Pages

Wednesday, October 17, 2018

Үгүй болох нь


Хэзээнээс гэдгийг мэдэхгүй ч нэг л мэдэхэд өөрийнхөө болон бусдын блог дээр сэтгэгдэл үлдээж чадахгүй болжээ. Анхнаасаа надад зориулж, намайг гэсэн сэтгэгдэл бүрт хариу өгөхийг хичээдэг байсан.

Tuesday, October 9, 2018

Цуглуулга


  • Нэгэн үйл явдлаас хойш утсаар ярих минь тоймгүй ихэссэн болохоор, ярих үедээ хамаг ажлаа хаяад утсаа зуураад суудаг болсон байсан юм. Тэгээд мэдээж тэрнийхээ хэрээр хийх юмаа хойшлуулж унтаж амрах нь хойшлоод, намайг хараад хань ижил Bluetooth гээч ид шидийг авч өгсөнөөр юмаа хийнгээ яриад, цаг хэмнээд байгаа. Тэрнээс гадна iMusic 3 сар үнэгүй хэрэглэх эрхийг маш сайн ашиглаад, толгойгоо ажиллуулахааргүй ажлаа хийхдээ дуу хөгжим дунд умбаж байнаа. 
  • Оройд багыгаа унтуулахдаа ном уншиж өгдөг юм. Ойрын үед биеийн тамирын өдөрлөгийн тухай бичсэн номыг байн байн барьж ирээд байгаа. Удахгүй биеийн тамирын өдөрлөг нь болно. Тэр номон дээр тамирын өдөрлөг дээр нь аав ээж эмээ өвөө нь ирж байгаа тухай гардаг юм. Тэгээд ээж нь бас охиных дээрээ очно шд гэсэн чинь аягүй өрөвдөлтэй, итгэж ядсан царайгаар харсанаа どうせ仕事でしょう (угаасаа ажилтай л биз дээ) гэж авсан. Хичнээн өрөвдөв өө. Үдээс өмнө ихэвчлэн эцэг эх нар нь оролцох ажлууд их байдгийн, би үдээс өмнө ажлаас гарах эрхгүй болсон болохоор тэр үнэнээ багш нарт нь хэлээд очихгүй байгаа болохоор бусад хүүхдийн ээж ирээд байхад манайх л байхгүй шүү гэдэгтэйгээ эвлэрчихсэн байна эвий минь. 
  • Том охины зохиол нэг номон дээр хэвлэгдэж гарав. Мэдээж мэргэжлийн түвшинд хүрэх болоогүй ч өөрийн насандаа мундаг байгаа ээжийн охин. 
  • Ажлаар эх нутгаа зориод ирсэн. Анх удаа ажлаар, тэгэхээр юу гэсэн үг үү, харах өнцөг өөр байсан гэсэн үг. Амарч зугаалах, амраг садантайгаа уулзах биш болохоор өөр нүдээр харж яваад ирсэн. Бодсоор, бясалгасаар, яавал... гэх зэргээр. 
  • Хүнийг амьд явуулдаг хамгийн чухал зүйл бол хайр гэсэн нэг юм уншаад. Мэдээж нөгөө олон хайр шүү дээ. Үнэн санагдсан л даа. Тэгээд дахиад нэг хайр дурлалыг мэдэрч догдолж үзмээр ... Хэндээ ч дурлах билээ дээ...