Pages

Monday, December 6, 2021

Иж болсон сар (60)

 За ингээд энэ жилийн сүүлийн сар гарчихлаа, олоон жилийн өмнө энэ сард Пиглет нь ээж болж байсан юм. Ингэхэд би гэртээ ганцаараа зун төрсөн, манай 3 өвөл төрсөн. Яг төрсөн улирлын дагуу миний гар хөл бол байнга дулаахан, манай 3 байнга хүйтэн байдаг. Зун бүгд надаас зугтана, өвөл би тэр 3-с зугтана. 

Тэр хаалтанд байгаа тоо бол countdown юм. Өвлийн олимп эхлэх өдөр юм. 

12-р сард нөхөр бид 2 шатаж дуусдаг сар хэхэ. Энд байдаг үргэлж тусламж дэмжлэгийг нь авдаг хэд хэдэн гэр бүлд шинэ жил болон өвлийн мэндчилгээ болгож илгээмж явуулдаг. Энэнд бол хямрахгүй ээ, илгээх, талархалаа илэрхийлэх ёстой юм. Том охины төрсөн өдрөөр жинхэнэ шаталт эхлэнэ. Томроод бэлэг нь дагаад томроод үнэ нь нэмэгдээд. Тэрний дараа зул сар гээд уг нь бидэнд хамааралгүй Санта гарч ирнэ. Захиа бичээд байгаа болохоор, аав Санта энэ баяр бидэнд хамааралгүй гэж хэлсээр л бэлэг бэлдэнэ. Ээж хүртэл дунд нь бэлэг авчихсан явж байна. Тэгээд шинэ жилээр бага байх үеийн оросоос гаралтай өвлийн өвгөн ирнээ хэхэ. Амьхандаа арай өөр уламжлалтай гэдгийг мэдрүүлчих гээд л шатан шатан бэлдэнээ хэхэ. За тэгээд шинэ он гарангуут Япон соёл нэхнэ. Тэр нь жижигхэн дугтуйд хийсэн мөнгө. Манай найз авсан гэсэн манайх яагаад өгөхгүй байна гэх мэтээр асуулт дуусахгүй тул монголд тийм юм байхгүй гэж үглэнгээ л бэлдэнэ. Тэгээд шинэ жилээр олон хоног амрах тул ээж олон хоног өөрийн хийх хоолноос уйдаад ганц 2 өдөр гадуур иднэ гэх мэт зарлага огцом нэмэгдэнэ. 

Энэ жилээ дүгнэх гэсэн чинь өөрийгөө өрөвдөөд нээх шүүмжлээд баймааргүй санагдаад, бас худлаа магтмааргүй байдаг. Гэхдээ энэ жил бол үнэхээр сонирхолтой, намайг сорьсон, туршсан, ялангуяа сэтгэл мэдрэлийг минь тогтворгүйжүүлсэн ч сэргээсэн жил байсан. Ажил бол асуудалгүй хийж чадаж байгаа. Хэдэн жилийн өмнөхийг бодвол хийвэл хийсэн шиг хийдэг болсон. Энэ жил тохиолдсон шиг зүйл одоо байнга тохиолдох байх, тийм болоод л бэлтгэлээ базааж суралц гэсэн байх гэж бодон бүхнийг хүлээж авч байгаа. Цагаа тулахаар хэцүү ч гэлээ хэзээд бодь байх хэрэгтэй, дотроо хямарсан ч гаднаа юу ч болоогүй мэт байж сурах л хэрэгтэй, тэгвэл тэгээд л болоо доо. 

Энэ жил надтай хамт байсан, дэмжсэн, тусалсан, урам хайрласан, чин сэтгэлээсээ хандсан, тэр байтугай үзэн ядсан, уурласан, загнасан, төвөгшөөсөн бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бүхний хүчинд би гээч нь улам л хүчтэй, зоригтой, чадвартай, тэсвэртэй, бусдыг ойлгодог, энэрэнгүй, хүлээцтэй, сүпер болж байгаа. 

Ирэх жил хүсэх юм бол сэтгэл болоод биеийн эрүүл энх. Энэ байхад бусад бүх юм болно. Ирэх ондоо уулзая. 

3 comments:

  1. тэгээд л миний хөл гар хүйтэн байдаг байх нь, тэгсэн хэрнээ гэртээ оймс, өвөл гадуур явахдаа бээлий өмсөх дургүй тэгээд хөлдөж үхсэн юм л явж байдаг шд кк.. гснээс яасан эрт дүгнээд үдээд дуусгачихав аа

    ReplyDelete
  2. Иж болсны баярын мэнд ээ, бас гоё бөгөөд сонин мэдрэмж төрдөг шүү. хэхэ
    Харин маш эрт дүгнээд гараад явчих юм аа.
    Хөөе, БМР яагаад л таг байна? нөхөөр.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ сайн уу? бичих юмгүй болсоон

      Delete