Pages

Wednesday, November 25, 2020

Нялцайсан юм болж дууслаа

 Сэтгэлийн хатгүй, эргэн тойрон болж буй зүйлсэд хэт их анхаарч, хэт их ач холбогдол өгөөд байх шиг санагдах болж. Нэг ёсондоо хачин балай нялцайсан юм болж дууслаа. Хүнийг хүн гэдгээр нь хандаад байх бас нэг бодлын дэмий ч юм шиг, ганц 2 хатуухан хандсан зүйл дээр хямарч үхчих гээд байх шинжтэй. Монголд байхад үл тоодог, хямрах ч үгүй даваад гардаг, нэг нэгэндээ муухай үгийг хайр найргүй хэлнэ, энэ яах бол гэж бодохгүйгээр уур хилэнгээ гаргахыг бишгүйдээ харж амсаж хүртэж явсан. Энд ирээд эхэндээ намайг тоож харьцах бүрт нь баярлаж хөөрдөг байж, яваандаа хүнтэй чинь ингэж харьцдаг байх нь гэж суралцаж өөрөө ч их хичээх болсон. Сүүлдээ хачин хэврэг амьтан болчихсоноо мэдрэв. 

Энгийн жишээгээр тайлбарлах гээд үзье. Намайг монголд байхад нэг нэгэндээ цахим захидал илгээхэд хүлээж авлаа баярлалаа гэсэн хариу барагтай бол буцааж илгээдэггүй байж. Хүрэх ёстой хүндээ хүрсэн үгүйд санаа зовох ч үгүй болоод л байдаг байсан. Энд ирээд хэн нэгэнд захидал илгээхэд заавал хүлээж авсанаа мэдэгдээд талархал илэрхийлдэг. Хариу ирэхгүй бол очих ёстой эзэндээ очоогүй байх вий гэж санаа зовоод 2-3 хоног хариу хүлээгээд таг бол дахин илгээх нь элбэг. За 100% хариу ирнэ дээ ер нь бол. Одоо харин хариу ирэхгүйд нь яагаад гээд хямраад байнаа л гэсэн үг. Захидал биш бүх юман дээр ийм хандлагатай болчихоод байнаа. 

Ерөөсөө хийх ёстой юмаа хийвэл зохих хэмжээнд нь хийгээд л хажуугаар нь өөрийгөө цэнгэн хөгжилдүүлэх юмаа л бодох хэрэгтэй гэдгийг мэдлээ. Энэ бодвол зарим зүйлийг хаяж сур гэдгийг л би сурах гээд байх шиг байна даа хэхэ. Хэдий хугацаагаар гэдгийг хэлж мэдэхгүй ч байгаа үгүй нь мэдэгдэхгүй статустаа нэг хэсэгтээ орох минь. 

Friday, November 13, 2020

Баярлав

 Энэ оны сүүлийн хагас жилд 4 хүнийг баярлуулсан гэх үү үр дүнд нь өөрөө хамгийн их баярласан хэхэ. Хүнээс хариу харалгүй туслахыг боддог болохоор аль болох намайг гээд зориод ирэхээр нь туслахыг хичээдэг юм.