Pages

Friday, May 29, 2020

Бага багаар


хэвэндээ орох л юм шиг байна. Ямар ч байсан энэ дуусч буй 7 хоногт ажлаас дуудагдаад хуралд суув, бүгд нээх хол хол зайтай суугаад маскаа зүүгээд, жаал нүдээрээ хуралдлаа гэхгүй юу хэхэ.
Охидын сургууль цэцэрлэг ирэх 7 хоногоос бага багаар эхлэнэ. Томын сургууль 7 хоногт 2 удаа, багых өдөр болгон ч гэлээ ердөө 1 цаг. Нөхрийн ажил бол эхэлсэн. Манайх эхэлвэл багыг өдөр өнжүүлэхэд нь өгөхөөс өөр аргагүй. Өдөр өнжүүлэхэд аль болох өгөхгүйг бодоорой гэсэн хүсэлт ирчихээд байгаа юм. Бүр аргагүй бол зөвлөлдөе гэсэн байсан. 7 хоног хараад улс даяар гайгүй, хот дотроо гайгүй бол бага багаар цагаа нэмээд уртасгаад явах биз дээ. 

За ингээд бүтэн 2 сар гэртээ суусан хүн байна даа нэг сэтгэгдэл бичье дээ. Ажил мэргэжлээс хамаараад гэрээсээ ажилласан ч асуудалгүй хүмүүс, тэр байтугай ажилд ирж очих цагаа хэмнээд хэт их ажиллаад байгаа хүмүүс ч байгаа гэсэн хэхэ. Би бол ажил дээрээ очихгүй бол болохгүй мэргэжлийн хүн тул энэ 2 сар үнэндээ ихэдлээ хэхэ. 1 сар л өмнө нь хуримтлуулсан бичиж янзлах ажлаа цэгцлэхэд хангалттай байлаа. Үлдсэн 1 сарыг цэвэр өөртөө зарцуулсан. Хиймээр, уншмаар, сурмаар байгаа зүйлээ барьж авсан. Өмнө нь аваад л сэтгэл нь ханачихсан байсан ном, сурах бичгүүдээ харин ч нэг сайхан тухтай нь аргагүй барьж аваад сууж байгаа. Ажилд орох болсон чинь бас дахиад өөрийгөө хаяад ажил ажил гэх болчихно гэхээс жоохон харамсангуй байгаа ч амьдрах эс үүсвэр цалингаа авахын тулд ажиллана л даа. 2 сар гэртээ зүгээр шахуу суугаад цалин авчихсан хүн чинь бас бантаад байгаа. 
Онцгой байдал цуцлагдангуут нөгөө сайхан намдаж байсан өвчлөлийн 2 дахь давалгаа нь Кюшю арлын хойд хэсгээр эхлэх шиг боллоо. Бас Токиод сүүлийн 3 хоног дарааллаад дандаа 2 оронтой тоо бүхий шинэ хүмүүс оношлогдоод байгаа. Талаас илүү хувь нь хаанаас халдвар авсанаа мэдэхгүй гэхээр бас л. 

No comments:

Post a Comment