Pages

Thursday, November 11, 2021

Толгой өвдөөд

 эм уусан, намдтал нь түр сатаарах гээд ороод ирлээ. Миний муу сэтгэл санаа хөөрхий далайн шуурга шиг л байгаа. Нэг баярлаад, нэг сэтгэлээр унаад, нэг бяр амтагдаад, нэг нурж унаад л нээрээ амьтан болж байна даа сүүлийн хагас жилд. За яахав амьдрал маань амттай л байгаагийн шинж гэж бодоод өдөр бүр юу ч тохиолдсон тэсээд гардаг юм шүү гээд аягүй бэлтгэлтэй байдаг болсон. Нэг тийм гэтэж байгаа араатан шиг л байгаа цаадах чинь. 

Багын төрсөн өдөр болоод, хүсэн хүлээсэн хүн л байсан. Хичээлтэй болохоор бэлэг сэлтийг нь орой өгье гэж бодсон чинь өглөө сэрээд цайгаа уучихаад та нар чинь ил захидал энэ тэрээ өгдөггүй юм уу гэж авсан хаха. Хайр хүрээд бэлэг, захидалаа өглөө шд. Баярлаад л алга болсон. Хүүхэд гэж нээрээ хөөрхөн. Гадаа хүйтрээд өглөөд сэрүүлгээрээ шууд босохгүй байгаа. Эртээд өглөө сэрээсэн чинь өндийснөө 1 хуруугаа гозойлгочихоод буцаад хэвтээд өгсөн. Сэрэхээр нь асуусан чинь 1 минут дахиад унтаадхая гэсэн үг гэнээ. Өнөөдөр өглөө сэрээсэн чинь өндийж босч сууснаа сайхан амраарай гээд эргээд хэвтээд өгсөн. Нойрмог юм байж бас алиалаад тэрэндээ өөрөө инээгээд боссон л доо. Дээр бүр сэрээсэн чинь би ерөөсөө унтсангүй, дөнгөж сая хэвтсэн шд гэж уурлаад. Эгч нь бол хөөрхий нүд нь аниатай ч гэсэн босоод л ирдэг юм, дүү нь харин миний багатай адилхан зан гаргах юм. Өөрийгөө харж баясах юм даа хэхэ. 

Хань ижил тоглож байгаа мэт гэхдээ нүдний харц энэ тэр нь үнэн чухал царайгаар Пиглетээ чи намайг араар тавьсан ч болно, чамайг юу ч хийсэн би уучлана гэсэн шд. Би бас эргээд тоглоомоор хүүе боломжийг ашиглах юм шүү гэсэн чинь том охин тэндээс ээж бага маяглаарай гэсэн шд. Тэгэхээр ханийгаа тийм юм хэлтэл нь би хэцүүхэн байдалтай байнаа гэсэн үг гэж бодоод хичээж байгаа сүүлийн үед хэхэ. Инээх ч юм биш л дээ. 

7 comments:

  1. Төрсөн өдрийн эзэнд баяр хүргэе. Хүүе чи минь биеэ сайн бодоорой. Хань ижил нь тэгж хэлж байна гэхээр бас л...
    Манай бага сургуулийн зулзага бас өглөөд жаахан хэцүүхэн сэрнэ ээ. Эрт унтуулах гээд чадахгүй л байна...

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа Саруул-ухаан минь ээ.
      Бие бол сайн, энэ сэтгэл санаа л хэхэ. Тэгж байтал тогтох байлгүйдээ. Овоо гайгүй болж байтал л нэг юм болох юм, тэгээд л энэ муу сэтгэл дагаад намирчих юмаа хэрэг алга.

      Delete
  2. Бужигнаж шуурч байгаад намдаад удахгүй гоё болноо. Ажлаас л эсвэл ажлын ганц нэг нөхрөөс л болж байгаа боловуу гэж таамаглав. Намайг ажилдаа түүртээд эсвэл хэн нэгэнтэй түр тар гээд шороон шуурга шиг юм хуйлраад харихаар манай шархүн, яг иймэрхүү асуудал чинь 5 жилийн дараа гэхэд хэн ч санахгүй тийм өчүүхэн, тийм болохоор өөрийгөө битгий зовоож ийм их энерги иймхэн юманд зарж бай гээд халбага вино бариулаад суулгачдын.

    ReplyDelete
    Replies
    1. Нээрээ л тэгнэ л дээ. Нэг халбага олж авья даа тэгвэл хэхэ. Баярлалаа

      Delete
  3. huuhed huuhrun shuu :)
    neeree naaguur chini setgel medrel emneleg (psychiatry clinic) bgal bh 1 orood shinjilgee eder uguud uzeerei. ajiliin iim ih achaalal stress ih nuluuldiin blee. terendee tarasan stress relief em bichuuleed avchuul urgus avsiim shig shn blchdog shuu. side effect bagatai sain emnuud zunduu bdg ym ble ( solongost law bdg). Setgel sanaa hunguruud ayagui zugeer bln asuudaldaa ch bas uur untsgus handad ih zugeer sanagdsn. huwiin turshlaga shuu :) em uudaggui yma agehd 1 uzuuleed shinjilgee uguhud zugeer bhaa :) Suuliin jil garan bihcleguud usnhaad
    l yawdag, ih stresstei aywaa sanagdaad sanaa zowood bichlee :) amjilt . you are doing good

    ReplyDelete
    Replies
    1. minii huwid psychiatry clinic uzuuleed emiin emchilgee stress-s angirch asuudla zuv shidwelehed maash sian nuluulsun blhr :) medeej nuhtsul baidal yag heveeree baiga gehdee handah handlaga mini setgel sana shaal uur shn bolsn doo :)

      Delete
    2. Маш их баярлалаа. Найз маань мэргэжлийн сэтгэл зүйч юм. Тэрэндээ бүх зүйлээ яриад мэргэжлийн зөвлөгөө авдаг болохоор өдий зэрэгтэй яваа гэж бодоод байгаа. Тийм хүнгүй бол нээрээ аль хэдийн живчихсэн байгаа байхаа.
      Санаа тавьсан та хэддээ маш их баярлалаа ;-)

      Delete