Pages

Monday, June 15, 2020

Хамтдаа


Ажилдаа орчихсон. Нөхөр аль 5 сард орсон, том охин 7 хоногт 2 удаа сургууль дээрээ хичээллээд бусад өдрүүдэд гэрээр, бага маань албандаа хэвийн хуучнаараа яваад эхэлсэн.
Ингээд энэ өвчнийг бүрэн төгс усттал нь хүлээвээс улс орны эдийн засгаас өгсүүлээд ард түмний амьдрал хэцүүдэх тул энэ өвчинтэйгөө хамтдаа ажиллаж амьдрахаар шийдсэн шийдлүүд, шинэ маягаар амьдрах хэрэгцээ шаардлага гарч ирсэн нь энэ. Хүмүүс ажилдаа ирж очихдоо галт тэргээр бус дугуйгаар ирж очих нь ихэссэнтэй холбоотой асуудлууд үүсч байна. Жишээ нь бага сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирж очихдоо явдаг зам нь өглөөд ажилдаа явж буй дугуйчдаар дүүрэн болоод дугуйтай холбоотой бага зэргийн осол нэмэгдэж байгаа гэнэ. Маскны хэрэглээг улирлын чанартайгаар, зүүхгүй байж болох газар болон нөхцлийг танилцуулж байна. Зуны бөгчим халуун улирал эхэлсэн болохоор масктай хүмүүс бүр хэцүүдээд манайхаар бол наршиж байгаа хүмүүсийн тоо ихэсч, гарч буй шинж тэмдэг нь алдарт өвчинтэй тун их төстэй тул эмнэлэгт хүлээж авахад их асуудалтай байгаа ба өрөөндөө ганцаараа, гадуур ойр орчимд хүнгүй үед, хүнтэй ч 2м хүртэл зай барих боломжтой бол маскаа авч болохыг, авч байхыг зөвлөж байгаа. 2 хүртэл насны хүүхдэд маск зүүхийг хориглосон. Шингэнээ амархан алдаж амьсгалын дутагдалд орох магадлал өндөр тул. Насанд хүрэгсэд хүртэл маск зүүсэн үед амьсгалаараа амны хөндий нь чийглэгдээд бие махбод нь усны дутагдалд орсоныг мэдэлгүйгээр нарших үзээгдэл ихэсч байгаа тул боломж олдвол зун цагт маскаа хааяа тайлж, шингэн юм маш сайн уухыг зөвлөж байгаа. Бас өрөөний хэмийг урьд жилүүдээс илүү сэрүүхэн, чийгшил багатай байлгах тухай хүртэл анхааруулсаар. Энэ жил урьд жилүүдээс илүү халах шинжтэй бөгөөд улс даяар тогоо хэмнэх нь худлаа болж байх шиг байна. 
Өмнөх бичлэг дээр маш том ялгааг орхигдуулсан байсан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо улс орнуудад харилцан адилгүй байгаагаас хамаарч эмнэлэгт хандах хугацаагаа оройтуулж нас баралтын тоо ихэссэн тухайд юм. Энд бол бараг л хамгийн хүртээмжтэй үйлчилгээ бол эмнэлэг шүү дээ, гэтэл америкт даатгалд хамрагдаагүй хүмүүс их байдгаас болоод бүр болохоо байхаараа л эмнэлэгт ханддаг зэргийг жишээ аван танилцуулсан. 
Бүтэн 2 сар бараг л таг гэртээ суусан хүн хоол хасалгүйгээр өөрт тохирсон тохиргоогоо амжилттай хийснээр жингээ огт нэмээгүйдээ бахархах хэрэгтэй юм болов уу яах ёстой юм бол хэхэ.  Өөрийнхөө учрыг нэг юм олдог болж байна даа. 

No comments:

Post a Comment