Pages

Monday, February 28, 2022

Айсуй

 Ирэх сараас их ажил намайг хүлээж байгаа, ирэх сар нь маргаашнаас хэхэ. Тэгээд айсуй их ажлын өмнө нэг бичлэг хийчихээд хэсэг алга болсугай. 

Нэг залууг болзоонд урьсан чинь татгалзаад жоохон онцгүй л байна хихи. Гологдсон мэдрэмж төрөөд байх юм. Ганцхан удаа 2-лахнаа гадуур оройн хоол идээд дарс ууя гэж нөхөртөө хэлсэн байхгүй юу, тэгсэн чинь охидоо орхиод явж чадахгүй ээ гэсэн. Гэртээ л сайхан хоолоо хийгээд охидоо унтуулчихаад дарсаа ууя гэнээ. Одоо угаасаа дандаа л яг ингэдэг байхгүй юу. Тэгээд гарсан ч гэр бүлийн ресторанаас хэтрэхгүй нь нэг хэсэгтээ. За яахав яахав. 
Biomeegaa-н валентины бичлэг уншаад аягүй санал тавьсан чинь бүтсэнгүй. 

За миний бүтэлгүй болзоо ч яахав, дайн дажин гээд хэцүү байнаа. Ажлынхан бол Оросын эсрэг, шалтгаанаас илүү дайн эхлүүлсэнд нь илүү дургүйцэж байх шиг. Угаасаа Оростой бас арлын хэрүүлтэй болохоор дургүй л байх л даа. Яаж эргэх юм бол доо. 

Гадаа үл ялиг дулаан болж байна. Өглөө сэрэхэд учиргүй гэгээ орчихсон, хааяа нам унтчихаж гэж сандарч босч иртэл нар тусч байна. Гэхдээ л босох гэж наян юм болдог хэвээрээ. Эмгэн болсон ч унтаад босдоггүй залхуу болох байхаа би. 

Ирэх сар чухал сар, юм юм шийдэгдэх болохоор сандраастай л байна. Яаж нүүр тулна даа. 

Нөхөр бид 2-н дундын найзад асуудал үүсээд, өчигдөр нөхөртэй тэр тухай ярьж байхад манай бага их л чухал царай гаргаад л хэрэгт дурлаад байн байн эргэлдээд байсан. Гэр бүл салж ч магадгүй байдлын тухай ярилцаж байсан чинь манай бага бид 2-г салах нь гээд ойлгочихсон хямраад яваад байсан. Би ч энэ нөхөр яг андуурчихлаа гэж мэдээд шууд дуудаж асуугаад тайлбарлаж өгсөн. Тэгсэн санаа нь амраад шууд эгчийн өрөө рүү ороод аав ээж 2 биш юм байна гэж тайлан тавьж байсан. Бөөн сургамж болсон. 

No comments:

Post a Comment