Pages

Monday, March 28, 2022

Бэлэг

 Манайх жилд 2 удаа биднийг дэмжиж, үргэлж санаа тавьж, харж хандаж, түшиж тулдаг хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлж бэлэг илгээдэг юм. Зуны ид халуун болон, шинэ оны босгон дээр. 

Tuesday, March 22, 2022

Нэг тийм

Жоохон бүтэлгүй үе буюу нөгөө амьдралын хэмнэлийн үл ялиг уруудах хэсэг нь таарчихсан байх шиг байна даа. Иймэрхүү үеийг давж байж лаг болдог гэж боддог хэвээрээ байгаа болохоор хэсэг сэтгэлээр унаж байгаад эргээд зүтгэх эрч хүчтэй болно байхаа гэж найдаад л ...

Friday, March 4, 2022

Яах гэж

 Учир битүүлэг юмыг үзэн яддаг гэх үү дээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байх, эсвэл хэлэхгүй байж цухуйлгаж орхидог хүмүүст дургүй. Хэлмээргүй бол, хэлэх цаг нь болоогүй бол цухуйлгах ч хэрэггүй юмыг юунд уруул давуулдгийн. Би өөрөө хэлье гэж бодвол хэлж байж л санаа амардаг, хэлээд хэрэггүй гэж үзвэл залгиж чаддаг болохоор тэгдэг ч юм болов уу даа.