Pages

Monday, October 12, 2020

Нойтон хамуу эсвэл өс санасан байх нь

Өмнө нь эндээ л бичиж үлдээн сэтгэлээ тайвшруулдаг байсан асуудал дуусаагүй байж. Товчхон дурьдвал анх ажилд ороход хичнээн энэ тасагтаа үндсэн ажилтнаар орсон ч гэлээ өөр нэг тасгийн өрөөг ашиглах эрх өгсөн юм. Тэр өрөөнд нэг хүүхэн байсан.
Тэр хүүхэнтэй ажил хэргийн бус харилцаатай байсан гэсэн үг. Учир нь тэр өөр тасаг, тэгээд ч цагийн ажилтан, миний хийж байгаа ажилд ямар ч хамааралгүй, зүгээр л би өрөөнд нь очиж тэнд хийх ёстой ажлаа хийдэг байсан гэсэн үг. 3 жилийн өмнө тэр хүүхэн өөрийнхөө тасагтаа үлдэх аргагүй болоод манай тасаг руу цагийн ажилтнаар шилжиж ирсэн юм. Тэр үеэс ажил хэргийн холбоотой болсон гэсэн үг. Илүү туршлагатай гэдэг үүднээс надад хариуцуулаад зааж өгөх үүргийг хүлээлгэсэн юм. Ажил хэргийн бус харилцаатай үед жоохон нойтон хамуу зантай, өөрт нь ашигтай эсвэл өөрөөс нь албан тушаал дээгүүр хүнтэй нуур нугас шиг харилцаатай, өөрт нь хэрэггүй, доод тушаалын хүнийг бол элэг барьчих шинжийн нөхөр гэдгийг гадарладаг болсон байсан. За тэгээд өмнө хэд хэдэн бичлэг дээр бухимдлаа тайлж бичсэнчлэн асуудлууд ундарсан даа. Сүүлдээ нөгөө өрөөнд нь очиж ажил хийх ч надад хэцүү болсон. Тэгээд он гарангуут шинэ өрөө рүү өөрийн гэсэн бүх юмаа аваад нүүсэн. Намайг юмаа аваад нүүхээр тэр бас хэцүүднэ, яагаад гэвэл миний юмнуудыг манай тасагт орсоноос хойш ашиглаж эхлээд байсан юм. Нүүхэд ч хэцүү байсан, миний юмнуудыг хэрэглэх гээд миний байгаа газарт очиж юмаа хийнэ гээд төвөг удаад байсан. Би ялгаагүй бас л нэг өөр хүний өрөөнд орж байгаа болохоор мөрөөрөө ганцаараа орохгүй хүн дагуулж очно, тэр хүн нь байнга асуудал үүсгэдэг болохоор надад хэцүү байсан. Энэ бүх нүүж суух асуудлыг би дураараа шийднэ гэж бол байхгүй. Дарга нартаа хэлж байж шийдэх асуудал. Би гэхдээ тэр хүүхэнтэй ажиллах хэцүү байгаагаа хэлээд нүүсэн ч гэлээ юу болсон яасан ийснээ огт хэлээгүй, хүн муулах сонирхол үнэндээ байхгүй байсан. Нүүж очсон өрөөг хариуцсан хүн чамаас өөр хүн оруулахгүй, тэр дагаж орж ирж юм хийх гээд байгаа хүн хуучин ажиллаж байсан газрууддаа дандаа асуудал үүсгэдэг байсан тул чамайг л оруулна, тэр хүн чинь заавал энд юмаа хиймээр бол хийх бүртээ надаас зөвшөөрөл ав гэж хэл гэж хэлсэн юм. Тэрийг нь би дамжуулсан. Тэгээд орж ирэх тоолондоо зөвшөөрөл авна гэхээр дургүй байсан байх л даа. Тэгээд ч өвчин гараад ажлууд түр зогссон. 6 сараас ажил хэвэндээ орсон, би бол шууд ажилдаа орсон. Тэр хүүхэн 5 сараас манай тасгаас өөр тасаг руу орсон ч манай тасагт хамааралтай ажлаа 9 сараас хийж эхлэх шиг болсон. Зүгээр нэг хийгээд эхлэхгүй Пиглет намайг тэр өрөөнд орохыг хорьсон гэж нэг хурган даргад хэлж өөрийгөө өрөвдүүлсэн байгаа юм. Тэр хурган дарга өмнөх бичлэг дээр намайг олон хүний чихэн дээр загнасан нөхөр. Ингэж нэг учир утгагүй загнуулсан учраа олсон. Ганц тэр ч биш бусад бүх юман дээр миний ардуур намайг муулсан байх, түүнээс биш ганц өрөөнд оруулах оруулахгүйтэй холбоотой арай ч тэгж уурлах хүн биш болов уу гэж найдсаар. Тэгээд ч хэн нэгнийг хаашаа оруулах оруулахгүй эрх мэдэл надад байхгүй, угаасаа миний хэлээгүй үгийг хэлсэн болгоод. Тэр хурган дарга уг нь надад гайгүй байдаг байсан, сүүлийн үед нэг л биш байсан нь нойтон хамуутай холбоотой байж.  Одоо хурган дарга тэр хүүхний талд бүр мөсөн ороод миний хариуцаж байсан ажлуудыг давхар өөр хүнд хариуцуулж эхлээд амьхандаа намайг ажилгүй болгоод тэр хүүхнийг буцааж тасагтаа авч ирж өөрийн багаа бүрдүүлэх санаатай байх шиг байгааг гадарлах болсон. Намайг хамгийн том босс сонгож авсан болохоор тийм ч амархан холдуулж чадахгүй, дээрээс нь би нормоо байнга давуулан биелүүлдэг болохоор үр дүнгээр дүгнэвэл асуудалгүй. Гэхдээ худлаа ярьсанд нь дургүй хүрээд, зүв зүгээр байж байгаад загнуулсандаа уур хүрээд байна. Хурган дарга ажлаа бол маш сайн хийдэг ч ганц хүний үгээр бүхнийг дүгнэж байгаад харамсалтай бас гомдолтой байна. Хурган даргаас бусад хүмүүс бүгд л намайг дэмжээд надад энэ бүх мэдээллийг дамжуулсан юм л даа. Хэндээ ч итгэлтэй билээ, дуугай л урдах ажлаа хийсэн шиг хийгээд л явья даа. 

1 comment:

  1. hmm hetsuu shaar we :P
    haa gazar 1 tiim balai garuud bnabna
    1 turliin sorilt gej bodool davaad garaarai

    ReplyDelete