Pages

Friday, November 13, 2020

Баярлав

 Энэ оны сүүлийн хагас жилд 4 хүнийг баярлуулсан гэх үү үр дүнд нь өөрөө хамгийн их баярласан хэхэ. Хүнээс хариу харалгүй туслахыг боддог болохоор аль болох намайг гээд зориод ирэхээр нь туслахыг хичээдэг юм. 

Эхлээд 8 сард 2 жилийн өмнө хамтран ажиллаж байсан өөр тасгийн нэг хүн ирэх жил 4 сараас хойш тэр тасагтаа ажиллах боломжгүй тул надад ажил мэдэж байгаарай гэж захиж байсан юм. Тэгсэн яг манай хэсэгт нэг орон тоо гараад санал болгоод, Пиглеттэй хамт ажиллаж байсан бол гээд босс шууд авахаар болоод энэ 11 сараас эхлээд нэг дор ажиллаж эхэлсэн. Манай босс сайн хүн санал болгосонд баярлалаа гээд, орсон нь ч оруулж өгсөнд баярлалаа гээд бөөн талархалд даруулав. 

8 сараас эхлээд надад ч хэрэгтэй гээд нэг хүнтэй хамт, тэр хүнийгээ гол нь нэгэн шалгалтанд бэлдүүлсэн юм. Тэгсэн сая энэ сард тэнцсэн гэсэн хариу аваад бас бөөн баяр хөөртэй хүн ирж уулзсан. 

Хамт сурч байсан Солонгос найз маань олон улсын сэтгүүлд ажлаа хэвлүүлэх болоод 10 сард над руу ажлаа явуулаад, би хянаж засаад, аль сэтгүүлд өгөхийг нь санал болгоод явуулсан чинь хөөрхөн миний хийсэн засварыг хүлээн зөшөөрөөд санал болгосон сэтгүүлд нийтлэлээ илгээгээд нөгөөх нь хэвлэгдэхээр болсон гээд бас бөөн баяр хүн холбогдсон. 

10 сараас эхлээд хамт ажилладаг нэг хүний хүсэлтээр нэг ажлыг нь хийж өгсөн юм. Тэгээд хүсч байсан үр дүн нь гарсан гээд бөөн баяртай хүн өчигдөр надад баярлалаа гээд нээх хөөрхөн манеки неко өгөөд. Японд Эдо эринээс эхлээд энэхүү манеки неко гээд аль нэг гараа өргөөд даллаж байгаа мэт муурыг бэлэг дэмбэрэлтэй хэмээн үздэг бөгөөд мөнгө, аз жаргал, эрүүл мэндийг далладаг хэмээн үздэг юм. Тэгсэн надад арай өвөрмөц хүсэл биелүүлж өгдөг гээд 2 гараа хавсраад мөргөж байгаа жижиг манеки неко өгөөд. Пиглетийн минь хүсэл биелэх болтугай гээд өгсөн. Би ч бөөн баяр. 

Бусдын ажил бүтвэл өөрийн ажил бас бүтнээ гэж бодоод өөрөө ажилд орсон мэт, өөрөө шалгалтандаа тэнцсэн мэт, миний ажил хэвлэгдсэн мэт, миний ажил хүссэн үр дүнг минь өгсөн мэт өөрөө л хамгийн их баярласан. 

Бас Quietwater-Kiwi-дээ баярлалаа. 

No comments:

Post a Comment