Pages

Wednesday, September 23, 2020

1-н даваа

Сайхан сэрүүхэн болоод амьсгаа авахтайгаа болж байна. Наддаа л маш том зүйлийг амлан авсан би нь эхний алхамаа хийсэн. Үр дүн нь 2 сарын дараа гарна. Тэгээд л цаашлах нь уу байрандаа гацах уу гэдэг нь шийдэгдэнэ дээ. Асуудалгүй гээд ам бардам хэлчих итгэл алга, бүтсэнгүй ээ гээд хэлчихэж бас арай болохгүй болохоор үр дүнгээ л хүлээнэ дээ. 

Хэд хоногийн өмнө олон хүний чихэн дээр (онлайн хурал болохоор) шүүмжлүүлсэн. Яаж таатай сайхан байхав. Аль болох өөртөө хэрэгтэй байдлаар энэ нь надад зориулж хэлсэн үг байна гэдгийг шүүж авч үлдээгээд өөрийнхөө алдаагаа засах санаатай, бусад надад зориулсан биш үгнүүдийг шууд хаясан. Товчхондоо, толгойн дотрохоо цэгцэл, юу хийж яах гээд байгаагаа өөрөө эхлээд ойлго, энийг яах гэж хийсэн юм, мөнгө цаг хий дэмий үрлээ гэсэн. Энэ үгийг олны чихэн дээр надад хэлсэн хүн өөрөө надаас энэ ажлыг яаж ийж байгаад үр дүнд хүргээд өг гэж гуйсан хүн юм. Анхнаасаа үр дүнд хүрэхгүй ажил тул дундаас нь орхих гэсэн чинь Пиглет минь хамтарч байгаа тэр хүнийг бодоод яаж ийгээд нэг юманд хүргээдэх гэж гуйсан байхгүй юу. Тэгээд яахав үндсэн ажил биш ч гэлээ зав зайгаараа барьж аваад нааштай үр дүн гарч магад гэж бодоод олон талаас нь оролдож үзсэн юм. Тэрийгээ тайлагнасан бөгөөд энэ чиглэл рүү үргэлжлүүлвэл үр дүн гарч магадгүй байгаа тул яах уу ийх үү гэж санал асуулга явуулаад л ингээд шүүмжлүүллээ. Үр дүн гаргах гээд олон юм барьж авсан болохоор эмх цэгцгүй санагдсан байх. Гэхдээ багаараа ярилцаж байж энийг нь барьж авах хэрэгтэй гэдгээ шийдээд хэлэлцээд явах хурал байсан болохоор зөвлөгөө авахын оронд шүүмжлүүлсэндээ, тэгээд өөрийх нь гуйж хийлгэж байгаа, миний үндсэн ажил биш болохоор гомдолтой байнаа. За яахав хүнийрхэх сэтгэл гаргаад өөрийн үндсэн ажил шиг сэтгэл гаргасангүй гэж байгаа бол магадгүй юм даа л гэж хүлээж аваад, мөнгө үрэх, цаг үрэх, толгойн дотрохоо цэгцэл энэ тэр гэсэн шүүмжийг өөрт нь үлдээгээд хүлээж авахгүй байхаар шийдсэн. Ажил ихтэй завгүй байсан ч хэнд хэзээ юу гэж хэлсэнээ санаж байх хэрэгтэй гэдгийг бүр илүү ойлголоо. 

Давааны цаана даваа гэж. Мацаад л байна даа. Шантрахгүй ээ. 

No comments:

Post a Comment