Thursday, December 24, 2020
Хүсэл
Wednesday, December 16, 2020
Нааштай
Vandebo- Too Deep болон Bold- One Shot таалагдав.
Friday, December 11, 2020
Пиглет байх нь
Wednesday, December 9, 2020
Уур амьсгал
Wednesday, November 25, 2020
Нялцайсан юм болж дууслаа
Сэтгэлийн хатгүй, эргэн тойрон болж буй зүйлсэд хэт их анхаарч, хэт их ач холбогдол өгөөд байх шиг санагдах болж. Нэг ёсондоо хачин балай нялцайсан юм болж дууслаа. Хүнийг хүн гэдгээр нь хандаад байх бас нэг бодлын дэмий ч юм шиг, ганц 2 хатуухан хандсан зүйл дээр хямарч үхчих гээд байх шинжтэй. Монголд байхад үл тоодог, хямрах ч үгүй даваад гардаг, нэг нэгэндээ муухай үгийг хайр найргүй хэлнэ, энэ яах бол гэж бодохгүйгээр уур хилэнгээ гаргахыг бишгүйдээ харж амсаж хүртэж явсан. Энд ирээд эхэндээ намайг тоож харьцах бүрт нь баярлаж хөөрдөг байж, яваандаа хүнтэй чинь ингэж харьцдаг байх нь гэж суралцаж өөрөө ч их хичээх болсон. Сүүлдээ хачин хэврэг амьтан болчихсоноо мэдрэв.
Энгийн жишээгээр тайлбарлах гээд үзье. Намайг монголд байхад нэг нэгэндээ цахим захидал илгээхэд хүлээж авлаа баярлалаа гэсэн хариу барагтай бол буцааж илгээдэггүй байж. Хүрэх ёстой хүндээ хүрсэн үгүйд санаа зовох ч үгүй болоод л байдаг байсан. Энд ирээд хэн нэгэнд захидал илгээхэд заавал хүлээж авсанаа мэдэгдээд талархал илэрхийлдэг. Хариу ирэхгүй бол очих ёстой эзэндээ очоогүй байх вий гэж санаа зовоод 2-3 хоног хариу хүлээгээд таг бол дахин илгээх нь элбэг. За 100% хариу ирнэ дээ ер нь бол. Одоо харин хариу ирэхгүйд нь яагаад гээд хямраад байнаа л гэсэн үг. Захидал биш бүх юман дээр ийм хандлагатай болчихоод байнаа.
Ерөөсөө хийх ёстой юмаа хийвэл зохих хэмжээнд нь хийгээд л хажуугаар нь өөрийгөө цэнгэн хөгжилдүүлэх юмаа л бодох хэрэгтэй гэдгийг мэдлээ. Энэ бодвол зарим зүйлийг хаяж сур гэдгийг л би сурах гээд байх шиг байна даа хэхэ. Хэдий хугацаагаар гэдгийг хэлж мэдэхгүй ч байгаа үгүй нь мэдэгдэхгүй статустаа нэг хэсэгтээ орох минь.
Friday, November 13, 2020
Баярлав
Энэ оны сүүлийн хагас жилд 4 хүнийг баярлуулсан гэх үү үр дүнд нь өөрөө хамгийн их баярласан хэхэ. Хүнээс хариу харалгүй туслахыг боддог болохоор аль болох намайг гээд зориод ирэхээр нь туслахыг хичээдэг юм.
Friday, October 30, 2020
Өгөөмөр
Гэв гэнэт аягүй өгөөмөр сэтгэл надаас өөрийн мэдэлгүй гарсан. Өөрийгөө гайхах ч шиг хэхэ. Өчигдөр 2 жилийн өмнөөс надтай асуудал үүсгээд байдаг хүүхэнтэй өрөөнийхөө гадаа тааралдсан юм. Гэнэт аягүй өрөвдөлтэй харагдаад, нэгэнт өөрийх нь төлөө хийж ирсэн зүйлс маань тэр хүнд хүрээгүй болохоор байгаа чигээр нь орхихоор шийдсэн.
Thursday, October 22, 2020
7 муухай амт
Monday, October 12, 2020
Нойтон хамуу эсвэл өс санасан байх нь
Monday, October 5, 2020
Гэнэт
намар болчихсон. Уг нь 10 сарын эхээр халуун хэвээрээ л байдагсан. Хүүхдүүдийн биеийн тамирын өдөрлөг болдог үеэр халууцсаар байдаг байсан болохоор энэ жил арай л эрт санагдаад байна.
За ингээд ажил гэрийн хооронд сүүлийн хагас жилийг үдсэн би нь дүүгийнхээ ачаар нэг өдрийг нүдээ баясгаж өнгөрүүлсэн. Араши (嵐) хамтлагийн ахлагч Оно Сатоши-н 3 дахь бие даасан үзэсгэлэнг үзсэн. Таалагдсан. Цагийг үр дүн багатай өнгөрүүлж байна, илүү хичээх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг өөртөө өгсөн. Араши бол маш завгүй хамтлаг шүү дээ, тоглолтууд, нэвтрүүлгүүд, бас бүгд кинонд дүр бүтээнэ гээд. Гэтэл тэр их ажлын хажуугаар бие даасан үзэсгэлэн гаргатлаа бүтээл туурвисан байна шүү дээ гэдэг үүднээс өөртөө илүү шүүмжлэлтэй хандсан.
Томын тамирын өдөрлөг болоод өнгөрсөн. Энэ жил коронагаас болоод эцэг эх очихыг хориглосон. Ангиуд нь ч гэсэн бөөндөө биш, дан ахлахын 1-р анги байхаар төлөвлөсөн тул дээд ангийхантайгаа ч таарахгүй. Хуучин шиг 1-р ангиуд дотроо өрсөлдөхөөс гадна дээшээ 2, 3-р ангитайгаа бас өрсөлддөг байсныг болиулсан гэсэн үг. Ахлах сургууль гэхээр том стадион түрээсэлдэг юм байна лээ. Сургуулийн талбай багаддаг бололтой. Багых энэ хагас сайнд болно. Бас л бөөн хязгаарлалт. Зөвхөн хүүхдийнхээ ангийн үзүүлбэрийн үед л үзэхээр очно. Хуучин шиг бүх ангиуд нийлээд хөтөлбөрүүд нь сөөлжөөд явагддаг байсан бол энэ жил анги ангиараа тогтсон цагт болно. Бас эцэг эхийг оролцуулахгүй, хуучин хамтдаа гүйж харайдаг байсан юм. Олон хүн бөөгнөрөхгүй байхаар сайхан зохион байгуулж байгаа юм шүү.
Энэ жил бага маань цэцэрлэгээ төгсөнө. Төгсөх анги болохоор хүссэн хүсээгүй ээж аав нар нь (за ээжүүд нь, аав нар барагтай бол харагдахгүй) элдэв ажил ихтэй байдаг юм. Төгсөлтөнд зориулсан бөөн арга хэмжээтэй. Энэ жил тэр арга хэмжээнүүд харьцангуй багассан. Би ч бөөн баяр зүгээр. Томын эцэг эхийн зөвлөлийн гишүүн болсон. Сайндаа ч биш ажил ихтэй ирүүлсэн захидлыг дутуу уншсанаас болсон хэрэг. Дунд сургуульд байхад нь эцэг эх багш нарын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөвшөөрлөө гэсэн цаас байнга ирээд гарын үсгээ зураад явуулдаг байсан. Тэрэнтэй андуураад үнэндээ уншилгүй гарын үсгээ зураад явуулсан чинь яасан гээч зөвлөлийн гишүүн болох хүн нэрээ бичиж явуулах ёстой байсан байжээ. Хөөрхий тэгээд одоо тэр ажлыг хийх гэж бас үйлээ үзэж байна шд. Гэхдээ бага, дунд сургуульд байхад зөвлөлийн гишүүн больё гэсэн ч гадаад хүн гээд болгодоггүй байсан юм. Ахлах сургууль болдог бололтой. Бас ч гэж энэ жил ажил багатай байгаа, коронад талархаж байна хэхэ.
За нэг иймэрхүү.
Wednesday, September 23, 2020
1-н даваа
Сайхан сэрүүхэн болоод амьсгаа авахтайгаа болж байна. Наддаа л маш том зүйлийг амлан авсан би нь эхний алхамаа хийсэн. Үр дүн нь 2 сарын дараа гарна. Тэгээд л цаашлах нь уу байрандаа гацах уу гэдэг нь шийдэгдэнэ дээ. Асуудалгүй гээд ам бардам хэлчих итгэл алга, бүтсэнгүй ээ гээд хэлчихэж бас арай болохгүй болохоор үр дүнгээ л хүлээнэ дээ.
Wednesday, September 9, 2020
Цагариг
Monday, August 24, 2020
2 өөр ертөнц
Wednesday, August 19, 2020
Уншиж байгаа шүү
Энэ гарчигийг saruul-uhaan2, soulmate, quietwater нартаа хэлж байгаа юм шүү хэхэ. Сэтгэгдэл бичих гэхээр болж өгөхгүй (би л чадахгүй байгаа) тэгээд чадахгүй юмаа хийх гэж цаг үрэхээ байсан хэхэ. Өглөө болгон шалгаад шинэ бичлэг байвал орж уншчихаад ажлаа эхлүүлдэг. Өглөө бүр хамт байдаг saruul-uhaan2-даа баярлалаа. Сардаа нэг уулздаг soulmate, quietwater 2-тоо бас. Өөр энд нэр дурьдаагүй ч шинэ бичлэгийг нь алгасалгүй уншдаг олон хүмүүс байгаа.
Өнөөдөр үндсэн ажлаас гадуур нэг ажил хийхээр явна. Дуу оруулна, тэгээд миний дуу хоолой нэгэн бичлэг дээр үүрд мөнх үлдэнэ гэж бодохоор инээд хүрээд хихи. Өөрийн дуу хоолойндоо мэргэжлийн хүн биш л бол сэтгэл хангалуун байдаг хүн байдаггүй гэсэн. Би ч бас би ийм хоолойтой бил үү гэж санаагаар унадаг шд.
Vandebo-ийн (ft. Сэрчмаа) Аялгууг ойрд loop-дэж өгч байна. Зүгээр аялгуу нь таалагдаад ажлаа хийнгээ сонсоод л...
Халуун байна, хайлж урсах нь халаг. 20 метр зайтай 2 байшингийн хооронд л халууцаж байна шд. Огцом гэнэт халсан учир air-con байнга ажиллаж байгаа. Халдвар гадуур байсаар, манай ажил (хар мянган ажилтантай) дээр туссан хүн одоогоор байхгүй болохоор анхдагч нь болохгүйн тулд халуун ч байгааг хэлэх үү амралтын өдөр бол таг гэртээ.
Wednesday, July 29, 2020
Wednesday, July 22, 2020
Бүр нээх сонин
Friday, July 10, 2020
Бүр нээх гоё
Wednesday, July 8, 2020
Миний бодол
Monday, June 15, 2020
Хамтдаа
Wednesday, June 3, 2020
Ялгаа
Friday, May 29, 2020
Бага багаар
Friday, May 1, 2020
Сунгагдах
Thursday, April 23, 2020
Дасан зохицол
Thursday, April 16, 2020
14 хоног
Wednesday, April 8, 2020
Хүний эрх
Wednesday, April 1, 2020
Амны хаалттай төгсөлт
Friday, March 13, 2020
Зав чөлөө
Wednesday, March 4, 2020
Цукарета (ядрав, цөхрөв) гэхдээ талархахаа мартахгүй ээ
- Хааяа өөртөө гутрах, уур хүрэх үе гарах юм. Тийм үед учиргүй их ядарсанаа мэдрэх юм. Нураад уначихмаар, өөрийгөө болдог бол баллуурдаад шинээр зурчихмаар санагдахыг яаана. Даанч бүтэхгүй нь сайхан даа. Дэмий л энэ үеийг л давчихвал илүү сайхан үе хүлээж байгаа гэж өөрийгөө хууран зүтгэх.
- Хүн л болсон хойно өөрийгөө өөр хүнтэй харьцуулах үе гарах юм. Харьцуулж байгаа хүн надад харагдаж байгаагаас цаана юу туулж юу бодож яасан ийснийг нь мэдэхгүй байж л би ингэж их хичээж байж арай гэж нэг юм жоохон үр дүнд хүрч байхад, тэр нөхөр зүгээр сууж байгаад л надаас хэд дахин илүү юм амжуулж чадаж байна гээд. Хамгийн дэмий зүйл ч хар аяндаа харьцуулах үе байх.
- Бурхан хүн бүрт цэс зохиосон байдаг. Тэр цэсний дагуу л хүн амьдрана гэнэм. Амт чанарыг нь өөрчлөе гэхээр аяндаа зохиогдсон цэс рүү хөтөлдөг гэнэ. Цэсээ өөрчилмөөр үед асуудал үүсдэг болтой. Яаж ч хичээсэн зохиосон цэс рүүгээ л эцсийн дүнд ордог гэнэм. Ийм үед түр хүлээх аваас аяндаа явах зам нь нээгдэнэ гэнэ. Би гэхдээ хүний хувь заяа хүний өөрийх нь гарт байдаг, өөрөө шийддэг гэж итгэдэг хүн билээ. Гэвч сүүлийн үед дээр бичсэнчлэн цэс байдаг ч юм шиг бодох.
Гэхдээ л энэ бүхнийг мэдэрч байгаадаа, мэдрүүлж байгаад нь, хайртай бүхэн минь хажууд минь байгаад, эрүүл саруул байгаадаа үргэлж талархаж явдаг. Амьдралд минь, зохиогдсон цэсэнд минь өнгө үзэмж, амт нэмж өгч байгаа юм шүү л гэж бодоод байгаа.