Pages

Thursday, July 18, 2019

Дэмий шахуу


  • Энэ жил учиргүй их халаагүй л байна, одоохондоо. Борооны улирал бусад жилийн дунджаас арай удаан үргэлжилж байгаа бөгөөд өмнө зүгийн бус хойд зүгийн агаарын урсгал илүү түлхүү ирж байгаагаас 7 сар гарчихаад байхад л 25 орчим хэмтэй надад бол таатай сайхан л байна. Гэвч нар байхгүйгээс, бороо ус ихтэйгээс болж хүнсний ногооны ургацанд нөлөөлөөд үнэ нь нэмэгдэх магадлал өндөр тул эргээд таатай сайхан байгаа надад эдийн засгийн хувьд асуудал үүсгэхээр болж байх шиг байна. 
  • Ойрд ажлаа хийнгээ БИТГИЙ СОНС гэдэг подкаст-г сонсож байна. UB comedy-н залуус хийж байгаа. Хааяа нэг сонсоход давгүй санагдсан. Бас Ellen DeGeneres-г үзэж сэтгэл санаагаа сэргээж байгаа. Stand up comedian болохоор дээрхи монгол залуустай ижил зүйл эрхэлдэг гэсэн үг. 
  • Натто идэж эхэлсэн, таалагдаж байгаа. Ферментийн аргаар эрдэнэ шиш-с гаргаж авдаг, Монголоор орчуулж мэдэхгүй юм, нэг төрлийн зунгааралдсан шошны төрөл юм уу даа. Анх хараад үнэр болоод үзэмж нь таалагдахгүй идэж зүрхлэхгүй л явдаг байлаа. Биед хэрэгтэй зүйлс их агуулдаг болохоор охиндоо идүүлж эхлээд их удаж байна. Сүүлийн үед охин ээж ид гэж хоргоогоод, хэлсэндээ хүрэх гээд зориглоод идээд эхэлсэн. 
  • Эхнэр нөхрийн хэрүүлийн тухай, аав ээж нь муудалцахаар их хэцүү байдаг тухай хүүхдийн нэвтрүүлгээр гарсаныг манай бага үзчихээд аав та 2 хэрэлдэж үзсэн үү гэж асуугаад, том охин бас нээрээ хэрэлдэж үзсэн үү гээд. Бид 2 хэрэлдэж үзээгүй, зөрчилдөж байсан, гэхдээ хүүхэдгүй байхдаа. 2 охиндоо эвтэй сайхан харагдаж байгаадаа дотроо их баярласан. Гэхдээ жүжиглэлт биш, байгаа нь л энэ болохоор бүр сайхан байлаа. 
  • Ажлын нөгөө хүүхэн нерв барсан хэвээр. Нэг төхөөрөмжийг дундаа хэрэглэдэг. Үдээс өмнө би, үдээс хойш тэр. Гэвч саяхан яаралтай ажлын шаардлагын улмаас тогтсон цагтаа бус үдээс хойш хэрэглэхээс өөр аргагүй болоод бэлдэж орхиод хуралд орчихсон. Араас хэд ч ярив, хэзээ ашиглах юм бла бла. Миний буруу ч гэлээ албаар биш ажлын шаардлагаар ажиглах цагт өөрчлөлт орсоноо мэдэгдээд уучлалт гуйсан, намайг очтол миний юмыг холдуулаад ашиглаж бай гэж хэлсэн. Эргээд иртэл хүний юманд гар хүрэх хүмүүжил байхгүй, Пиглет хаанаас хүний юмыг холдуулж өөрөө ашиглах хүмүүжил олж авсын гэж тохуутай нь аргагүй асуусан. Үл тоосон царай гаргасан ч дотроо ууртай байсан. Хамгийн гол нь ердөө миний нэг доголдол дээр тоглолт хийж надаар тохуурхаж байж. Үнэндээ тэр төхөөрөмжийг тэр 7 хоногт огт ашиглаагүй (ашигласныг мэдэхэд амархан) бөгөөд ердөө өөрийх нь ашигладаг цагт буюу үдээс хойш ашиглахаар бэлдсэнд минь хорсож намайг үгээр идэж, өдөж хоргоож байж. Дотроо бачимдсан ч ил гаргаагүй, тэнэг биш тул худлаа сүржигнэснийг ойлгож ядах зүйлгүй. Зүв зүгээр байхад л хүнээр оролдоод, би тэсэхгүй уурлачихвал эргүүлээд Пиглет намайг гадуурхсан гэж хэлэх болохоор дотроо тэр бүхнийг нь мэдээд уур хүрч байгаа ч ил гаргаагүй, гаргахгүй угаасаа. Тэвчиж сурч байна. Гэхдээ дотроо хадгалж эд эсээ үхүүлмээргүй байгаа тул эндээ бичиж байна. 
  • Удахгүй буйраа сэлгэх бодолтой байгаа тул ажлуудаа цэгцлээд зав муутай байгаа. Хийнэ гэж хариуцсан ажлуудаа дуусгаж аваад гэнэт явахаар төлөвлөж байна даа.