Pages

Tuesday, March 22, 2022

Нэг тийм

Жоохон бүтэлгүй үе буюу нөгөө амьдралын хэмнэлийн үл ялиг уруудах хэсэг нь таарчихсан байх шиг байна даа. Иймэрхүү үеийг давж байж лаг болдог гэж боддог хэвээрээ байгаа болохоор хэсэг сэтгэлээр унаж байгаад эргээд зүтгэх эрч хүчтэй болно байхаа гэж найдаад л ...

Ер нь тэгээд боломжийг ашиглаад оролдоод үзчихэд өнгөрсөн хойно нь тэгэхэд дахиад нэг үзээд алддаг байсан юм гэж харамсахгүй, дахиад оролдоод бүтэхгүй бол бүтсэнгүй дээ гэж бодохоос биш шал дэмий дахиж оролдож үзлээ гэж л лав бодохгүй, харамсахгүй байх тиймээ. Гэж бодоод зүтгэхээр шийдсэн. Гол нь дунд нь халшраад, шантраад, хямраад, эмороод цаг алдахгүй л байх хэрэгтэй байна. 

Хүн гэж нээрээ тэгж байгаад их балиар шуналтай юмаа. Ханаж цадахгүй улам л давраад байх нь тэр. Тэрнээсээ болж л зовж байна шд. Намайг хар, хэтэрхий шунаад хүссэндээ хүрэхгүй болохоор тэрэндээ өөрөө хямраад сүйд болж байгаа шд. Зүгээр ч нэг мөрөөрөө хямарчихгүй, хавь ойрын хүмүүсийг хамтад нь уруу татаад өөрийгөө аргадуулчихсан ч сууж байх шиг. Ядаж байхад яасан ч азтай юм дандаа сайн хүмүүстэй таараад ''you can, never give up, make it happen'', ''pigletならできる、後ちょっとだけ'' гэж хэлүүлээд дэмжүүлээд сууж байдаг. Энэ олон хүний итгэлийг алдахгүйг л хичээх юм. Эцсийн эцэст миний сонгосон зам, миний амьдрал юм даа. Олон юм ярихгүй урдахаа л хийх минь. 

3 comments:

  1. Чиний бичлэгүүдийг уншсаар байгаад, өөрийг чинь нэлээд чамбай, хариуцлагатай, чадварлаг, супер дупер гэж төсөөлдөг болохоор "чи чадна аа" гэж бодож байна. Хэ хэ.

    ReplyDelete
  2. Тэхх, угаасаа чаднөө. Гэхдээ тийм үе үргэлж тохиолддог, заримдаа зүгээр л тэр үе нь өөрөө над дээгүүр урсаад өнгөрөхийг хүлээх хэрэгтэй юм шиг байдаг. Би ч сүүлийн 2 жил шахуу тийм байлаа, одоо тэр үе нэг шувтарч бгаа бхаа.

    ReplyDelete
  3. Баярлалаа 2-оо. Хичээнээ. Сайхан мэдээ дуулганаа тэгж байгаад.
    Ер нь хүнд нэг ийм үе байх шиг байх юм. Яаж ч хичээгээд бүтдэггүй. Цаг нь болоогүй л байж гэж боддог. Та 2 минь бас хичээгээрэй.

    ReplyDelete