Pages

Wednesday, January 5, 2022

Хичээлгэнээ

 Эзэн хичээвэл заяа хичээнэ 

гэдэг дээ тэгээд л заяагаа хичээлгэнээ гэж байгаа юм. Шинэ оны мэнд! Эзэн энэ жил урьд урьдынхаасаа илүү хичээнээ. Тэгээд заяагаа жаахан сандраах санаатай хэхэ. 

Яг сайхан 6 хоног амарлаа. Хийнэ гэсэн юмаа төлөвлөснөөс үл ялиг дутуудуулсан ч гэлээ маш амжилттай хийсэн. Оны өмнө 2 том ажил байсныгаа дуусгаж аваад нэгийг нь эцсийн шат руу шилжүүлээд, нөгөөхийг нь ажлын сүүлийн өдөр дарга нар луу пасслаад өөрөө амарсан. Дарга нар харин баталгаатай тал өдөр амралгүй миний өгсөн юмыг хянасан байх хэхэ. Өчигдөр ажил эхлээд дарга нараас хариу ирээд одоо өөрөө эргээд дуусгах гээд сууж байна. Ажил ч яахав болох л байх. 

2022 онд гэр бүлээрээ нээх гоё амармаар байна. Гэртээ биш, манай бага нээх хөөрхөн би зочид буудалд хонож үзмээр байна гэсэн шд. 

2-оор төгссөн жилүүдэд миний амьдралд онцгой үйл явдлууд болдог. Дор хаяж дараагийн 10 жил хаана байж юу хийх маань шийдэгддэг гэх үү дээ. Энэ жил бас эргэлзээгүй өөрчлөлт ирэх нь ойлгомжтой. Тэр өөрчлөлтийг би хийнэ, тэгэхээр өөрийнхөө гаргасан шийдвэр бүртээ харамсахгүй, алдсан ч тэр оносон ч тэр зүтгэнээ. 

Зүгээр л өөрөө хиймээр байгаа зүйлээ хийхийн тулд, сэтгэл хангалуун чин сэтгэлээсээ инээхийн тулд өөрийнхөө төлөө гүрийнэ дээ. Та хэд минь бас бүхнийг өөрийнхөө төлөө, өөртөө зориулж хийгээд үзээрэй. 



No comments:

Post a Comment