Pages

Friday, March 13, 2020

Зав чөлөө


Сүүлийн хэдэн жил өөрийгөө хөгжүүлэх цаг зав гараагүй (гаргаагүй?) байсан байна шд. Шинэ халдвартай холбоотой төлөвлөсөн олон ажлууд, хурал, зөвлөгөөн, томилолт гээд ихэнх нь хугацаа тодорхойгүй хойшлогдох эсвэл цуцлагдаж байгаа.
Тэгээд ойрын хэдэн жил өөртөө гаргаагүй цаг зав маань гараад ирсэн. Мэдээж үндсэн ажлаа хийж байгаа ч цаг тулсан ажил байхгүй болчихоор аажуухан хийх юмаа хийнгээ гол нь мэргэжлийн Япон хэлээ сайжруулах тал дээр өөрийгөө дайчилж байна. Хамгийн дургүй ханз хүртэл хайр хүргэж байна шд. Том охин гэж багш байгаа болохоор өөрөө хайхгүй шууд багшаа гэж дуудаад л заалгаад амар гэж цаг хэмнээд хэхэ. Охин бас амарчихсан болохоор чих нь зөөлөн дуудангуут багш дүрдээ ороод хүрээд ирж байгаа юм. Бага маань гэртээ эгчтэйгээ байхгүй гээд цэцэрлэгтээ явж байгаа. Цэцэрлэгийн зүгээс ирц тасалсанд тооцохгүй тул хүүхдээ явуулахгүй байсан ч болно гэсэн юм. Асран хамгаалах биш сурган хүмүүжүүлэх төрлийн цэцэрлэг болохоор ирц авдаг юм хэхэ. 
Том маань нээрээ улсын ахлах сургуульд орж чадаагүй. Хувийн сургуульдаа орохоор болсон. Өөрөө санаагаар унах нь гайгүй, ээжээ уучлаарай гээд учиргүй уучлалт гуйсан. Хувийн сургуульд ороод хичээнээ гэж амалсан. Охины маань хувь тавилан, явах зам нь болохоор миний хүслээр болно гэж юу байхав гэж бодоод эцэг эхийн үүргээ үг дуугүй биелүүлж насанд хүртэл нь дэмжиж явах л үлдлээ. Их хотын улсын сургуулиас хувийн сургууль нь дээр шүү дээ гэж хүмүүс хэлэх юм. Ахлах сургуулийн 3 жилд үзэх хөтөлбөрийг 2 жилд үзээд сүүлийн нэг жилд нь их сургуульд ороход нь бэлдэж өгдөг, улсын сургуульд тийм зүйл байхгүй гэх мэт илүү зүйлс байгаад санаа амарсан. Сургуулийн эрэмбээр ч гэсэн гайгүй сургууль болохоор нөхөр бид 2 ч бас учиргүй чи тэнцсэнгүй энэ тэр гэж охиноо зовоохыг бодсонгүй. Төлбөр энэ тэр гэж санаагаар унагаахгүйн тулд өөрсдөө үг дуугүй хичээх л үлдлээ. 
Гол сэдэв болсон ханиад энд тэнд мэр сэр гараад л, Итали, Иран шиг огцом биш хяналтанд байгаа болохоор тэр үү аажуу явцтай ч илрээд л байна. Өнгөрсөн 7 хоногт эмэгтэй хүмүүс хамгийн их халдвар тараагч байх магадлалтай гэсэн мэдээлэл гарсан. Эрэгтэй хүнийг бодвол дархлаа сайтай тул халдвар авсан хугацаа нь ижил ч нууц үе нь илүү удаан үргэлжлэх тул шинж тэмдэг илрэхгүй, өөрийгөө эрүүл гэж бодоод илүү их тараах магадлалтай гэнэ дээ. Тэгээд гэрийнхээ ганц эрэгтэйгээ хараад л сууж байна даа 3 эмэгтэй нь хэхэ. 
Хүн бол нүдэнд харагдаж байгаа бодит бие болон харагдахгүй байгаа сэтгэл хэмээх 2 том хэсгээс бүтнэ. Биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлэхгүй гэдэг үг хичнээн үнэн үг гээч. Хүүхэд төрүүлээд эрүүл саруул өсгөнө гэдэг нь ихэвчлэн бодит биеийн тухай ба сэтгэлийг нь бол сайн хүн болгох зөв сэтгэлтэй болгох суурийг нь тавьж өгөхөөс бус хүүхэд өөрөө сэтгэл гээч 2 дахь биеэ бий болгодог гэнэм. Тиймээс эдээр хүүхдээ хангаад сэтгэл зүйн эрүүл орчин үүсгэхгүй бол өөртэйгөө зөрчилдсөн, тайван бус, сэтгэлийн хувьд тогтворгүй бие хүн болж төлөвших нь байна. Бодит биеэ сайхан тордоод хооллоод ундлаад амраагаад байдаг мөртлөө сэтгэл хэмээх бас нэг чухал хэсгээ зөв хооллож чадаагүйгээс болоод өөртөө гутрах, өрөөлийг үзэн ядах, бусдыг уучилж ойлгож чаддаггүй гэнэ. Сэтгэлээ зөв хооллож сурах гээд л хичээж байна. Зав гарсан дээр судалж байгаа бас нэг зүйл маань энэ хэхэ. 

No comments:

Post a Comment