Pages

Friday, December 11, 2020

Пиглет байх нь

Энэ бичлэгийн утга нь ХҮН БАЙХ гэдэг нь хичнээн хэцүү байдаг болоод хичнээн сайхан зүйл гэдгийг л хэлэх гэсэн юм хэхэ. Алхам бүр сонголт. Дээрээс нь чиний амьдрал чиний гарт, чи ямар шийдвэр гаргана тэр чиний ирээдүй болно. 
Сая нэг хэсэг хугацаанд ажлын чөлөө завсар гараад, гараад биш чөлөө зав гаргаад гэх үү дээ бүр нэг өдөр тутмын ажлаасаа, сэтгэл зовоосон асуудлаасаа түр салах гээд, өөрийгөө саатуулах санаатай нэг сайхан сэтгэл сэргээсэн кино үзээдхэе гээд бүр ажлын цагаар шүү өрөөндөө ганцаараа байх боломжийг ашиглаад youtube орсон юм. Тэгээд BINGO! Надад таарсан, нөхцөл байдалтай минь уялдаатай, цаанаасаа л энийг үз гэсэн юм шиг нэг кино гараад ирсэн. Эхэндээ цаг нөхцөөх маягтай үзэж эхэлсэн, байдаг л нэг кино байна даа, өөр юм хайж суухаас эхлүүлсэнээ дуусгачихая даа гэсэн маягтай үзсэн. Тал хүртэл нь тэгсхийгээд л үзсэн болсон хэхэ. Жоохон фантаз маягтай, утгагүй ч юм шиг санагдаад. Гэхдээ эхний ангийг үзсэний дараа кинондоо, юу хэлэх гээд байгааг нь илүү сонирхож дотор нь орж үзээд дуусгалаа. Эхний анги гэдгээс ойлгосон болов уу цуврал байсан хихи. Нийт 4 season, дотроо 11-13 орчим episode бүхий. Энэ цувралыг үзэж дуусаад надад төрсөн сэтгэгдэл гэвэл зүгээр л аягүй аз жаргалтай болсон. Бүх юм хэтэрхий бүтэмжтэй бол утгагүй, уйтгартай. Хэтэрхий бүтэлгүй бол бас хэцүү, гэхдээ тэр хэцүү болох үр дүнг өөрийнхөө өмнөх шийдвэр сонголтоор чи өөрөө л хийдэг. Ердөө л энэ. За тэгээд хэнд ямар сэтгэгдэл төрж, хэнд хэрхэн нөлөөлөхийг би таашгүй. Зүгээр л highly recommending to whom who want to being he or she. Маш олон афоризмууд дурьдагдана. Миний толгойноос гарахгүй байгаа үүрд хадагдсан байхаа гэмээр 2 афоризмийг танилцуулья. 
- Big power big responsibility. 
- You are your own therapist.
За ингээд өөртөө хайртай хүмүүс, өөрийгөө ойлгох, өөрөө хайртай хүмүүсээ ойлгоход, алдсан ч алдаж сурах, олсон ч олж сурах, аль алинаас нь суралцах бас сургах хүсэлтэй байгаа бол here you are. 
Canadian serial: Being Erica
Үзчихсэн хүмүүс байвал уучлаарай хихи 😜 
By the way it will help you to improve your english, too. 


No comments:

Post a Comment