Pages

Wednesday, April 8, 2020

Хүний эрх


Амьдран суугаа хотод маань онц байдал зарлав, өнөөдрөөс. Нийт 7 муж, хотыг хамарсан. Бид өнөөдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ гэртээ сууцгааж байна. Том охин аль сарын өмнөөс таг гэртээ суусан туршлагатай нэгэн хэхэ. Би өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс тал өдрөөр сууж эхэлсэн хальт туршлагатай. Нөхөр бага охин 2 шинэковууд. Багын цэцэрлэг ажиллах боловч гэрт нь том хүн байвал өгөхгүй байх хүсэлт дүүргээс гарсан.
Хоол хүнсээ цуглуулахаар мэдээж гарч болно. Үндсэн хуулиараа хүний эрхийг дээд зэргээр хамгаалдаг улс болохоор бусад орон шиг гарч орох эрхэнд нь, гараад явж байхад нь цагдаж шалгаахгүй гэдгээ засгийн газар мэдэгдсэн бөгөөд ард түмнийхээ ухаантайд нь итгээд өөрсдөө сайн дураараа засгийн газраас зөөлнөөр шаардаж буй шаардлагуудыг дагана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Тийм ч болохоор улсын албан байгууллага биш бол хүчээр ажил зогсоохгүй гэдгээ ч хэлсэн. Харин хаахгүй л бол халдвар тархах магдалал бүхий газруудад харин нэлээд хүчтэй тулган шаардалт хүргүүлнэ бүр хаана. Үүнд ихэвчлэн оройн цагаар ажилладаг баар цэнгээний газар, тоглоомын газрууд, хүмүүс нэг дор олноороо цуглардаг кино театр зэрэг үйлчилгээний газрууд орж байгаа. Хүнсний дэлгүүр, ахуйн бараа зардаг дэлгүүрүүд болон эмнэлгүүд хэвийн ажиллана. 
Би нь гэрээр ажиллаж байгаа бөгөөд хэмнэлээ алдахгүйн тулд гэрийн бусад гишүүдээ бас шахаж байна. Тухайлбал өглөөд эрт босно, хөдөлгөөн хязгаарлагдаж байгаа тул өдөрт дор хаяж 30 минут архаг гэрт суусан нэгэн нөхрийг дагуулан гэртээ шогших хэхэ. Үдээс өмнө компьютер дээр хийх ажлаа хийх, үдээс хойш унших ажлаа хийх гэх мэт аль болох ажлаа хийж байх үеэс ялгаагүй байлгах гэж хичээж байна. Угаасаа гэрт сууж сураагүй хүн өөрийгөө хямраахаас сэргийлж байгаа. 7 хоногт нэг удаа гадуур гарч алхах санаатай. Гадуур хөдөлгөөн хийж, салхилахыг хориогүй тул цаг агаар хачин сайхан энэ үеийг алдмааргүй байна. Бас олон хүний хөлнөөс хол бол асуудалгүй гэж хэлсэн тул зөвшөөрөгдсөн хэмжээнд гарч орж салхилнаа. 
Ажлын хувьд миний бие шаардлагатай бол очиж болох хүний нэг тул 7 хоногт нэг очиж эргэж тойрч, шаардлагатай ганц 2 зүйлийг хийх санаатай байгаа. Манай ажил бас 4 зэрэглэл гаргасан бөгөөд уржигдар 1-р зэрэг буюу хамгийн хөнгөн байсан бол өчигдөр өглөө 2-р зэрэг орой гэхэд 3-р зэрэг болгосон байв. 4 лүү орвол за бараг бүх хүн ажил руугаа шагайж болохгүй. Нөхөр бол ажил дээрээ л очихгүй бол хийж болохгүй ажил эрхэлдэг тул бүрэн амарсанаас ялгаагүй байгаа. Том охин хийх хичээл, давтах зүйл байгаа тул бас ч гэж учиртай. Бага охин л энүүгээр хийх байхаа олж ядаад л цэцэрлэг дээр байсан бол одоо тоглож байгаа, одоо гадаа гардаг цаг гээд л эхний өдрөө л уйдаад эхэллээ дээ. Маргаашнаас охинтойгоо жаал хичээл хийе дээ.
Японы засгийн газар сарын хугацаанд онц байдал зарласан бөгөөд эхний 14 хоногт халдвар дээд зэрэгтээ хүрээд эргээд буурч эхлэх бөгөөд сарын дараа гэхэд улс доторхи халдварыг хяналтандаа оруулаад улс дотроо бүх зүйл хэвийн байдалдаа орж чадна гэж үзэж төсөөлж байгаа. Төлөвлөсний дагуу болно гэдэгт би бас итгээд өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийх итгэл төгс байдалтай байна. 
Энэ сарыг надад олгосон боломж гэж үзээд номын сангаас зээлсэн мэргэжлийн 3 номныхоо ард гарнаа. Бас нэг том зорилгоо биелүүлэхэд яг ийм чөлөөт цаг хэрэгтэй байсан тул тултал нь ашигланаа. Та нар бас энэ үеийг сайн ашиглаад аваарай. 

No comments:

Post a Comment