Pages

Wednesday, December 16, 2020

Нааштай

 Vandebo- Too Deep болон Bold- One Shot таалагдав. 

Ойрд үнэн ялна гэдгийг мэдрээд ингэж нэг тэнгэр цэлмэдэг юм байжээ гэж бодоод эндээ гүйгээд ороод ирлээ хэхэ. Нөгөө нэг асуудал үүсгэдэг хүүхэнтэй холбоотой дарга даамалдаа шалтгаангүй загнуулаад байсан даа. Энэ Япончууд тэгж байгаад их гэнэн хүмүүс юм даа. Нэг хүний яриа сонсоод тэрэнд нь 100% итгэчихдэг. Тэр нэг явдлаас хойш манай тэр дэд дарга тэр хүүхний хэлсэнд итгээд нэг ёсондоо намайг үзэхээ байсан шд хаха. Аргагүй шд тэр хүүхний яриагаар бол би чинь шулмас болчихоод байгаа юм чинь, миний хийгээгүй юмыг хийлгээд, яриагүй юмыг надаар яриулчихаар чинь хэхэ. Тэгээд Пиглет хэмээх шулмасыг үзэн ядаад хөөрхийг өрөвдөөд ивээлдээ аваад байсан юм. Надаас бол нэг ч тайлбар тодруулга аваагүй. Тэгсэн саяхнаас учиргүй гэм хийсэн хүн шиг намайг чинь эргээд тоож эхлээд, элдэв боломж санал болгоод байгаа. Жоохон гайхаад, гэхдээ ажил л бол ажил тул боломжийг ашиглана гэдгээ хэлсэн л дээ. Тэгсэн өнөөдөр учир нь олдсон. Их энгийн нөгөө хүүхний тар нь танигдсан ажээ. Тэгээд энэ ер нь Пиглетийг гүтгэсэн байх магадлал өндөр гэдгийг эрхбиш ойлгосон болтой. Тэрийг бас нэг өөр хүнээс сонсоод. Тэр өөр хүн бол дэд даргын итгэлт хүн юм. Тэгээд яахав нөгөөхийг ивээлдээ авсанаас хойш итгэлт хүнтэй хамт ажиллуулж л дээ. Итгэлт хүнд жинхэнэ царайгаа гаргаад эхэлж, итгэлт хүн бол дэд даргын итгэлт хүн тул нөгөөхөд биш итгэлт хүндээ л итгэнэ шд. За энэ сүүлийн өгүүлбэр бол ихийг хэлж байгаа шүү хэхэ. 
Ингээд жоохон санаа амарч байна даа. Үнэнээр явбал яана гэдэг билээ дээ. 

1 comment:

  1. Наашилж байгаад баяртай банйа аа. Би бас нэг хүнтэй уулзаж учрахгүй ч аягүй байгаа, гэхдээ хичээнэ ээ. Амжилт...

    ReplyDelete