Pages

Friday, March 4, 2022

Яах гэж

 Учир битүүлэг юмыг үзэн яддаг гэх үү дээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байх, эсвэл хэлэхгүй байж цухуйлгаж орхидог хүмүүст дургүй. Хэлмээргүй бол, хэлэх цаг нь болоогүй бол цухуйлгах ч хэрэггүй юмыг юунд уруул давуулдгийн. Би өөрөө хэлье гэж бодвол хэлж байж л санаа амардаг, хэлээд хэрэггүй гэж үзвэл залгиж чаддаг болохоор тэгдэг ч юм болов уу даа. 

Хүний мэдрэмж гэж яг юу юм бэ? Яагаад зарим нэг хүнийг юу хийх, юу хэлэх, яахыг нь мэдэрдэг мөртлөө зарим хүнийхийг мэдэрдэггүй юм бэ? Яагаад зарим нэг мэдэрдэг юмаа мэдрэхийг ч хүсдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Нүүр тулаад учраа олоод явчихдаггүй учир нь юундаа байдгийн? Өнгөрсөн хойно нь учрыг нь мэдсэн ч ямар ч амтгүй биз дээ. Тухайн үедээ л...

Цэвэр шинжлэх ухааны хүн мөртлөө би зарим зүйлийг үгүйсгэж чадахгүй бүр итгэдэг. Зүүдэндээ жишээ нь жинхэнээсээ аавтайгаа уулзаж санасан сэтгэлээ дэвтээдэг. Амаа хөдөлгөж, авиа гаргахгүй мөртлөө миний бодлоос аав өөртөө зориулсан хэсгийг, би аавын бодлоос надад зориулсан хэсгийг төвөггүй ойлгоод авдаг. Дээр бичсэн юмаа жинхэнэ утгаар нь зүүдэндээ мэдэрдэг. Харин ийм зүүдэндээ 100% итгэдэг. Гол нь жилдээ 1 л зүүдлэнэ, тэгээд бөөн баяр. Зүүдэндээ асгартлаа уйлаад л (сэрэхээр уйлсан шинж өчүүхэн ч байхгүй) салахгүй тэврэнгээ хэлэх юмаа, хэлсэн юмыг нь ойлгоод цааш нь ээж эгч нартаа дамжуулдаг. 

Өдөр болгон л хэрэгт хэрэггүй зүйл зүүдэлж байдаг. Гол нь сэрээд санаж байвал тэр зүүдний агуулга биелэлээ олдог. Барагтай бол санахгүй дээ. Санаж байвал биелэх нь ойлгомжтой гээд дандаа гоё зүүдээ санах юмсан гэж боддог. Зүүд гэснээс Үзэхийн хязгаарын зохиолч зүүдний тухайд яг над шиг бодолтойг мэдэх сайхан байсан. 

Заримдаа өөрийгөө яах гээд байгаагаа ойлгохгүй хямрах үе гарна. Тэр үед дуртай зүйлдээ ч дургүй юм шиг болоод ер нь яах гээд байгаагаа мэдэхгүй тайван биш болчихдог тул гадуур баахан алхаж сэтгэл санаа тэр хачин байдлаа гадаа орхиж байж гэртээ ордог. 

Бүх юм надаас шалтгаалахыг мэдсээр байж өөрөө ч мэдэхгүй хэн нэгнээс (бурхан) тусламж гуйчихсан сууж байдаг. Болохын өмнө, энэ л болохгүй бол үхчих юм шиг байсан хүн болохоо байлаа гэхэд яахаа шийдчихсэн байдаг мөртлөө болж бүтээгүйд нь ихээхэн хямардаг өөрийгөө гайхаад барахгүй. 


2 comments:

  1. Сонин юм их шүү. Заримдаа миний зөн билгийн антенна их мэдрэг, сайн ажиллагаатай болцым шиг үе бх юм. Ихэнхдээ ач холбогдол багатай, тэгсгээд мартагддаг тохиолдлууд л даа. Жишээ нь өнөөдөр яг тийм өдөр байж таарлаа. Эхнийх нь Брюс Уиллис. Өчигдөрхөн би түүний тухай бодож бсн юм. Ойрд ер кинонд тоглохоо больж дээ, юу хийж явдаг юм бол, бие нь гайгүй бгаа. Хөгширсөн мөртлөө өөртөө таарсан дүр аваад кинонд тоглоод явдаг зөндөө жүжигчин бдг даа. Мань эр ч бас тогловол чадна даа нтр гээд. Тэгсэн өнөөдөр "афази" гэнүү өвчтэй болоод ярих чадвараа алдсан гээд мэдээ уншаад. Бүр өөртөө гайхлаа.
    Дараагийнх нь крашын тухай. Чиний үлдээсэн коммент, бас саяхан үзэж дуусгасан киноныхоо дүрд крашилчаад сэтгэл жоохон гэгэлзээд бсн юм. Тэгээд за ингэж бхаар бодит амьдрал дээр нэг краштай болы гээд бодож байтал /бодлоо гээд болчдог ч юм биш л дээ ккк/ ФБ хуудсыг нь дагадаг нэг хүний зураг гараад ирлээ. Нилээд настай, бас царай муутай хүн. Гэхдээ бичдэг юм, амьдралын хэв маяг, үзэл бодол нь их таалагддаг юм. Их идэвхтэй хөдөлгөөн хийдэг, үргэлж уриалан дууддаг тийм хүн. Одоо ч миний насан дээр иймэрхүү хүнийг л крашлах ёстой бхдөө гэсэн шүү юм бодоод өнгөрсийн. Үдийн цайгаар салхилангаа алхаж явтал спорт хувцас гээд дэлгүүр бн. Өмнө нь огт анзаарч бгаагүй дэлгүүр. Дандаа л хүүхдийн хувцсын дэлгүүр орж бхаар, арай өөр дэлгүүр оръё доо гээд яваад ортол нөгөө ФБ-ын хүн маань сууж бдаг бгаа. Бүр цочсон гэж. Самгардаад нэг тойрчоод л гарсан. Надад бол энэ их сонин тохиолдол санагдаад бгаан. Урт коммент уншсанд баярлалаа, бас миний блогийг үргэлж эргэдэгт баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Яасан сайхан уншихад урамтай урт сэтгэгдэл вэ. Маш их баярлалаа.
      Өчигдөр орой эндхийн мэдээгээр Брюс-н тухай гарч байсан. Тэгээд өглөө иртэл чиний энэ сэтгэгдэл хэхэ.
      Хааяа яг ингээд аягүй зөнтэй болдог тээ.
      Краш, чиний хэлсэнээр бид бол одоо өөрсдөөсөө дээшээ л харах байх даа тээ хэхэ.
      Блогоор бол үргэлж эргэлдэнээ. Бичээрэй.

      Delete