Pages

Wednesday, June 3, 2020

Ялгаа


Сүүлийн хагас жил дэлхийг хамарсан корона вирусын халдварын тархалт, өвчлөлийн байдал, нас баралтын эзлэх хувь зэрэг нь барууны орнууд болон азийн орнуудын хооронд их ялгаатай байгаа талаар тоо баримт дээр тулгуурлан харахад ойлгомжтой байгаа. Улс үндэстнүүдийн онцлог ялгаа гээд маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ ялгаа гарч байгаа гэх тайлбар яваад байгаа. Тэдгээрээс үнэхээр нөлөөлж байгаа болов уу гэсэн 2 зүйлийг онцлон сонирхуулж бичье. 

1. Мэндчилгээ. Япон бол ойлгомжтой барагтай л бол хүнтэй хүрэлцэхгүйгээр мэхийн ёсолж мэндчилдэг. Гэтэл америк, европын улсууд тэврэлдэнэ, үнсэлцэнэ гэх мэт. Азийн улсуудын мэндчилгээ хүрэлцээ арай багатай байх магадлал бол үнэхээр байгаа. 
2. Маскны хэрэглээ нь нүүрний илэрхийлэлтэй холбогдох нь. Ази хүн хүнтэй харилцахдаа тэр хүнийхээ нүдийг харж харилцдаг, нүднээс нь бүхнийг уншдаг болохоор нүдээ нуусан хүнтэй харилцах дургүй байдаг гэнэ. Тийм ч учир ази хүмүүс тэр бүр нарны шил зүүдэггүй гэнэ. Энэ бол үнэн, монголчууд харин нарны шил харьцангуй их зүүдэг, энд ирсэнээс хойш ажлын өдөр нарны шил зүүсэн хүн хараагүй гэж хэлж болно, амарч зугаалж байхдаа бол зүүдэг байх. Тиймээс маск зүүхэд асуудалгүй, нүд нь ил бол болоо. Угаасаа өвөл томуугаас сэргийлж, хавар харшлаас сэргийлээд зүүгээд сурчихсан хүн азид их байдаг гэнэ. Америк, европод бол хүний нүд биш амны өнцөг харилцаанд  их чухал гэнэ. Тиймээс ажлын үед уулзалтан дээр нарны шил зүүсэн ч асуудалгүй байдаг, харин маск зүүж нүүрний хувирлаа хаахад дургүй гэнэ. Тэгээд ч өвчтэй хүн л маск зүүдэг гэдэг ойлголттой тул энэ удаад өвчин дэлгэрчихээд байхад л маск зүүсэн хүний тоо бага хэвээр байсаар байсан байна. Азиудын зохиосон emoji-н нүд нь өөрчлөгдөж хувирлаа илэрхийлдэг бол америк европуудын emoji-н амны өнцөг нь өөрчлөгдөж хувирлаа илэрхийлдэг гэнэ. 
Энэ 2 шалтгаан өвчний тархалт, нас баралтын зэрэгтэй шууд хамааралтай байх магадлал өндөр болохоор нь сонирхуулав. Өөр бусад хоол унд, урьдчилан сэргийлэх тарилга зэрэг гээд маш олон хүчин зүйл байсан л даа. Эхнээсээ судалгаагаар нотлогдоогүй тул дурьдсангүй. 

No comments:

Post a Comment