Pages

Thursday, January 2, 2020

2 хоног

Шинэ он гараад 2 хоночихож. 
Шинэ жилийн амралт гээд олон хоног амардаг болохоор хоол унд эргүүлсээр байтал амралтын тал нь дуусчихсан байх юм. Үлдсэн хэд хоногтоо заавал хийж дуусгах хэдэн ажлаа гэр зуураа хийж дуусгана даа. Учиргүй шинэ ондоо ингэнэ тэгнэ гэсэн зорилт тавьсангүй, бие сэтгэл эрүүл саруул байхад бусад нь бол болно гэж бодоод. 2020 оны эхний 3 сард энэ жил тохиолдож болох магадлалтай их өөрчлөлтүүд болоод дуусчихна. Үлдсэн 9 сард нь өөрчлөлтөндөө дасах, баясах, таашаал эдлэх л үлдэх байх хэхэ. 
20 жилийн өмнө хамгийн ойр дотно хэдэн найзуудтайгаа хамт он гаргаж байж билээ. Бас анх найз залуутай болсон жил. 2 оны зааг дээр эхэлсэн үерхэл байж билээ. Шинэ мянган эхэлж байсан болохоор сайн санаж байна хэхэ. Ийм хурдан 20 жил өнгөрөөд ингээд дурсаад сууна гэж таамаглаж байгаагүй. 
Та бүхэндээ энэ хорвоод хүн болж төрсөнөө мэдэрсэн, амьдралын сайхныг ухаарсан нэгэн жилийг өнгөрүүлэх болтугай гэж хүсэн ерөөе. 

1 comment:

  1. hey чи бид хоёр яг адилхан юм, би бас нөхөртэйгээ 20 жилийн өмнө танилцаж билээ. Гэхдээ 3 сард л даа. Удахгүй танилцсаны 20 жил болох нь, тэмдэглий гадагшаа аялы гээл хөөрцөглөж байсан бүтэхгүй нь. Ядаж гадуур аятайхан газар ороод тухтай суучих юм сан гэж бодоол бн. Хөл хорио нь тавигдахнуу.

    ReplyDelete