Pages

Wednesday, September 9, 2020

Цагариг

Халуун байнаа. Өөр юу байхав хэхэ. Хавар онц байдал зарласан үед гэртээ суухдаа уг нь жингээ бариад хүн шиг байсан байхгүй юу. Тэр үед гол нь хөдөлгөөн сайн хийж байсан. Өдөрт бүр заавал нэг цаг дасгал хөдөлгөөн хийж байсан. 

Эргээд ажилдаа орсон чинь дагаад халуун ч боллоо, ажил ч ихэслээ, ядраад бас халуунд ядаж байж дасгал хийхээ больчихсон. Идэж уух нь хэвээрээ болохоор аяндаа хэвлийгээр зузаараад байна. Ойрд дандаа суугаа ажил давамгай хийгээд, ядаж байхад томилолт энэ тэр бүгд байхгүй, бүх ажил онлайнаар хийгдэж байгаа болохоор сууна гэдгийг үзүүлж өгч байна. Өөр нэг шалтаг нь гэвэл маш их ачаалалтай ажиллаж байгаа болохоор идэж уухаа хасдаг арга алга. Хасвал тэгээд ядраад ажлын бүтээмж 0 болно шүү дээ. Тэгээд яах вэ гэж бодож байтал эгч маань нэг сайхан арга зааж өгөөд хэхэ. Тэр нь энгийн цагариг эргүүлэх. Эргүүлэхдээ 2 хөлөө нийлүүлж байгаад, 2 гараа өргөөд алгаар нь нийлүүлж байгаад. Тэгэнгүүт 2 хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсож хийснээс илүү ачаалалтай бөгөөд бэлхүүс хэсгээрээ харин ч нэг сайн хөдөлж байнаа. Ингээд энэ аргыг хэрэглээд 5 хонолоо, үр дүн байнаа. Оройд 20 минут хийгээд хөлсөө гаргаж аваад усанд орохоор сайхан байна. Хэвлий хэсгийн өөх гаднаасаа балбуулаад зөөлөрч байна, хэцүү байрлалаар цагцаригаа унагаахгүй гэж хичээж хөдлөхөөр хэвлий цээжний булчин хэрэндээ ажиллаж байна, бас гэдсэнд гаднаас цочрол өгөгдөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөх сайжраад өдөр бүр өтгөн гарч байна гэсэн сайн талууд байна. За тэгээл КРАСОТА ТРЕБУЕТ ЖЕРТВ гэдэг үгийн дагуу эхний 3 хоног цагариг эргүүлсэн хэсэг өвчин орсон, булчингийн өвдөлт байсан гэх мэт. Гэхдээ асуудалгүй, ачаалал багатайгаар асуудлаа шийдэж болохоор байгаа тул. Жоохон сэрүүн орохоор цагариг эргүүлчихээд хэдэн удаа гэдэсний таталт хийвэл бүр илүү үр дүнтэй болохоор байна. Хүсвэл туршаад үзээрэй. 

2 comments:

  1. egch yasan surhii yum. Japand hongon hool idej bgaa humuus otgon odor bolgon garah yostoi doo uul ni

    ReplyDelete
  2. Өнөөдөр сэтгэгдэл ороод нээрээ би энүүгээр гоё байнаа. Би цагираг авая гэж бодлоо бас, гэхдээ дээс бас үсэрч байгаа хаа нэгтээ. Тууштай л байвал уг нь тээ.

    ReplyDelete