Pages

Tuesday, February 22, 2022

Жижиг сажиг

 Хэрэгт хэрэггүй юм бичихээр орж ирлээ. Завтай байна уу би хэхэ.

Өдрийн хоолоо гэрээсээ авч ирж иддэг юм. Ажил дээр байнга хэрэглэх савх, халбага сэрээтэй ч гэлээ ойрд хоолгүй ирсэн өдрөө хоол худалдаж авсан үед дагалдаж ирдэг нэг удаагийн савхнуудаа цуглуулчихсан байсныгаа хэрэглэж байна. Идэж дуусчихаад савх угаахгүй байх чинь бас гоё юм. 

Балиар зан хөдөлчихсөн байгаа. Өрөөндөө 4-лээ суудгийн, нөгөө 3-гаа гараад явангуут нь ажлаас өөр юм барьж аваад, орж ирэнгүүт нь чухал царайлаад л. Хааяа ухаан жолоогүй нааш цааш яваад эсвэл бичиг цаасны ажилдаа дарагддаг хүн ойрд бол сайхан цалгардуулж байнаа. Эртээд нөгөө тэтгэвэрт гарсан багштайгаа уулзах ажил гараад ажлын цагаар уулзахаар тааруулаад очсон чинь Пиглет өнөөдөр амралтаа авсан юм уу гэхээр нь үнэнээ хэлсэн, үгүй багшаа サボってます гэсэн чинь Пиглетийг サボるのを許すгэсэн шд хөөрхөн хэхэ (ажлын дундуур сургуулиар бол хичээлээ таслаад явж байна гэсэн чинь чамайг таслахыг бол уучлана гэсэн). 

16 жилийн өмнөх, аав минь амьд сэрүүндээ хийсэн бичлэгийг үзсэн. Аавынхаа дуу хоолойг сонсоод уяранхан, том охины дөнгөж алхаж байгааг харан өхөөрдөнхөн үзсэн. Том охин үзчихээд аав та 2 өөрчлөгдөөчөө, насандаа бай л даа хэвээрээ л байх юм гэсэн. Бага охин бас утга ижил буюу энэ хэзээний бичлэг юм би хаана байна, аав та 2 хэнийг тэврээд байна, аниа бид 2 хаана байна гэсэн. Үгүй ээ чиний сураг ч байхгүй олон жилийн өмнө гэсэн чинь надад худлаа хэлж байна та 2 хэвээрээ байна гээд уурлах нь хөөрхөн. Хальт баярлаж баясав. 

Үзэхийн хязгаар-г дахин уншиж эхэлсэн. Ном уншихад бас их учир байнаа. Өмнө нь уншихад нэг л ахиж өгөхгүй байсан чинь энэ удаад тохироо нь бүрдсэн мэт сайхан уншигдаж байгаа. 

Бичилцсэн ном хэвлэлтээс гарч гар дээр минь ирлээ. 2 дахь удаагийн хэвлэл өмнөх жилийнхээс 3 дахин зузаарсан. Ийм их юм орчуулж бичсэн бил үү гэж хальт өөрөөрөө бахархав. Алдаа байх вий гэхээс айгаад тухтай хараагүй байгаа. 

Нэг хүний учрыг олохгүй, яаж харьцахаа мэдэхгүй эргүүтээд л. Зарим хүмүүс нөгөө хүндээ дургүй учраас, таардаггүй учраас тэр хүний хийсэн болгон санаанд нь хүрдэггүй байх. Харин зарим хүмүүс хүнд нь дургүйдээ биш тэр гаргасан яг тухайн үйлдэл болон алдаанд нь дургүйцэж уурлаж бухимддаг байх. Зунжингаа нэг нөхөрт загнуулсан, шүүмжлүүлсэн, юм л бол илүү харж үглээд байсан юм. Алдаа гаргаагүй шд. Гэтэл намраас хайлсан тугалга гэж мэд. Өмнөх шигээ болсон гэх үү дээ. Одоо тэгээд тэр хүн хэзээ яах нь тодорхойгүй, тааруулж харьцах гэж ядаргаа болж байна. Надад дургүй юм уу, миний гаргасан үйлдэлд дургүйцсэн юм уу бүү мэд. 

Энэ удаагийн халдварын тархалт намжихаар баахан хүмүүстэй хамт хоолонд орохоор л тохироод байдаг. Хэзээ ч биелэлээ олох юм бүү мэд хэхэ. Гэхдээ нээрээ залхаж байнаа энэ өвчнөөс. 


No comments:

Post a Comment