Pages

Wednesday, January 29, 2020

Нэг хэсэгтээ тайван

Оны эхний сар адал явдал арвин ихтэй байна. Өдөр болгон сонирхолтой хэхэ. Ямар ч байсан он дамжсан эргэлзээ, хямрал, тайван бус байдал маань ерөнхийдөө дууссан. Төсөөлсөнөөр болоогүй ч гол нь хаппи болсон. 
Өдөр бүхэн болж буй үйл явдал уулзаж буй хүн болгон зүгээр л нэг тохиолдол биш, бүгд хоорондоо нягт холбоотой, бүгд л чамд нэгэн зүйлийг сургах, хэлэх, сануулах, ойлгуулах үүрэгтэй гэдгийг ч ухаарсан. Сэтгэл санаа тогтворгүй, тайван байдлыг алдагдуулсан үед бол анзаарахгүй нь ойлгомжтой, бүх юм ерөнхийдөө дууссан үед, асуудал нэг тийшээ шийдэгдсэн үед бүгд ил болно. 
Нисээд явахад бэлэн байсан, дараагийн ажлаа үндсэндээ олчихсон, гол нь өөрөө шийдэж чадахгүй их хэцүү байсан. Хийвэл чадна, хийж үзээгүйдээ үл ялиг итгэлгүй байгаад байсан. Нисэх тухайгаа хэнд ч хэлээгүй байсан. Тэр үед эргэн тойрны бүх хүн нисэх гэж байгааг минь мэдээгүй мөртлөө ирэх жилийн ажлын төлөвлөгөө, хүний нөөцийн асуудлын тухай гэх мэт бүх юманд саналыг минь асууна, ирэх жил юуг яаж өөрчлөх үү гэж асууна, нэгэнт нисэх юм чинь гэж бодоод миний үгийг сонссон сонсоогүй, биелсэн биелээгүй өөрийнхөө саналыг айж эмээлгүй хэлсэн. Гайхалтай, өөрийгөө ийм хүчтэй гэж анх удаа мэдэрсэн хаха. Миний хүссэнээр бүгдийг өөрчилж өгсөн, өөрчлөхөөр болсон. Хүн хүлээн зөвшөөрөгдөж, ямар ч эргэлзээгүйгээр элдэв хардлага сэрдлэггүйгээр ажил хариуцна гэдэг ямар ч мэргэжлийн хүний хувьд нэг чухал үзүүлэлт болов уу. Энэ бүхэн нисэх шийдвэрийг маань эргэлзүүлээд хойш нь зулгаах болов. Юу юугүй шийдээ гаргахгүй л бол болохгүй чухал үе ирсэн. Хамгийн том босс дуудав. Оршил бол бөөн магтаал хэхэ. Ийм ийм ажлыг ийм ийм үр дүнтэй хийсэн, эндээс тэндээс бүгд Пиглетийг надад магтсан, 2 улсын хооронд хийгдсэн ажил чинь маш үр дүнтэй болсон тул үргэлжлүүлэхээр болж байгаа бла бла. Пиглет бидэнд хэрэгтэй байна, гэрээгээ сунгахыг хүсч байна гэв. Зөвшөөрөхгүй байлаа гэхэд дараагийн очих газар бэлэн байсан тул айлгүйгээр нэг нөхцлийг сайжруулахыг хүссэн. Нааштай шийдэхээр бодож үзье гэсэн. Маргааш нь 2-р босс дуудсан. Хүсэлтийг чинь сонссон, хамтрахыг хүсч байгаа тул хүсэлтийг чинь зөвшөөрье гээд төсөөлж байснаас минь илүү нөхцөл санал болгов. Дотроо нэг том зорилго тавиад ойрын 2 жилдээ багтаад түүндээ хүрэхээр төлөвлөөд дассан бас хүлээн зөвшөөрөгдсөн болон би хэрэгтэй байгаа газартаа үлдсэн маань энэ. 
Нөхөр маань чи шинэ газар очсон бол аз жаргалгүй болох байсан, хуучиндаа үлдсэн чинь болж дээ гэв. Намайгаа нэвт мэддэг ч өөрөө шийдэг дээ гээд аясаар минь байлгаж байдаг ханьдаа баярлалаа. Шинэ ажил бол нөхцөл сайтай, цалин өндөр, халамж сайтай байсан. Шинэ рүүгээ яв  боломж алдлаа гэж хажуунаас шавдуулаагүйд нь,  хуучиндаа үлдэхээр шийд гаргаад учиргүй тайван болсондоо зүгээр л ХАППИ. Одоо бол уул нураах хэмжээний сэтгэлийн тэнхээ байна хихи. 
Нэг зүйл мэдсэн нь өөр ажил хүсвэл олж чадна гэдгээ ойлгосон тул яарах хэрэггүй, болохгүй бол нисэх л юм байна лээ. Гол нь өөрөө хүстэлээ нэг хэсэгтээ тайван. 

3 comments:

  1. Тайвширна гэдэг зөв шийдвэр гаргасан шинж болов уу. Амжилт хүсье!

    ReplyDelete
  2. Найс, амжилт хүсье. Цагийн юм цагтаа гэж үнэн шүү. Бас ажлаа мундаг хийдэг хүн байна, үнэлэгдэж явах гоё шүү.

    ReplyDelete
  3. Баяр хүргэе амжилт. Мундаг юмаа.

    ReplyDelete