Pages

Tuesday, February 8, 2022

Нээх сайхан

 Бичлэг хийхээр орж ирсэн чинь юу бичихээ мэдэхээ байчихлаа. Зөндөө л сонин сайхан байгаа л даа. 

Сая нэг хамтран ажилладаг ахтайгаа уулзаад дайлуулж байгаад ирлээ. Уг нь боломжоороо уулзалдаад байдаг байсан л даа. Гэхдээ ковидоос болоод өмнөх шигээ ажил ярингаа хамт хоол идэх асуудал огт байхгүй болчихсон байсан юм. Ихэвчлэн манай ажил дээр хүрээд ирдэг юм. Ажлын ойр хавийн ресторан орж дайлуулдаг байжээ. Монголд маш хэрэгтэй, том төсөл хийж байгаа хүн. Надаас мэргэжлийн зөвлөгөө авдаг юм. Би бол улс эх орныхоо төлөө мэддэг чаддагаа харамгүй зориулна гэсэн бодолтой, энэ ах шиг хэрэгтэй чухал зүйл хийж байгаа хүнд бол туслахад хэзээд бэлэн байдаг. Тэгээд монголоос ирэхээрээ ажил нь ямархуу явцтай байгаагаа намайг гололгүй илэн далангүй тайлагнадаг юм. Өнөөдөр хагас жилийн дараа уулзаж байгаа нь энэ. Тэгээд яахав намайг эрхлүүлээд, жоохон хүүхэд шиг л баярлаад ажлынхаа дундуур гарчихаад ирлээ. 

Ихэнх хүмүүс намайг сурсан мэдсэнээ эх орондоо зориулсангүй, хувиа бодлоо, одоо байгаагаасаа илүү идэвхтэй бай, хөдөлгөөнтэй бай, одоо буцах хэрэгтэй гэх мэтээр хэлдэг юм. Харин энэ ах дандаа чи буцах хэрэггүй, эндээ мэргэжлээрээ ингээд ажиллаж бай. Очоод хайран болно гэдэг ганц хүн. Хүн л болсон хойно орчиндоо уусна, чамайг уусгамааргүй байна гэсэн хэхэ. 

4 comments:

  1. ахыг дэмжиж байна, тийм хүмүүст мэддэг чаддагаараа тусалж байсан нь Монголд очсоноос илүү хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хүн хэрэгтэй газраа л байх хэрэгтэй гэж боддог болохоор одоохондоо эндээ байнаа.

      Delete
  2. Яасан гоё юм бэ? Нэг тийм айн ахтай болмоор байна өө, хэхэ. Гэхдээ надаа дандаа гоё ном бэлэглэдэг ах бий л дээ. Эхнэр нь л авч өгдөг л дөө, хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Гоё ах байгаа л юм байна.
      Зөндөө олон хүмүүстэй таарч байлаа тэгээд харилцан нэгнийгээ үнэлсэн эсвэл сайн хүмүүс нь ингээд шигшигдээд үлдчих юм.

      Delete