Pages

Monday, March 28, 2022

Бэлэг

 Манайх жилд 2 удаа биднийг дэмжиж, үргэлж санаа тавьж, харж хандаж, түшиж тулдаг хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлж бэлэг илгээдэг юм. Зуны ид халуун болон, шинэ оны босгон дээр. 

Өнгөрсөн 7 хоногт харин өөр шалтгаанаар бэлэг цуглуулаад. Нийт 4 хүн баярлуулах хэрэгтэй байсан тул бага охиноо чирээд л нөхөр бид 2 бэлгээ сонгохоор өдөржин явсан хэхэ. 

Эхний хүн бол надтай нэг өдөр төрсөн, сенпай минь байгаа юм. Манай багаас охин нь 1 насаар эгч, тийм болохоор охиныхоо уншиж байсан бүх ном, боловсролын чиглэлийн сэтгүүлүүдийг бүгдийг нь өгдөг юм. Манай бага харин нас нь өнгөрчихөөд байхад л тэр ном сэтгүүлүүдээсээ салж өгдөггүй одоо болтол бүр 3 настай үедээ уншиж байснаа хүртэл уншсаар. Би цэгцэлж хаямаар байдаг. Гол нь охиных нь төрсөн өдөр 3 сард болдог болохоор бэлэг аваад илгээсэн юм. Дандаа номыг нь авдаг болохоор насанд нь тохирсон бага сургуулийхан сонирхон уншдаг номноос бага охиноор сонгуулаад алтан говийн шоколадынхаа хамт илгээсэн. Бөөн баяр хүлээж авсан. Манай бага яахав давраад өөртөө нэг ном бас тэвэрчихсэн зогсож байсан. Бөгсний хэлбэртэй нүүртэй нэг мөрдөгчийн ном хэхэ. Саруул ухаан бараг мэдэх байх даа хэхэ. 

Дараагийн бэлгийн эзэн удахгүй 4 сард нэг ойндоо хүрэх нөгөө хайрт найзын маань охин. Найз маань миний баяртай, гунигтай үед хамт байсаар, сэтгэл санаагаар, үнэт зөвлөгөөгөөрөө дэмжсээр байгаа. Охинд нь хулсаар хийсэн хүүхдийн таваг, аяга, халбага, сэрээний ком авсан. Удахгүй өөрөө идэх гээд эхэлдэг үе нь болохоор хагарахгүй бат бөхийг нь бодоод авсан. Төрсөн өдөр нь арай болоогүй болохоор нэг гарсаных гээд бэлдээд тавьчихсан байгаа. 

Ирэх сараас Токио хотод ажлын гараагаа эхлэх дүүдээ сургуулиа амжилттай төгссөнд нь, шинэ ажилд орсоныг нь тохиолдуулан өөрийн тагнуулын ажлын ур чадвараа ашиглан хэрэгтэй байгаа зүйлсээс нь нэгийг нь сонгоод авсан. Ээмэг. Дүү маань цагариг хэлбэртэй ээмэг (үнэт эдлэл биш) зүүдэг бөгөөд одоо эндхийхээр цалин авдаг нийгмийн хүн болсон тул үнэт эдлэл авнаа гэж байсан юм. Банкны ажилтан болсон тул даруухан, анхаарал татахгүй ч анхных нь үнэт эдлэлийг авч өгөхөөр шийдсэн юм. Тэгээд бага охин ном тэврээд зогсож байсан шиг би бас өөртөө нэг ээмэг тэврээд зогсож байсан бөлгөө хэхэ. Нөхөр та 2-т ямар ч ялгаа алгаа гэсэн шд. Тэгээд олоон жилийн дараа өөртөө амжилт хүсээд нэг ээмэг авчихсан. 

Хамгийн сүүлд нь хайртай хөөрхөн кохайдаа эрдмийн зэргээ амжилттай хамгаалсанд нь баяр хүргээд төгсөлтийн баяр болсон өдөр нь зорьж уулзаад бэлгээ гардуулсан. Бид 2 одоо нэг зорилгоор нэг зүйл рүү тэмүүлж байгаа. Намайг уруу татсан нөхөр байгаа юм. Зориулж захиж авахуулсан Говийн ноолууран цамц болон зорилгодоо хүрэхэд хэрэг болох гарын авлагын хамт бэлэглэсэн. Бөөн баяр. Гарын авлагыг өөртөө эхлээд авсан байсан юм, ээлжилж уншаад болгоноо 2-лаа гэж байсан чинь байнга харангаа, өдөр бүр эргүүлж тойруулан уншихгүй бол болохгүй маш их хэрэгтэй ном байсан тул шинээр авч бэлэглэхээр шийдсэн нь энэ. 

Хүн баярлуулах гоё байдаг тээ. Баярлаад нүд нь гялалзахыг харах дуртай. 

6 comments:

  1. Гоё юм бэ? Бэлэг авах юмсан.
    За тэрийг чинь мэднэ шүү. Хүүхэлдэйн кино нь хүртэл байдаг тэ. Манай хоёр үзнэ ээ. Хэ хэ.
    Эд нар сонин сонин нэр өгчихдөг тэ. Үнчи дорирү ч гэх шиг. Ха ха. Монголоор орчуулаад тийм нэр өгвөл үнэн сонсголонгүй байх байх даа. ккк

    ReplyDelete
    Replies
    1. Тиймэрхүү нэртэй юмандаа дуртай, сонирхолтой, тэрийгээ өмөөрнө гэж хэхэ. Монголоор БӨГС мөрдөгч (өхөөрдөөд ОНЖИГО мөрдөгч), БААС дасгал ажил (өхөөрдчих ч үг алгаа хэхэ) гээд мөн ч онцгүй сонсогдож байна даа.

      Delete
  2. Бэлэг хүнд сонгоно гэж амаргүй эд, сонгоод тэр нь таалагдвал нмээд өөрөө баярлана.

    ReplyDelete
    Replies
    1. Харин яг тийм, аль болох тэр хүнийхээ оронд өөрийгөө тавьж байгаад л энэ л хэрэгтэй болов уу, энийг л өгвөл баярлах болов уу гээд л авдаг.

      Delete
  3. Хүн баярлуулах гоё, авсан хүний мэдэрсэн аз жаргал яг тэр чигтээ үржигдээд надад бас эргээд ирдэг нь хамгийн гоё. Бэлэг сонгох процесс нь өөрөө тархинд их баяр баясал, амралт болдог юм шигээ

    ReplyDelete
    Replies
    1. Их том ажил хийгээд дуусчихсан, сэтгэл хангалуун байнаа.

      Delete