Pages

Thursday, October 22, 2020

7 муухай амт

Хүн бүрт байдаг ба хааяа нэг өөрийгөө хурцлахад хэрэглэвэл хэрэглэх муухай 7 амт байдаг гэнэ. Амт гэдгээр зан чанарыг илэрхийлээд байгаа. Хүнд аль нэг нь илүү тод харагддаг байх нь. Амьдралын 7 амт гэдэг нь

Уур, Гомдол

Шаналал

Атаархал

Жөтөөрхал

Дургүйцэл

Үл итгэх

Хардалт

Энэ 7-гоо эвтэйхэн байлгаж байхад тэгээд гэгээрлээ л гэсэн үг хэхэ. 

Уур, гомдол гэдэг нь хэн нэгнээс болж тэр хүний гаргасан үйлдэлд уурлах, гомдох. Шаналал нь болсон үйл явдлыг мартаж, орхиж чадахгүй бодож шаналах. Атаархал, жөтөөрхөл 2 нь ерөнхийдээ ижилхэн. Нэг нь нөгөө хүнийхээ бүх л зүйлд атаархана (хувцас хунар, бие хаа, гэр бүл, найз нөхөд, ажил алба гэх мэт), нөгөөх нь тэр хүнд байгаа зүйл өөрт нь байхгүй гэж сэтгэлээр унах, өөртэйгээ харьцуулж хямраад улам тэр хүндээ уурлах. Дургүйцэл нь бол хэлэх шаардлагагүй үгийг нөгөө хүндээ хэлж дургүйцлээ үгээр эсвэл үйлдлээр илэрхийлнэ. Үл итгэл бол ойлгомжтой, хэлсэн ярьсанд нь итгэхгүй, мушгиж буруугаар бодох, ургуулан бодох, тэрэндээ өөрөө итгэх. Хардалт бас энэ үл итгэхтэй хамтдаа бөгөөд түүнийгээ нөгөө хүндээ илэрхийлж эхлэх нь. 

Сүүлийн үед жоохон хүн гээч амьтны тухай судлаад байгаа. Ер нь бол хэзээд өөрийгөө зөв юм хийдэг, буруу зүйл хийлээ дээ гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй, хэнээс ч айж ичихгүй уучлалт гуйж чаддаггүй амьд биетийг хүн гэнээ. Буруу бүхэн бусдын буруу, ямагт өөрийгөө хамгаалах зүйл хайж эрэлхийлдэг ба ямагт өөрийнхөө зөв гэж бодсоноос болж 2 хүний хооронд асуудал үүсдэг байх нь. Тиймээс хэн нэгэнтэй асуудал үүсгэлээ гэхэд нөгөө тал хэзээ ч өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй, хүлээн зөвшөөрөхгүй тул асуудал хүндэрсэн тохиолдолд амиа хамгаалах баримт нотолгоог авч үлдэх хэрэгтэй. Аливааг хүндрүүлэхээс өмнө, энэ 7 шинж чанар ил гарч ирэхээс нь өмнө өөрийгөө татан авах хэрэгтэй гэдгийг ойлгов. 

Би ч бас тэр нэгэн хүнтэй асуудал үүссэнээс хойш өөрөө анзаараагүй буруу зүйл хийсэн л байх, өөрийгөө хамгаалах гэж тэр хүнээс алдаа хайсан л байх. Одоо угаасаа зууралдах сонирхол ч алга, хүсэл ч алга, зорилго байхад энэ жижиг саад тотгор дээр гацаж цаг алдах хэрэг алга. Гэхдээ надад  маш их сургамж болсон. Товчхондоо ажлаа хийсэн бол харь хэхэ. 

No comments:

Post a Comment