гэдгээр зан чанарыг илэрхийлээд байгаа. Хүнд аль нэг нь илүү тод харагддаг байх нь. Амьдралын 7 амт гэдэг нь

Monday, October 12, 2020

Нойтон хамуу эсвэл өс санасан байх нь

Өмнө нь эндээ л бичиж үлдээн сэтгэлээ тайвшруулдаг байсан асуудал дуусаагүй байж. Товчхон дурьдвал анх ажилд ороход хичнээн энэ тасагтаа үндсэн ажилтнаар орсон ч гэлээ өөр нэг тасгийн өрөөг ашиглах эрх өгсөн юм. Тэр өрөөнд нэг хүүхэн байсан.

Monday, October 5, 2020

Гэнэт

намар болчихсон. Уг нь 10 сарын эхээр халуун хэвээрээ л байдагсан. Хүүхдүүдийн биеийн тамирын өдөрлөг болдог үеэр халууцсаар байдаг байсан болохоор энэ жил арай л эрт санагдаад байна. 

За ингээд ажил гэрийн хооронд сүүлийн хагас жилийг үдсэн би нь дүүгийнхээ ачаар нэг өдрийг нүдээ баясгаж өнгөрүүлсэн. Араши (嵐) хамтлагийн ахлагч Оно Сатоши-н 3 дахь бие даасан үзэсгэлэнг үзсэн. Таалагдсан. Цагийг үр дүн багатай өнгөрүүлж байна, илүү хичээх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг өөртөө өгсөн. Араши бол маш завгүй хамтлаг шүү дээ, тоглолтууд, нэвтрүүлгүүд, бас бүгд кинонд дүр бүтээнэ гээд. Гэтэл тэр их ажлын хажуугаар бие даасан үзэсгэлэн гаргатлаа бүтээл туурвисан байна шүү дээ гэдэг үүднээс өөртөө илүү шүүмжлэлтэй хандсан. 

Томын тамирын өдөрлөг болоод өнгөрсөн. Энэ жил коронагаас болоод эцэг эх очихыг хориглосон. Ангиуд нь ч гэсэн бөөндөө биш, дан ахлахын 1-р анги байхаар төлөвлөсөн тул дээд ангийхантайгаа ч таарахгүй. Хуучин шиг 1-р ангиуд дотроо өрсөлдөхөөс гадна дээшээ 2, 3-р ангитайгаа бас өрсөлддөг байсныг болиулсан гэсэн үг. Ахлах сургууль гэхээр том стадион түрээсэлдэг юм байна лээ. Сургуулийн талбай багаддаг бололтой. Багых энэ хагас сайнд болно. Бас л бөөн хязгаарлалт. Зөвхөн хүүхдийнхээ ангийн үзүүлбэрийн үед л үзэхээр очно. Хуучин шиг бүх ангиуд нийлээд хөтөлбөрүүд нь сөөлжөөд явагддаг байсан бол энэ жил анги ангиараа тогтсон цагт болно. Бас эцэг эхийг оролцуулахгүй, хуучин хамтдаа гүйж харайдаг байсан юм. Олон хүн бөөгнөрөхгүй байхаар сайхан зохион байгуулж байгаа юм шүү.

Энэ жил бага маань цэцэрлэгээ төгсөнө. Төгсөх анги болохоор хүссэн хүсээгүй ээж аав нар нь (за ээжүүд нь, аав нар барагтай бол харагдахгүй) элдэв ажил ихтэй байдаг юм. Төгсөлтөнд зориулсан бөөн арга хэмжээтэй. Энэ жил тэр арга хэмжээнүүд харьцангуй багассан. Би ч бөөн баяр зүгээр. Томын эцэг эхийн зөвлөлийн гишүүн болсон. Сайндаа ч биш ажил ихтэй ирүүлсэн захидлыг дутуу уншсанаас болсон хэрэг. Дунд сургуульд байхад нь эцэг эх багш нарын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөвшөөрлөө гэсэн цаас байнга ирээд гарын үсгээ  зураад явуулдаг байсан. Тэрэнтэй андуураад үнэндээ уншилгүй гарын үсгээ зураад явуулсан чинь яасан гээч зөвлөлийн гишүүн болох хүн нэрээ бичиж явуулах ёстой байсан байжээ. Хөөрхий тэгээд одоо тэр ажлыг хийх гэж бас үйлээ үзэж байна шд. Гэхдээ бага, дунд сургуульд байхад зөвлөлийн гишүүн больё гэсэн ч гадаад хүн гээд болгодоггүй байсан юм. Ахлах сургууль болдог бололтой. Бас ч гэж энэ жил ажил багатай байгаа, коронад талархаж байна хэхэ. 

За нэг иймэрхүү.