Pages

Wednesday, January 19, 2022

Жаал эргэлдэв

 Пиглет нь 3 том ажлын ард гарсан, 4 дэх нь урд арзайгаад намайг барах уу чи гээд байж л байна. За яахав чамайг ч гэсэн барах л болно. Гэхдээ 3 том ажлын ард бараг шахуу нэг зэрэг гарсаных ганц өдөр дуртай юмаа хийгээд өнгөрөөчих эрх байх байлгүй дээ тээ. Тэгээд юу хийсэн гэхээр хүмүүсийн орон зайгаар жаал зугаалж байна.
Эхлээд Soulmate-н гэрээр ороод 2008 оноос эхлээд уншиж байна. Их гоё юмаа, би чинь 2012 оноос эхэлж бичсэн ч гэлээ талаас илүү нь алга болчихсон байхгүй юу. Тэгээд хүмүүсийн бичлэгүүдийг уншаад ийм гоё дурсамжтай байхад миний бичлэгүүд байсан бол гэж жоохон харамссанаа ер нь бичээд яваад байхад дараа нь ингээд уншигдаж л таарах нь гээд тууштай бичих урам зориг орлоо. Biomeegaa үргэлжлүүлэн бичиж эхэлсэнд баяртай байгаа. Саруул ухаан шиг идэвхтэй бичиж арай л амжихгүй юм. Уг нь өдөр тутамдаа бичээд байвал бичих сэдэв бол олдоно, бичихээ байчихаар л олдохоо байчихаад байх юм даа. Тэгэхээр та хэд минь бас бичээд байгаарай (нэрийг нь дурьдаагүй зөндөө хүн байгаа), бүгдийг нь байнга уншдаг шүү.
Нэг юм шийдсэн. Ерөөсөө өөрийгөө голж байхгүй байхаар шийдсэн. Энэ олон жил за бараг л төрсөнөөсөө хойш өөрийгөө дандаа л болоогүй байна, улам хичээх хэрэгтэй гээд голдог байсан. Ямар нэг ажлын ард гарлаа, амжилт үзүүллээ гэхэд яг үнэндээ би биш ч хэн нэгэн хийх л байсан болохоор нээх баярлах хэрэг юу байхав, хүний хийдгийг л хийсэн гээд яаж ийгээд дутагдлаа олж хараад, энэ байгаагүй бол бүр төгс байх байлаа гээд шүүмжлээд байдаг юм. Одоо тэгэхгүй байхыг хичээнэ. Дандаа өөртөө урам өгч, өөрийгөө хайрлах болно. Хааяа нэг магтаж урамшуулах болно. 

2 comments:

  1. Хаа сайгүй байнга бичээд эхэлвэл сайхан шүү дээ охидоо. Ер нь бол би байнга бичээд байвал бичих чадвар бас сайжирна гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. Нээрээ ойрд та хэд минь бичээд их гоё байнаа. Би өглөөд жил дээрээ ирэнгүүтээ энүүгээрээ нэг тойрдог юм. Ихэнхдээ өөрчлөлтгүй байдаг байсан бол он гарсанаас хойш их урамтай байнаа.

      Delete