Pages

Wednesday, November 24, 2021

72

 За бараг жилийн өмнө байхаа даа нэг юмны нэгийн даваа энэ тэр гээд нэг бичлэг оруулсан шиг санагдаж байна. Одоо 4-н давааны өмнө ирчихсэн байгаа юм. Энэ давааг давчихвал нээх том хаалга онгойх юм уг нь хэхэ. Хаалгаа онгойлгох гэж нээрээ их л олон даваа давж байна, олигтойхон том нээгээд орчих юмсан даа. 
Өчигдөр энд хөдөлмөрчдөд талархах өдөр болоод бүх нийтээрээ амарсан. Бага маань ээж аав 2-тоо захидал бичээд, зураг зураад, чихэр өгсөн. Эгчийгээ юм бэлд гээд шахаад л хэхэ. Бага маань нээрээ ид хөөрхөн дээрээ байнаа, захиа нь бүр хайр хүргээд, нөхөр бид 2 удахгүй бага багаар хөндийрчих болохоор энэ үеийг нь бүх эд эсээрээ мэдрэх гээд л. 
Халдварын шинэ тохиолдол одоо өдөрт 30 хүрэхгүй байгаа, маш сайн хянаж байна даа. Засаг нь мэргэжилтнүүдээ сайн сонсох юм, алдаа шүүмжийг хүлээж аваад засаж залруулах нь сайхан юм даа. Манайхан шиг хэн ч мэдээгүй байхад төсөв батлагдаад хөшөө баригдаад эхэлчихсэн асуудал харин ч нэг гарахгүй нь сайхан юм даа. 
Гадаа огцом биш ч бага багаар сэрүүсээд л, мод шарлаад л эморвол харин ч нэг сайхан үе байнаа. Удахгүй хүйтрээд хамаг биеэ хавчиж явах үе ирэх байх даа. Гэхдээ би энэ жил тэгж даарсандаа хавчийхгүй ээ, сайхан толгойгоо дээш нь мөрөө цэх даарсан ч даараагүй царайлаад алхана гээд шийдчихсэн хэхэ. 




No comments:

Post a Comment