Pages

Wednesday, July 22, 2020

Бүр нээх сонин


За өмнөх бичлэг дээр гадаад гэж гадуурхалгүйгээр хүсэлтийг минь хүлээн авч зохих арга хэмжээ авч өгсөн эндхийн төрийн албыг магтсан билээ. Энэ удаад бүхэл бүтэн улсыг минь төлөөлөн суугаа элчин сайдын яам минь арай ч дээ гэмээр байгаа болохоор хэлэх үг олдохгүй чаддагаараа эндээ л бухимдлаа тайлахаар орж ирлээ. 

Нөгөө өмнө бичсэн бичиг баримт бүрдүүлэлттэй холбоотой элчин сайдын яамны консулын үйлчилгээ авах гээд бүтэн 10 хоног өдөр бүр утаснууд руу нь ажлын цагаар байнга залгаж байна. Урьд нь автомат хариулагч байсан нь ч байхаа больж, огт авахгүй. Нүүр номын хаяг руу нь хүсэлтээ бичлээ хариу өгөх нь байтугай уншихгүй. Цахим сайт дээр байгаа хаяг руу нь е-захидал илгээлээ, хариу байддаггүй. 
Наадмын өдрүүдээр монголтой адилхан амардаг болохоор тэр өдрүүдэд утас руу нь залгаагүй. 
Би Японд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэн. Консулын үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Элчин сайдын яам ч гэсэн жилийн турш (амралт, 2 улсын баярын өдрүүдээс бусад өдөр) ажиллах, иргэдээ хүлээн авах үүрэгтэй. Гэтэл цар тахалтай холбоотой энд байгаа гацсан иргэдийнхээ асуудлаас болоод тэгдэг юм уу яадаг юм бусад үйлчилгээгээ хүртэл зогсоогоод таг алга болно гэж байх уу? Яахав 1-2 хоног таг байсан бол хамаа алга. Ажлын 10 хоног шүү дээ. Холбоо харилцаа хариуцсан мэргэжилтэн байх ёстой, тэр хүн иргэдээс хүлээн авсан захидал хүсэлтэнд дор дор нь хариу өгөх үүрэгтэй. Амраад явлаа гэхэд хэн нэгэнд ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Яагаад? ажлаа хийхгүй байгаа юм? Буруу хаяг байдаг юм бол асуудалгүй холбогдох шинэ хаягаа ил тод цахим сайт дээрээ тавиачээ. Урагшаа алхаачээ, хэдэн жилийн өмнөх байран дээрээ зогсоод байх юм. 
Энд ажиллаж амьдардаг хүмүүс биеэрээ очоод хоосон хаалга мөргөлөө, тайлж өгч оруулахгүй байна гэсэн мэдээлэл нүүр ном дээрээ тавьсан байсан тул холбогдож байж очих хэрэгтэй юм байна гэж бодоод ажлын 10 хоног үйлээ үзэж байна даа. Монгол улс минь дээ, төрийн албаныхан минь, элчингийхэн минь ажлаа хий л дээ гуйж байна. 

1 comment:

  1. Зун ажил хийдэггүй монгол зан.
    Элчин сайд, консулын алба нь иргэддээ үйлчлэх үүргээ мэддэггүй

    ReplyDelete