Pages

Monday, October 25, 2021

AirPods

 Гэнэт хүйтрээд, 7 хоногийн өмнө л нимгэн хувцастай баясаад байсан хүн байхгүй даараад хихи. Гэхдээ даарлаа гээд зуны хувцасаа далд хийж өвлийн хувцасаа гаргаж амжаагүй ээ, ирэх 7 хоногийн амралтаар л амжуулахаас. Бага охиныхоо хувцасыг л хальт гаргасан. Томчуудыг дахиад нэг 7 хоног гүрийчих гээд гуйчихсан. Ийм л сайн ээж дээ хэхэ. 

Өнгөрсөн 7 хоногт өмнөх бичлэг дээр бичсэнчлэн эрхэм хүндэт багштайгаа хамт оройн хоол идсэн. 6-лаа хамт байсан ч багш орж ирэнгүүтээ шивнээд, Пиглет тараад ярих юм байна гэсэн. Тараад хамт алхсаар харьсан. Багшийх ажилтай ойрхон, манайх бас ойрхон, хоолонд орсон газар багшийхтай илүү ойрхон. Тэгээд л гарч ирэнгүүтээ багш, Пиглеттэй ярих юм байгаа алхаад харьна баяртай гээд нөгөө 4-гөө үдчихсэн хэхэ. Би ч багшийг тэтгэвэрт гарсанаас хойш намайг ямар их олон юмнаас хамгаалж нөмөр нөөлөг болж байсныг эд эс нэг бүрээрээ мэдэрсэн болохоор боломжийг ашиглаад тэрийгээ хэлээд амжсан. Багш харин надаас уучлалт гуйсан, надаас уучлалт гуйх хэрэггүй гэж хэлээд ч нэмэргүй дахин дахин гуйгаад. Ямар их ёс зүй, хүн ёс тэр хүнд байгааг дахиад улам их мэдэрсэн, хүндэлсэн, хайрласан. Миний эргэн тойронд намайг сэтгэл санаагаар унагаах үйл явдал болсон юм, тэрэнтэй холбоотой би багшаас нэг зүйл хүссэн байсан юм. Багш зөвшөөрсөн ч гэлээ уулзаж надаас шалтгааныг тодруулсан нь тэр. Би ч угаасаа багшид л хамаг бүхнээ тоочоод сурчихсан, багш байхгүйд хэлж ярих хүнгүй бодож бодож шийдээд, заримдаа алдах үе ч байна. Тэгээд л юу болсон яасан ийсэн хамаг юмаа хэлж авсан. Тэгэнгээ би багшид талархаж багш надаас уучлалт гуйж, бодвол хэн хэн нь дотроо заавал хэлнэ гэсэн юмаа хэлж авсан. Миний гаргаж буй шийдийг багш ойлгож хүлээж авсан (асуудлууд шийдэгдэхээр бичнээ). Пиглет аз жаргалтай байх ёстой гэсэн. Хичээнээ. Салахдаа багш надтай гар барьсан, анх удаа. 3 жилийн өмнө миний хэлсэн үгийг багш мартаагүй байсан, Пиглетийн хэлсэн тэр үгийг би хэзээ ч мартахгүй, жинхэнэ ишлэл гэж намайгаа хөөргөөд амжсан. Багштайгаа уулзсанаас хойш сэтгэлд хурсан байсан муу муухай бүхэн гараад явчих шиг, илүү зоригтой ч болчих шиг, тэр бүхэн ямар их хүнд байсан юм хөнгөрөөд л явсан. 

Yogibo авсан. Оройд унтахын өмнөх 5-10 минутыг дээр нь сууж хэвтэж тарвалзаж өнгөрүүлж байгаа. Сонирхож байвал хайгаад үзээрэй нэрээр нь. Гарчиг дээрхи AirPods pro-г харин төрсөн өдрийн бэлгэнд хань ижлээсээ авсан. Салахгүй байгаа, орчны чимээг хааж болдог, хаахгүй ч байж болдог гэх мэт хэрэглэхэд их зүгээр. Анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй үед шууд орчноос салаад л хэхэ. Гэх мэт энэ 2-г санал болгоё. Дээрхи сэтгэл санааны хямралыг AirPods-н ачаар давж байгаа гэхэд хилсдэхгүй. 

Өвчнийг бараг мартах нь, өмнөх бичлэг дээр Токиод 100-с бага гэсэн бол одоо 50-с бага болсон. Сонгууль болох, дараагийн давалгааг ирүүлэхгүйгээр сонгуулиа хийнэ гээд л, сурталчилгаа бол хаа ч адил юм даа, жижиг намууд анхаарал татчих гээд огцом том юм амлаад л хэхэ. 


No comments:

Post a Comment