Pages

Friday, October 30, 2020

Өгөөмөр

 Гэв гэнэт аягүй өгөөмөр сэтгэл надаас өөрийн мэдэлгүй гарсан. Өөрийгөө гайхах ч шиг хэхэ. Өчигдөр 2 жилийн өмнөөс надтай асуудал үүсгээд байдаг хүүхэнтэй өрөөнийхөө гадаа тааралдсан юм. Гэнэт аягүй өрөвдөлтэй харагдаад, нэгэнт өөрийх нь төлөө хийж ирсэн зүйлс маань тэр хүнд хүрээгүй болохоор байгаа чигээр нь орхихоор шийдсэн. 

Уг нь би бол орхичихсон байсан юм л даа аль жилийн өмнө. Тэр хүн харин огт орхиогүй байснаар барахгүй ардуур хойгуур ёс зүйд нийцэхгүй холион бантан хутгаад л яваад байгааг саяхан мэдсэн. Тэглээ ч тоохгүй орхихоор шийдсэн байсан, яагаад гэхээр өмнөх бичлэг дээр бичсэн хүн бүхний дотор байдаг 7 муухай амт маань тэр хүний нөлөөгөөр ил гарчих гээд, би нь би биш болчих гээд өөрөө их зовоод байсан болохоор тэр. Тэгсэн өнгөрсөн 7 хоногт манайд, миний шууд удирдагчаар ажиллаж байсан, намайг хайрлан хамгаалан хамтран ажилладаг байсан эрхэм багшаас маань дуудлага ирсэнээр ёс зүйгүй зүйлийн хажуугаар дуугай өнгөрч болохгүй, асуудал гарвал үзэлцэхэд бэлдээд байсан юм. Эрхэм хүн юу гэж хэлсэн гэхээр 2 жилийн өмнө тэтгэвэртээ гарахаас нь өмнө манайх шинэ арга барил хэрэгжүүлж эхлээд, тэрхүү ажлыг би гардан хийж байсан үеийн асуудлыг сөхсөн юм. Өнөө дээр бичээд байгаа гайхал чинь харин миний хийсэн ажлыг өөрөө хийсэн гээд байгууллагын гадна тавигдах тайланд оруулсан бөгөөд тайлангаа багшид маань шалгуулахаар илгээсэн болж таарав. Яах аргагүй тэрхүү ажлыг би гардан хийж байгаад, тэр нөхөрт зааж өгсөнөөр сүүлд ганц 2 ажил хийсэн ч энэ удаад бол миний хийснийг тайлагнахаар болж. Багш бүр гайхчихсан, Пиглет энэ чиний хийсэн ажил биз дээ гэж эхлээд асуусан, тиймээ би тэгж тэгж хийсэн гээд тайлагнав. Тэгтэл харин чамаас ч зөвшөөрөл авахгүй, чиний нэрийг ч оруулахгүй ийм агуулгатай тайлан бичээд гадагш нь гаргахаар бэлдээд над руу явууллаа гээд уншиж өгөв. Би бүр тэр нөхөртэй зууралдмааргүй байсан болохоор (багш бидний хооронд асуудал болсоныг мэдээд миний талд шийдэж өгсөн хүн шүү дээ) тэгж л байг дээ багш минь, надад зууралдах хүсэл алга, угаасаа Пиглет биш би хийсэн гэдэг бодол ой санамжинд нь бат суусан байгаа, яагаад гэвэл яг энийг хийж байхдаа би тэр нөхөрт зааж байсан болохоор хажууд байсан гэдгээрээ бараг өөрөө хийсэн болчихдог болохоор намайг гүтгэсэн гээд бас бөөн асуудал үүсгэнэ, би халширч байна гэсэн юм. Тэгсэн багш бараг л намайг загнасан. Тэвчих юм, тэвчихгүй юм гэж байна. Энэ удаад ийм ёс зүйгүй хандаж байхад чи дуугай байж болохгүй, чамд хэцүү бол би энэ асуудлыг шийднэ болох уу? гээд надаас зөвшөөрөл аваад, ямар нэг юм болвол өөрийгөө сайн хамгаал, багш нь чиний талд гэснээр яриа өндөрлөсөн юм. Тэр ярианаас хойш бас л хэзээ дуугай байж, хэзээ нь тэмцэх ёстой юм бэ гээд учраа олохгүй баахан бодол болсон. 
Тэгээд өчигдөр өрөөнийхөө гадаа тааралдсан юм. Гэнэт аягүй өрөвдөлтэй харагдаад, орхихоор шийдсэн нь энэ. 
Коюкигийн сүүлийн бичлэгийг уншсан байсан нөлөөлсөн байх. Баярлалаа. 

No comments:

Post a Comment