Pages

Friday, January 28, 2022

 Хайртай гэж сонсоод хаачихаа, яахаа мэдэхээ байсан 18 настан шиг л балмагдаад... 

''Пиглетээ, ...... чамд хайртай шүү дээ, чи өөрийгөө ямар азтайгаа мэдэхгүй байна. Чам шиг ийм их хайрыг бусдаас авч байгаа хүн ховор шд. Хайргүй хүйтэн хөндий орчин ямар байдгийг би мэддэг болохоор итгэл төгс хэлж чадна, хайртай болохоор тэр чиний төлөө энэ бүхнийг хийж байгааг чи ойлгож байна уу?'' гэж найз маань миний нүд рүү огт дальдрахгүй харангаа хэлээд ''Үйл явдлын дотор нь байгаа чи мэдрэхгүй байх л даа, гаднаас харж байгаа надад хамгийн ойлгомжтой байна шд. Тэр хүний хайрыг татсан юм чинь чи алзахгүй, надад хайртай гэж бодоод дуугай урагшаа зүтгэ'' гээд ''Эсвэл чи хайргүй орчинг мэдэхгүй болохоор ялгаж харж чадахгүй сохор байна'' гээд сүүлд нь бүр монголоор бол ''Xайр дааж амьдрана шүү нөхөөр'' гэсэн. 

Намайг хүн гэж тоодог болов уу гэж боддог байсан би өөрөөс нь биш ч гэлээ бүр хамгийн том хайртай гэдэг үгийг сонсоод шоконд ороод баярлаад өөрөө хоосонгүй гэдгээ мэдэгдчихсэн байх. Яагаад гээч баярлахаараа биеэ хичнээн барьсан ч миний нүд гялалзаад байдгийн. 

Ямар төрлийн хайр гэж бодогдож байна даа хэхэ. 

No comments:

Post a Comment