Pages

Friday, May 1, 2020

Сунгагдах


нь ойлгомжтой. Уг нь бол ирэх 7 хоногийн Пүрэв гарагаас бүх юм хэвэндээ орох төлөвлөгөөтэй байсан боловч хүссэн хэмжээнд өвчлөлийн тоо буурсангүй тул дахиад бараг сараар онц байдлаа үргэлжлүүлж таарах байх. Мэдээж гэртээ сууцгаасны үр дүн байлгүй яахав. Өдрийн өвчлөл 100-с доош орсон гэж бодохоор. Албан ёсоор шийдээгүй ч ер нь бол онц байдлаа сунгах нь ойлгомжтой. Том охины сургууль аль өнгөрсөн 7 хоногт 5 сарыг дуустал хичээл эхлэхгүйгээ мэдэгдээд онлайн хичээлүүдээ улам эрчимтэй үргэлжлүүлж байгаа. Багын цэцэрлэгээс яриад ямар ч байсан 5 сарын 7,8-нд цэцэрлэг ажиллахгүй тул тэр өдрүүдэд аргалахыг бодоорой гэсэн хэхэ. Тэр ч асуудалгүй болж байх шиг байна. 

За ингээд бүтэн сар гэртээ суусан хүн байна даа сэтгэгдлээ бичнээ. Эхэн үед бол нэг бодлын шинэ нөхцөл байдалд дасна гэж биеэ нэлээд хүчилсэн. Хуучин чинь амралтын өдрүүдээр л гэртээ өнждөг, за тэгээд 2 амралтын өдрийн аль нэг өдөр нь гадуур гардаг байсан болохоор ганц байх өдөртөө бол тааваараа, идье гэснээ идээд л, өдөр нь нойр хүрэхээр нь унтаад л өнгөрөөдөг байв. Гэтэл гэнэт бүх өдөр амралтын өдөр шиг болчихоор чинь жолоогоо сул тавьбал балрана биз дээ хэхэ. Тийм болохоор ажлын өдрүүдэд 8 цагт гозойгоод өглөөний цайгаа ууна. Том охин бид 2 шууд ажил хичээлээ хийхээр ПС-гээ асаагаад сууна. 10.30 орчим кофе уух цаг. Уучихаад үргэлжлүүлээд сууна. Тэр хооронд нөхөр бага охин 2 бол дээс тоглох, ойр зуур юм хийж бид 2-т саад болохгүйгээр цагийг өнгөрүүлнэ. 1 цагаас өдрийн хоолны бэлтгэл хоол унд гээд 2 хүртэл завсарлагаа. 2 цагаас том охин хичээлээ үргэлжлүүлнэ, би багатайгаа хичээл хийнэ. Сэтгэн бодох чадвар хөгжүүлэх дасгалууд хийлгээд дараа нь соробан. Үсрээд 1 цаг үргэлжилдэг юм. Түүний дараа 3 цагийн үед том охин хичээлээ дуусгаад зургийн ажил руугаа шумбана. Би мэргэжлийн сурах бичигээ барьж аваад сууна. Нөхөр бага охин 2 ТВ үзнэ. 5 цагт өдрийн 2 дахь кофе цаг. Тэгээд 6 хүртэл үндсэндээ амралт, 6-гаас оройн хоолны цаг. 7 гээд оройн хоолоо идэж дуусаад чөлөөт цаг. Хэн юу дуртайгаа хийнэ хэхэ. Би бол уран зохиолын ном уншиж байгаа. 8 гээд бага охины хүслээр бүгдээрээ тоглоно. Ихэвчлэн морь уралдуулах, эсвэл ижил амьтан олох картны тоглоом. 9 цагт багыгаа усанд оруулаад унтуулна. Заримдаа 10 хүрчихээд байгаа. Багыг оронд нь оруулаад миний дасгалын цаг. Том охин өдөрт 2 удаа 30 минутаар нэлээд их ачаалалтай дасгал хийгээд байгаа. Би бол оройд 30 минут гэртээ мэдээ үзэнгээ шогшоод үргэлжлүүлээд жоохон гэдэсний таталт хийгээд болоо. Тэгээд усанд ороод 11.30 гэхэд унтахад бэлэн болох ч гэлээ ТВ үзээд 12 өнгөрүүлээд заримдаа 1 хүргээд байгаа. Ажлын өдөр нэг иймэрхүү. Амралтын өдөр ч гэсэн бараг ялгаагүй байгаа. Хагас бүтэн сайнд үдээс хойш 2-5 хооронд сонирхолтой кино үзээд бага охины хичээл, миний үдээс хойшхи хуваарь 2 алдагдаад байгаа. Кино дуусангуут ажлын өдрөөс ялгаагүй болох байх. За тэгээд хотын даргынхаа үгэнд маш сайн ороод нөхөр ганцаараа гэр бүлээ төлөөлөөд хүнсээ цуглуулдаг юм. Өнжөөд нэг явдаг. 
Гэртээ сууж ажиллаад эхэндээ үр бүтээл муутай байсан чинь сүүлдээ их сайжирсан, хэд хэдэн ажил нугалсан хэхэ. 7 хоногт нэг удаа ажил дээрээ ирж байгаа. Аль болох хүн амьтантай уулзахгүйг хичээж байна даа. 
Дүгнээд хэлэхэд энэ байдалдаа дасчихсан, эргээд хуучиндаа дасах гэж бас цаг авах байхаа хэхэ. 

1 comment:

  1. үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байгаа юм байна

    ReplyDelete