Pages

Monday, June 24, 2019

Загнуулсан

Хүүхэд том болно гэж нээрээ. Бага охиндоо загнуулсан шд. 
Цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байсан чинь алхаж гишгэж байгаа хөл, савчиж байгаа гар нь эгдүү хүргээд болдоггүй. Тэгэхээр нь 2 хуруугаа гозогонуулаад нөгөөхийг чинь өдлөө дөө. Учиргүй инээгээд л ээж яагаад байгаа юм гэнээ хэхэ. Охинтойгоо тогломоор санагдаад гэсэн чинь байдал биш болсон. Хөмсөгөө зангидаад л би одоо цэцэрлэгтээ явж байна, та намайг хүргэчихээд ажилдаа яв, юун тоглох, орой гэртээ уулзаад тоглоё за юу гэнээ. Чухал царайлаад тэр хэлж ярьж байгааг нь хараад улам эгдүү хүрсэн ч биеэ бариад за гэсээн. Орой ажлаа тараад ирсэн чинь тоглохоор хүлээж байсан. Шал өөр тоглоомоор хэхэ. Гэхдээ тоглосоон. 

Thursday, June 13, 2019

Гутрал

Саяхан олж сонссон зүйлээ хуваалцах гээд. Амархан хямардаг, сэтгэл санаагаар унадаг болон унадаггүй хүний ялгаа гэсэн. Цаг агаарт ач холбогдол өгөөд, өмсөх хувцас идэх зүйлдээ учиргүй анхаараад л бороо ороод хамаг ажил нураалаа гээд л заримдаа нээх хэцүү санагддаг хүмүүс байдаг даа. Хажууд нь хийх ажлаа хийгээд, цаг агаар мэтэд анхаарлаа хандуулахгүй, нэг ёсондоо байгалийн хүчин зүйлд автахгүй хүмүүс бас байдаг даа. Энэ 2 төрлийн хүмүүсийн аль нь сэтгэл гутралд ордог гэж бодож байна?
Би одоогоос хэдэн жилийн өмнө эндхийн халуунд, борооны улиралын чийгэнд, өвлийн жихүүн хүйтэнд, далайн хар шуурганд маш их ач холбогдол өгдөг эхний төрлийн ядаргаатай ч гэмээр хүн байлаа. Сүүлийн хэдэн жил тэр болгонд анхаарал хандуулах завгүй болчихоод хүйтэн халуун, бороо цасанд ажрахгүй урдах ажлаа амжуулж дуусч л байвал сэтгэл ханадаг күүл амьтан болсон 2 дахь төрлийн хүн болсон. 
Гэтэл эндхийн сэтгэл зүйчийн судалгааны үр дүнгээр бол хариугүй жижиг үйлд ач холбогдол өгч хямраад байсан хэдэн жилийн өмнөх би биш хачин күүл одооны би депресст орох магадлал өндөртэй гэнээ. Яагаад гэж үү?
Эхний төрлийн хүн бол өөртөө анхаарал тавиад өөрийгөө бүхнээс хамгаалахад бэлэн тул амьдрах асар их хүсэл эрмэлзэлтэй, амьдралаас аз жаргал зовлон зүдгүүр аль алийг нь баярлан хүртэж тэр болгонд тохирсон урвал үзүүлээд инээх үедээ инээж уйлах үедээ уйлж сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байдаг гэнэм. 
Дараагийн төрлийн хүн байнга күүл байсаар баярлаж хөөрөх, гуниж гутрах нь харьцангуй бага, өөрийгөө хайрлах цаг зав муутай, өөртөө цаг зав гаргадаггүй бөгөөд хүн гээч амьтны гол өгөгдөхүүн сэтгэлийн хөөрөл нь байхгүй ч юм шиг болоод өөрөө ч анзаараагүй байж байгаад депрессийн үүд хаалгаар орж явчихдаг гэнэм. 
Өөрсдийгөө нэг дүгнээд үзээрэй. БИ ч бас эргээд цаг агаартаа хямрах минь хэхэ.