Pages

Monday, February 14, 2022

Зүггүйтчихлээ

 За өнөөдөр ёстой албаар шахуу нэг хэрэг тарьчихлаа. Хэрэг мөн ч юм уу биш ч юм уу өөрөө ч мэдэхгүй байнаа. За яахав яахав хааяа нэг зүгээр тээ, дандаа номын чухал царайлна гэж юу байхав гээд өөрийгөө өмөөрчихнөө. 

Өнгөрсөн 7 хоногоос эхлээд цас орноо л гэсэн, баахан бороо ороод, 8 см хүртэл цас тогтоно гэсэн цас нь орсон ч юмгүй. Бага маань цасан өвгөн хийнэ шүү гээд л догдлоод байсан хий хүлээлт болоод дуусах шив дээ. Гэхдээ ойрын хэд хоног бол хүйтэн байнаа. 

Өчигдөр бас цас орно гээд, ороогүй. Бага охин аавдаа Валентин гээд шоколад авч өгнө гээд, ээж хамт явлаа. Далимдуулаад би бас өгч байгаа шүү гээд өөрийгөө оруулчихаа мэднээ хэхэ. Захиа бичээд дотор нь хийгээд л байх шиг байсан. Хайртай дуртай л гэж байх шиг байсан хэхэ. 

Нээрээ 99.9% гэдэг кино үзсэн. Гоё байсаан. Ер нь кино театрт үзэх гоё юмаа гээд үзэх тоолондоо л хэлдэг. Хэдэн жил болж байж нэг үзвэр үзвээ, догдлоод байсан шд. Киноны хувьд өмнө нь олон ангит кино байдлаар тв-р гарч байсан бөгөөд энэ удаад нэг том үйл явдлыг харуулан нэг ангит кино болгосон байсан юм. Хөгжилтэй хэсэг олонтой, сонирхолтой байсан. 

Өөр ч сонирхуулах зүйл одоогоор алга даа. Тарьсан хэрэг маань юу болсон талаар дуулганаа тэгж байгаад. 

2 comments:

  1. 99,9 би бас үзээд байгаа, гэхдээ драмаг нь. Сонирхолтой, хөөрхөн Мацш Жюн. Хэ хэ.
    Өө тарьсан хэргээ л хэлэл дээ. Хэрэгт дурлаж байхад.

    ReplyDelete
  2. Хэрэг гэж хэн ч тоогоогүй, анзаараагүй өнгөрсөн. Наанаа л даа, цаанаа гайхаад л өнгөрсөн байх хэхэ.

    ReplyDelete