Pages

Wednesday, November 24, 2021

72

 За бараг жилийн өмнө байхаа даа нэг юмны нэгийн даваа энэ тэр гээд нэг бичлэг оруулсан шиг санагдаж байна. Одоо 4-н давааны өмнө ирчихсэн байгаа юм. Энэ давааг давчихвал нээх том хаалга онгойх юм уг нь хэхэ. Хаалгаа онгойлгох гэж нээрээ их л олон даваа давж байна, олигтойхон том нээгээд орчих юмсан даа. 

Thursday, November 11, 2021

Толгой өвдөөд

 эм уусан, намдтал нь түр сатаарах гээд ороод ирлээ. Миний муу сэтгэл санаа хөөрхий далайн шуурга шиг л байгаа. Нэг баярлаад, нэг сэтгэлээр унаад, нэг бяр амтагдаад, нэг нурж унаад л нээрээ амьтан болж байна даа сүүлийн хагас жилд. За яахав амьдрал маань амттай л байгаагийн шинж гэж бодоод өдөр бүр юу ч тохиолдсон тэсээд гардаг юм шүү гээд аягүй бэлтгэлтэй байдаг болсон. Нэг тийм гэтэж байгаа араатан шиг л байгаа цаадах чинь.