Pages

Wednesday, July 8, 2020

Титмийн тухай

Завгүй амьдралдаа эргээд орсон. Гэхдээ хуучин шиг бишээ. Өглөө үл ялиг аажуу яваад, орой үл ялиг эрт харьж байгаа хэхэ. Сонирхуулах зүйл бараг алга шив дээ. Коронатайгаа хамтдаа байгаа, сүүлийн 2 хоногт харин огцом ихсээд. Шөнийн гудамж буюу шөнө оройн цагаар үйл ажиллагаа эрхэлдэг уушийн газрын ажилтан, үйлчлүүлэгч нарт их гарч байгаа. Гэснээс эндхийн шөнийн цагаар үйл ажиллагаа эрхэлдэг ууш, цэнгээний газрууд нь их олон төрөл. Монголд байхгүй соёл байгаа. Монголчууд бол ганцаараа барагтай бол тийм газруудаар явахгүй. Энд бол ганцаараа явна, хамт сууж юм ярьж сэтгэл санаагаар сэргээж хөгжөөх үүрэгтэй хүмүүс ажилладаг нэг төрөл байна. Эмэгтэйчүүдэд үйлчилдэгийг нь ХОСТ КЛУБ, эрэгтэйд үйлчилдэгийг нь КЯБАКУРА,  эсвэл эзэгтэйтэй МАМА гэж ч дуудаж байх шиг байгаа юм. Яг нарийн ялгааг нь бол сайн мэдэхгүй байна. Чухамдаа тэр хүмүүс чинь хоорондоо ойрхоноос яриад халдвар тараагаад байнаа гэсэн үг. Хүн ам ихтэй, ажил ихтэй завгүй улсууд чинь гэнэт нэгнийгээ уруу татаад гарч стрессээ тайлна гэхгүйгээр ганцаараа гарч яваад тиймэрхүү газруудаар ороод сэтгэл санаагаа сэргээгээд гараад ирэх нь байна. Хэдий энд удаж байгаа ч зарим нэг соёлыг нь бол ойлгохгүй хэвээр л байгаа. Мэдээж хүндэтгээд байж байдаг. Энэ удаад харин энэ газруудын үйл ажиллагааг түр хаачихдаггүй юм байх даа гэж үнэхээр их хүсч байна. Онц байдлыг цуцалж үе шаттайгаар аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх боломжийг нь олгоод удалгүй ингээд халдварын тархалт ихэсчихлээ. Угаасаа эдийн засгаа бодоод бизнесийг зогсоож болохгүй нь ойлгомжтой тул халдвар тархах эх үндэс нь болоод байгаа газруудыг мэдсээр байж ажиллуулаад баймааргүй байх юм даа.  Уяанаасаа алдуурсан нохой гэдэг шиг сайн дурын хорионд байсан хүмүүс бас дураараа дургисаны нэг шинж. Арга хэмжээ авахгүй байх бас нэг шалтгаан бол энэ 7 хоногт болох Токио хотын даргын сонгууль юм. Сонгууль дуусангуут дахиад ганц Токиод хорио тогтоож ч магадгүй гэж мунхаг би таамаглан сууна. За тэгээд 3 сарын тархалтыг бодвол энэ удаагийх шинж тэмдэг өгсөн, өвдөж ирсэн хүмүүсээс шинжилгээ авсан хариу биш халдвартай хүмүүсийн эргэн тойронд байгаа ойрын харьцсан хүмүүсээс авсан хариу, энэ дунд шинж тэмдэггүй хүмүүс их байгаа, залуу хүн их байгаа, эмнэлгийн нөөц боломж гайгүй байгаа, харьцангуй тархалтыг хянаад хяналтандаа байлгаж байгаа гэх мэт тайлбарыг хотын дарга, засгийн газар, мэргэжилтнүүд өгч байгаа тул онц байдал зарлахгүй л гээд байгаа. 

Ингээд бичиж байж түрүү 7 хоногт. Түүх болохоос нь өмнө оруулья даа хэхэ. 

No comments:

Post a Comment