Pages

Friday, October 1, 2021

Юу боллоо

 Өнөөдөр далайн хар шуурга болж байна. Гадаа нэлээд хүчтэй салхи салхилж, усан бороо орсоор. Өрөөний цонхыг борооны дуслууд тогшоод, би дотроо бага байхад зуслан дээр бороо ороод дээвэр дуугардаг байсныг санагалзан сууна.
Бороотой үед гадаа гарч тоглохгүй болохоор гэртээ хийх байхаа олж ядаад эгч бид 2 унтаад өгдөг, сэрэхээр аав ээж 2 минь зуухныхаа 2 талд суугаад эгч бид 2-г сэрэхийг хүлээгээд хоолоо хийгээд сууж байдаг байсан. Байнга биш байх л даа, 2-3 удаа адил үйл явдал болсон болохоор санаж байна. Тэр үед аз жаргал, хайр мэдэрсэн болохоор миний ой санамжинд хадгалагдаад үлдчихсэн байх. Одоо гэтэл аав минь байхгүй, ямар уйтай гээч. Орь ганцаараа үлдсэн ээж минь аавыг орлуулах, тэр орон зайг нь дүүргэх гээд л ямар хэцүү байдаг бол доо. Эгч нар, бидний хүүхдүүд гээд байнга ээжийгээ харж ханддаг ч гэлээ яаж аавын орон зайг нөхөх билээ дээ. Тийм болохоор орь ганцаараа гэж хэлж байгаа юм. Угаасаа бид нар ч гэсэн өөр өөрсдийн орон зайтай тул хүний орон зайг нөхнө гэж угаасаа байхгүй болохоор би хувьдаа ингэж боддог юм. 
Ингээд хааяа аав ээжийгээ санаад хямрах гээд байдгийн, аргагүй айлын багын шинж байх даа. Борооноос л болоо хэхэ. 
10 сард өөрчлөлт явагдах байх гэж найдаж хүлээж сууна. Бас учиргүй их найдаж хүлээх бас дэмий тээ. Хүлээсний дагуу үр дүн өгөхгүй бол санаагаар унана, өөрөө дурандаа хүлээлт үүсгэчихээд хэхэ. 
Энд нээрээ 4 сард ажил хичээлийн шинэ жил эхэлдэг дээ, тэрэн шиг 10 сард бас нэлээд хөдөлгөөн болдог. Ойр ажилладаг 2 хүн гэнэт 9 сарыг дуусгаад ажлаа солиод гараад явцгаачихсан. Нэгэнтэй нь гайгүй дотно байсан. Өчигдөр харилцан бэлэг солилцоод үдэж үдүүлээд салцгаасан. Удахгүй уулзахаар тохирсон. Нээх цоглог, ажлаа ёстой сайн мэддэг, хийдэг мундаг бүсгүй. Тэрийг нь мэдсээр байж дарга нь аваад үлдэхээ мэдэхгүй, ёс зүйтэй царайлж чамайг хорьж барихгүй өөрөө шийд гээд тэгээд л ажлаа солих шийдээ гаргасан. Чи бидэнд хэрэгтэй чухал хүн, чамайг орлох хэн нэгэн ирлээ ч чиний түвшинд ажиллаж өгөхгүй л байх, үлдвэл баярлана, үлдэхгүй гэж шийдвэл хорихгүй гэж хэлүүлэх хүсэлтэй байсан байх. Би л дарга байсан бол ажлаа хийж чаддаг хүнд ингэж л хэлнэ. Оронд нь ирсэн хүн угаасаа ажлаа сайн хийж чадахгүй байгаа. Яахав эргэн тойрны хүмүүс нь тэр хүнд тохирсон юм л хийлгэхээр болох байх даа. Харамсалтай. 
Эртээд тв-р зурхай гараад, минийх дээр болзоо хийвэл амжилттай болно гэж гарч ирээд. Тэгсэн манай бага ээжээ та яахын гэхээр нь тоглоод болзох хүн хайна даа гэсэн чинь миний аавтай болз гэнээ тэгэхээр нь янзыг нь үзээд үгүй ээ танай ааваас чинь уйдчихсан, өөр хүнтэй болзоноо гэсэн чинь жинхэнээсээ уурлаад миний аавтай болзсонгүй гээд гомдоод хаха. Хэн ер нь болзоонд явна ч гэсэн юм, ургуулж бодоод өөрөө тэрэндээ хямраад. Аавд нь хэлсэн чинь чам шиг гэсэн. 

No comments:

Post a Comment