Pages

Wednesday, July 8, 2020

Миний бодол

2020 оны тал нь дууссан. Өнгөрсөн хагас жилд их л олон юм өрнөж, болж өнгөрч байх шиг байна. Коронатай холбоотойгоор хүн байтугай улс үндэстний мөс чанар танигдаж байх шиг. Зөвхөн миний л бодол тул санаа оноо нийлэхгүй бол алгасна буй заа.
Миний хувьд хамгийн ичмээр, нүүр улаймаар нэгэн мэдэгдлийг манай улс гаргасан. Мэдээж шинжлэх ухаан тэргүүлэх хэмжээнд хөгжөөгүй гэдгийг мэдэж байгаа ч гэлээ ичсэн. Коронавирусээс хамгаалах вакцин, эмчлэх баталгаатай эм бэлдмэл гартал манай улс хилээ нээхгүй гэсэн мэдэгдэл байсан. Хөгжилтэй улс орнууд вакцин, эм бэлдмэл гаргаж авах тал дээр уйгагүй ажиллаж байхад тэд нарыг нээтэл зүгээр л улсынхаа хилийг хаагаад хүлээгээд сууж байя гэсэн мэдэгдэл мэт надад санагдсан. Дэлхийн нэг улс юм бол дэлхийд тулгарсан өвчнийг дарж авахын тулд тэр хаалттай наадам хийх гээд байгаа, тэр эвдэрхий усан оргилуур барьсан мөнгөөрөө гадаад орноос халдвар аваад орж ирсэн иргэдийнхээ сорьцыг ашиглаад мэргэжилтнүүдийг дайчлаад судалгаа шинжилгээ боломжийн хэрээрээ хийгээд эм бэлдмэл, вакцины нээлтэнд гар бие оролцвол яагаад болохгүй байгаа юм бэ? л гэсэн асуулт надад гарч ирсэн. 
Өнгөрсөн өвөл 12 сар, он гараад 1 сард миний таньж мэдэх олон хүн Монголд их сонин, хатгаа болж хүндэрдэг ханиад хүрсэн. Яг тэр үед өвчилсөн хүмүүст юмыг яаж мэдэх вэ корона байх ч юм бил үү тэр хий дэмий зараад байгаа мөнгөөрөө гаднаас оношлуур аваад дархлаа тогтсон үгүйг шалгаад олон улсад мэдээлэл болгоод өгөхөд яагаад болохгүй байгаа юм бол? 
Ихэнх улс орнууд гадаадад гацсан иргэдээ ердийн үнэ тарифаар эх оронд нь авч ирээд ДЭМБ-с тогтоосон хугацаанд хяналтанд байлгаж байгаад хэвийн амьдралдаа орох зөвшөөрөл өгч байна. Гэтэл манай улс хичнээн боломжийнхоо хэрээр иргэдээ авч байгаа гэж байгаа ч хэд дахин үнэтэйгээр нэг юм эх орных нь барааг харуулж байх шиг байна. Энэ асуудалтай холбоотой үнэхээр сэтгэлд хүрэхгүй зүйлс их байна. 
Дэлхий даяар ихэнх үйл ажиллагааг цуцлаж байхад жирийн ард иргэдэд хүртээлгүй наадмыг асар их үнээр хийх гэж байгаа манай улс шиг улс байгаа болов уу? Тэр мөнгөөрөө жагсаалтанд орсон ч мөнгөний боломжгүй болсон иргэдээ авч болдоггүй хорвоо юм байх даа. Наадмыг хэдэн зуун жилийн түүхтэй бла бла заавал хийх хэрэгтэй гэж хэлж байгаа хүмүүсийг би ойлгохгүй байна. Жижигрүүлээд бодоход хүүхэд нь төөрөөд алга болчихоод байхад л аав ээж нь хуримынхаа ойг хийх гээд дайраад байнаа гэсэн үг бус уу. Хүүхдээ олж элэг бүтэн болтол баяр наадмаа хийхгүй байж болдоггүй л юм байх даа. 
Гэх мэт бухимдах юм их байх юм. Дээр гараад улс удирдаж байгаа хүмүүс минь надаас дор л байв гэв дээ, иймэрхүү ард түмнээ бодсон, тэдэндээ чиглэсэн юм хий л дээ бурхан минь. Өмсөж зүүх эдэлж хэрэглэхийг л шүүмжлэх юм. 

1 comment:

  1. Гадаадад гацсан хүмүүсээ хараахын оронд талархах ёстойм уул нь. Тэр хүмүүсийн нулимс, зовлонгийн үнэ цэнээр монгол улс дотооддоо тараагүй гэж пээдийж байшд. Тэгээд ингэж олдсон боломжоо бүрэн ашиглаад сургууль цэцэрлэгээ хэвийн ажиллуулах хэрэгтэй байхад хагас дутуу нээх шийдвэр гаргаад, харин ч зоригтой байна, илүү дутуу юм яриад байх явдалгүй шүү гээд дарамталж байх ч гэж. Мэдлэггүй, чадваргүй, дээр нь сэтгэлгүй...

    ReplyDelete