Pages

Friday, July 10, 2020

Бүр нээх гоё

Би нь энд маш чухал ажил хөөцөлдөөд бүрдүүлэх материалуудын жагсаалтыг нь хариуцсан албан газрын (за манай салбарын яам нь юм) цахим хуудаснаас татаж аваад бэлдэж байгаа юм.
Тэгсэн тэр дунд нь албан бичгүүдийн хуулбар байхад болно, гэхдээ эх хувийг нь хамт авч ирж үзүүлэх шаардлагатай гэсэн байв. Миний баримтны эх хувь (их сургууль төгссөн диплом) монголд байгаад байдаг. Хугацаа нь тулаад байдаг. Аргаа бараад хариуцсан хүнтэй нь утсаар холбогдоод коронатай холбоотой онгоц нисэхгүй байгаа, түүнтэй холбоотой шуудангийн үйл ажиллагаа зогссон, хааяа нэг тусгай нислэг явж байгаа ч тэр нислэгт амжуулж бичиг баримтаа авчруулах боломж байгаа гэж 100% хэлж мэдэхгүй байна. Яавал дээр вэ гэж асуусан. Маш эелдэгээр ойлгож байна, та манай цахим хуудсыг шалгаж байгаарай, онцгой нөхцөл гээд таньд зориулаад зарим нэг шаардлагаа өөрчилж магадгүй гэв. Нөгөө л нэг монгол зангаараа за энэ ч худлаа боллоо доо гэж бодож байтал таны хүсэлтийг харгалзаад өөрчлөлт оруулсан тухай цахим хуудсан дээр мэдээлэл гаргасан гэж холбогдов. Сая ороод уншаад уйлах гэж байна шд. Дэлхийг хамарсан цар тахлын үед манай ... үйл ажиллагаатай холбоотой бүрдүүлэх материалаа эх хувиар нь үзүүлэх боломжгүй хүмүүст тусгайлан зориулав гээд эхний ээлжинд заасан хугацаанд хуулбараа авч ирээд бүртгүүлээд энэ оны 10 сар хүртэл эх хувиа гар дээрээ авахаараа авч ирж үзүүлээрэй гээд надад 3 сарын хугацаа өглөө шүү дээ. Энэ хооронд ядаж 3 онгоц ирэх байх гээд гэрийхэндээ материалаа захьсан. Айлын хүүхдүүд намайг алаг үзэлгүй надад зориулж (надаас гадна олон хүн адилхан хүсэлт гаргасан байх) дүрэм журмаа өөрчилж хүн гэж харьцаж байгаад нь баярлаад баршгүй. Манай төрийн алба ингэж ажилладаг болоосой билээ, гуйж байна. БИ эх орондоо буцахаараа яг ингэж хүн нэг бүртэй тулж ажиллах болно.

2 comments:

  1. wow. uneheer hurdtai uurchlult bn. change management gej ug ni uuniig l heleh bh daa. ireeduin ajild ni amjilt.

    ReplyDelete
  2. тэхдээ буцаж ирээд дэмий байхөө
    бараан боловч бодит байдал :(

    ReplyDelete