Pages

Friday, March 13, 2020

Зав чөлөө


Сүүлийн хэдэн жил өөрийгөө хөгжүүлэх цаг зав гараагүй (гаргаагүй?) байсан байна шд. Шинэ халдвартай холбоотой төлөвлөсөн олон ажлууд, хурал, зөвлөгөөн, томилолт гээд ихэнх нь хугацаа тодорхойгүй хойшлогдох эсвэл цуцлагдаж байгаа.

Wednesday, March 4, 2020

Цукарета (ядрав, цөхрөв) гэхдээ талархахаа мартахгүй ээ


  • Хааяа өөртөө гутрах, уур хүрэх үе гарах юм. Тийм үед учиргүй их ядарсанаа мэдрэх юм. Нураад уначихмаар, өөрийгөө болдог бол баллуурдаад шинээр зурчихмаар санагдахыг яаана. Даанч бүтэхгүй нь сайхан даа. Дэмий л энэ үеийг л давчихвал илүү сайхан үе хүлээж байгаа гэж өөрийгөө хууран зүтгэх. 
  • Хүн л болсон хойно өөрийгөө өөр хүнтэй харьцуулах үе гарах юм. Харьцуулж байгаа хүн надад харагдаж байгаагаас цаана юу туулж юу бодож яасан ийснийг нь мэдэхгүй байж л би ингэж их хичээж байж арай гэж нэг юм жоохон үр дүнд хүрч байхад, тэр нөхөр зүгээр сууж байгаад л надаас хэд дахин илүү юм амжуулж чадаж байна гээд. Хамгийн дэмий зүйл ч хар аяндаа харьцуулах үе байх. 
  • Бурхан хүн бүрт цэс зохиосон байдаг. Тэр цэсний дагуу л хүн амьдрана гэнэм. Амт чанарыг нь өөрчлөе гэхээр аяндаа зохиогдсон цэс рүү хөтөлдөг гэнэ. Цэсээ өөрчилмөөр үед асуудал үүсдэг болтой. Яаж ч хичээсэн зохиосон цэс рүүгээ л эцсийн дүнд ордог гэнэм. Ийм үед түр хүлээх аваас аяндаа явах зам нь нээгдэнэ гэнэ. Би гэхдээ хүний хувь заяа хүний өөрийх нь гарт байдаг, өөрөө шийддэг гэж итгэдэг хүн билээ. Гэвч сүүлийн үед дээр бичсэнчлэн цэс байдаг ч юм шиг бодох. 
Зүгээр л бие ч тэр, сэтгэл ч тэр ядарчээ.

Гэхдээ л энэ бүхнийг мэдэрч байгаадаа, мэдрүүлж байгаад нь, хайртай бүхэн минь хажууд минь байгаад, эрүүл саруул байгаадаа үргэлж талархаж явдаг. Амьдралд минь, зохиогдсон цэсэнд минь өнгө үзэмж, амт нэмж өгч байгаа юм шүү л гэж бодоод байгаа.